Кайли Женнер ойтой охиндоо алмазан шигтгээтэй бөгж бэлэглэжээ

Capture

Телевизийн реалити шоуны од Ким Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер Сторми нэртэй охинтой болоод жил гаруйн хугацаа өнгөрсөн билээ. Кайли энэ жилийн зул сарын баяраар бяцхан охиндоо алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн байна. Гэвч түүний бэлгийг шүүмжлэх хүмүүс бишгүй гарч иржээ.

Кайли Женнер охиндоо өгсөн бэлгээ зүүсэн байгаагаар нь бичлэг хийн Инстаграм хуудсандаа байршуулсан байна. Гэхдээ удалгүй устгажээ. Харин түүнийг бичлэгээ устгахаас урьтаж зарим хэвлэлүүд хэдийнээ хадгалаад амжсан байна.

Твиттер хуудсанд Кайлигийн тансаглалд бухимдсан иргэд “би мөнгөний төлөө хөдөлмөрлөдөг хүмүүсийг мэднэ. Гэхдээ тэд хэн нэгнийг хооллох гэж, эм авч өгөх гэж, ургамал ногоо тарих гэж тэр мөнгийг цуглуулдаг юм” хэмээн бичжээ. Мөн “Тэр үнэхээр нэг настай охиндоо алмазан шигтгээтэй үнэт эдлэл авч өгсөн байна. Кардашиан, Женнер хоёр мөнгөө үнэтэй, тэнэг зүйлс худалдаж авахад дэмий зарж байна” хэмээн өөр нэг хэрэглэгч сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: www.cnn.com


Кайли Женнер ойтой охиндоо алмазан шигтгээтэй бөгж бэлэглэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.