МУГЖ О.Анужин сүйн бөгж авчээ

23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан О.Анужинг залуус андахгүй танина. Тэрбээр 21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” 20 орны 150 бүжигчид оролцсон Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртсэн байна. Харин театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж байжээ. Түүнчлэн 2018 онд “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн гээд түүний амжилтын буухиа үл тасарна. Балетын урлагт амжилттай яваа О.Анужин шинэ оны босгон дээр сүйн бөгж авсан байна. Түүний хайртыг Мөнхбаясгалан гэдэг бөгөөд Канадын Нарны циркийн жүжигчин гэнэ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

МУГЖ О.Анужин сүйн бөгж авчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.