Жүжигчин Г.Отгонцэцэг нэгэнтээ “Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн удаатай. Тиймдээ ч УДЭТ, “Хувьсал” продакшныг чимж явсан түүнд харц унагах эр олон байсан биз. Гэвч жүжигчин бүсгүй АНУ-ыг зорьж, ангийн найз Б.Одбаяртай нууцаар хуримласан гэдэг. Түүгээр ч зогсохгүй жүжигчин бүсгүй анхны хүүхдээ төрүүлж, ээж болсон. Гэтэл саяхнаас Отгоог ганц бие ээж болсон гэлцэх болжээ. Ямартай ч тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ “Хайртай ээж, хүүгийнхээ хамтаар хуучин оноо баяр дүүрэн үдэж, шинэ оноо жаргалтайгаар угтаж авлаа.Спрингфильлдийнхээ Монголчуудтай 2019 оныхоо сүүлийн өдөрийг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүллээ. 2020 он ажил амжилтын их үйлсийн эхлэлийг жил байх болтугай. Манай гэр бүлийн зүгээс хайртай гэр бүл, найз нөхөд, ажилийн хамт олон, мэрэгжил нэгт андууд болон монгол ахан дүүсдээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээсэн бөгөөд түүний зураг болон мэндчилгээнд хүүгийнх нь аав багтаагүй нь дээрх яриаг баталж орхив бололтой.
INFO.MN