Амьдрал тэтгэх 16 санамж

7403426232_f6a2cf7257_b

Хvн залхуурсандаа болоод өөрийгөө арчлахаа мартах vед л гай зовлон нvvрлэдэг.

«Сvнз»
Хvний таван цул, зургаан сав долоон тамир нь зохистой хєдєлгєєнгvйгээр амьдарч чадахгvй нь ойлгомжтой. Хєнгєн маягийн гvйлт алхалт нь нэг ёсны эм эмчилгээ мєн. Адгуус мал нохой муур хэвтэж байгаад босохдоо заавал суниаж биеийн чилээгээ гаргадаг. Хvн ч гэсэн биеийн чилээгээ янз янзаар гаргадаг. Хvн өдөр бvр өөртөө санаа тавьж, биеэ тордож чадвал эрvvл энхийн жаргалыг эзэмдэж чадна. Vvний тул дорно дахины амьдрал тэтгэх арван зургаан санамжийг доор сийрvvлэв.

Vсээ vргэлж илээрэй.
Өглөө босоод 10 хуруугаараа vсээ самнах маягаар хойш урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгvvд хурууны єндгєєр цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурч урам зориг нэмэгдэнэ. Толгой эргэх өвдөх, хуйх загатнах, vс унах зvрх дэлсэх, мэдрэл ядрахаас урьдчилан сэргийлдэг. Хятад эмнэлэгийн сударт vс бол цусний vндэс, vсээ байнга хуруугаараа самнаж илбээс эрт бууралтахгvй» гэжээ.

Нvдний дасгал
Санаа сэтгэлээ тайвшруулан, нvдээ хагас аниад нар зєв, баруун зvvн, дээш доош нь аажуухан эргэлдvvлнэ. Дараа нь нvдээ огцом нээж дээрхи vйлдэлийг давтана. Тус бvрийг 10 удаа хий, энэ нь нvдний ядаргаа чилээг гаргах, харааг хурцлах, толгой эргэх нvд эрээлжлэхээс хамгаална.

Хэлээ тvvшиндээ хvргэх
Хэлний vзvvрийг дээш болгон, тагнайн хонхорхойд хvргэн дээш доош, хоёр тийш эргэлдvvлэн хөдөлгөхөд шvлс элбэгшинэ. Энэ нь хоолны зуршлыг өдөөн, шингэцэнд сайнаар нөлөөлнө. Шvд бэхжvvлэхийн хамт ам ангаж хатгах, залгиур хоолой буйлны үрєвслєєс сэргийлнэ.

Шvлсээ залгих
Хятадын эмнэлгийн сударт шvлсийг «ариун ус» хар шvvдэр» гэж нэрлэсэн байдаг. Завьжаараа шvлсээ сорж амаа дvvргээд 10 хувааж залгина. Vvгээр ам цэвэршиж, залгшиур хоолой буйлны єрєвсєл, шарх сэдрэхээс сэргийлнэ.

Дагзаа няслах
Хоёр гарынхаа алгаар чихээ таглаж дарж, долоовоор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж, чихний ард дагзанд няслахад бөмбөр цохих шиг сонсдоно. 36 удаа нясалгаа хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр толгой тархи сэргэж тогтоох санах ой ухаан сонсгол сайжирна. Мөн толгой эргэх өвдөх, чих шуугих болон чихний элдэв өвчнөөс сэргийлнэ.

Морь харахдаа бvv яар.
Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин, шvдээ зууж хэлний vзvvрийг тагнайн хонхорт хvргэнэ. Энэ vед хараагаа дээш болгох, тамхи татах ярихыг цээрлэнэ. Амьсгалаа жигд чөлөөтэй байлгаж, анхаарлаа сайн төвөрvvл. Тэгээд тайван бие зас.

Өглөө бvр эвшээ.
Дээрхи дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа тєвлєрvvлэн, хамраараа агаар татан, хэвлийгээ дvvргээд толгойгоо өргөж, амаа ангайлган эвшээж амьсгалаа гарга. Vvнийг 12 удаа хийхэд уушигний vйл ажиллагаа сайжирч, цусан хангамж нэмэгдэж, цээж давчдах багтрах бvгшvvлж ханиалгахаас сэргийлнэ.

Vе мєчний дасгал
Гараа мөрөөрөө хойш урагш савчин урагш савчин бас эргvvлж, хөлөөрөө хойш урагш өшиглөх маягаар булчин шөрмөсөө цочроож тэнийлгэнэ. Мөн бvсэлхvй, ууц нуруугаараа гэдийж бөхийн хоёр тийш болж хуян шар усаа тарааснаар vе мөчний үрэвслээс сэргийлнэ.

Нvvрээ байнга илж бай.
Гарынхаа алгыг vрж халаагаад дух хацар самсаагаа бvхэлд нь дээш доош нь зугуухан хэд хэдэн удаа илнэ. Өдөрт хоёр удаа хийхэд иллvvдэхгvй. Энэ нь нvvрэний эд эсимйн цусны эргэлтийг сайжруулан асьыг зөөлрvvлэнг єнггєлєг болгон овор багатай харагдуулна.

Арьсаа илж бай.
Биеийхээ арьсыг хэсэглэн боломжоороо 10 удаа зөөлөн илнэ. Энэ нь арьсны нvх сvвvvд тэлж, ядаргаа тайлан нойр хvрэхэд тус болно. Мөн цусны даралтыг буурлан, арьс зөөлөрч өнгө зvсийг сайжруулахад тустай.

Хэвлийгээ агшааж тат.
Биеэ суллан анхаарлаа төвлөрvvлээд хамраараа амьсгал авч, бага хэвлий буюу давсагаа зугуухан агшааж татна. Энэ байдлаа хэсэг барьсны дараа амьсгаагаа гарган бие суллана. Vvнийг 10-аас доошгvй удаа хийж болно. Vvгээр давсаг бөөрний ажилллагаа сайжирдаг.

Цээжээ арчилж бай.
Цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Vvгээр зvрхний vйл ажиллагаа сайжирч цээж давчдах зvрх дэлсэх, хатуурах, зvрний титим судас өвдөхөөс сэргийлнэ.

Хэвлийдээ иллэг хийж бай.
Орондоо байхдаа хvйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Тэгэхдээ хоёр тийш нь ээлжлэн илж, зөөлөн дарж базлана. 10-15 давтан хийнэ. Энэ нь орчны цусан хангамжийг сайжруулах ходоод гэдэний агших сунах өрөвсөл, шээс тасалдах зэрэг өвчнvvдээс сэргийлнэ. Хятадад «хоол идсэний дараа 10 алх, хэвлийгээ илж бай. Тэгвэл 100 наслана» гэсэн хууч яриа байдаг ажээ.

Хєлийн улаа илж бай.
Хєлийн тавхайг єлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрvvл мэндийг хангах, амьдралыг тэтгшэх маш чахал цэг байдаг. Алгаа vрж бvлээцvvлээд тэр цэг дээр єдєрт 10 удаа дарж илэхэд хєл дулаацаж сэтгэл тайвшран, элэн бөөрний ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах зvрх дэлсэх, даралт ихсэх хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ.


Амьдрал тэтгэх 16 санамж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.