“Pussycat Dolls” хамтлагийн дуучин Николь Шерзингер шинэхэн романс эхлүүлж, харилцаагаа олон нийтэд нээлттэй болгожээ. Дуучин бүсгүйн энэ удаагийн сонголт нь тамирчин Том Эванс аж. Тэд хамтдаа “In Style” сэтгүүлийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн байна. Сонирхуулахад, хос анх “X Factor” шоуны үеэр танилцсан гэнэ.