Хүүдээ Бэтмэний дэр хийж өгье

1. Дэрнийхээ уутыг сайн чанарын даавуугаар хийвэл тохиромжтой. Силкэн материал энэ дэрэнд жаахан тохиромжгүй. Өнгийг нь сонгохдоо хүүгээсээ асуугаад дуртай өнгийг нь аваарай. Харин Бэтмэнийг хийх материал заавал эсгийнцэр байхыг анхаараарай. За ингээд яг ижилхэн хэмжээтэй дөрвөлжин даавуу хоёр хоёрыг хайчилж бэлдэнэ. Хэмжээ авахдаа уутан дотор хийх дэрнээсээ шалтгаалах учраас багтаамжийн дагуу хайчилж болно. Зураг дээрх дэр 40*40см хэмжээтэй. Дээр тодоор ялгарах өнгөтэй даавууг сонгоод Бэтмэнийг хайчилж байрлуулна. Хэрвээ шууд хараад хайчилж чадахгүй байвал интернэтээс Бэтмэний дүрсийг татаад хэвлэж гаргаад даавуун дээрээ тавьж байгаад хайчлаарай. Дэрний урд талд гарах хэсэгт зурагт үзүүлсний дагуу хайчилбараа зүүгээр хатгаж байгаад байрлалыг нь зөв олж тогтоо.

2. Тогтоосныгоо одоо оёдлын машинаар оё. Бэтмэнээ оёсон талыг дотор тийш нь харуулж байгаад өмнө нь бэлдсэн нөгөө хэсэгтэй нь давхарлаж тавиад зурагт үзүүлсний дагуу зүүгээр түр тогтоож өгнө.

3. Даавууны дөрвөн талын нэгийг нь оёхгүйгээр үлдсэн гурван талыг оёод 4 дэх талынх нь хоёр талаас бага зэрэг оёж өг. Ингэж бага зэрэг оёж өгөхгүй бол ирмэг нь унжиж, дарвайгаад муухай харагддаг. Оёсныхоо дараа ирмэг хэсгийг бөөгнөрөхөөс сэргийлж сайн хавчаарай. Онгорхой талаараа дэрний уутаа эргүүлж, Бэтмэнтэй хэсгээ ил гаргаад дэрээ хийж өгнө. Бэлэн дэр байхгүй бол хүүхдүүдийнхээ багадсан хувцсыг хийсэн ч болно.

4. Хоёр талаас нь бага зэрэг оёсон хэсгээ урахгүйн тулд болгоомжтой дэрээ хийнэ. Үүний дараа оёдлын машин эсвэл гараар үлдсэн хэсгийг битүүлэх эсвэл ижил өнгийн цахилгаан хийсэн ч болно шүү

Хүүдээ Бэтмэний дэр хийж өгье
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.