Калорийг “гашраадаг” спортын төрлүүд

Зөвхөн сайхан харагдахын тулд бус эрүүл мэндийнхээ төлөө жин хасах нь чухал. Харин үүний тулд хамгийн үр дүнтэй дасгалыг сонгох хэрэгтэй байдаг. Ийм л учраас Гоолингоо нь маш олон төрөл дундаас хийхэд хялбар бас калорийг “гашраагч” спорт, дасгалын төрлүүдийг танилцуулж байна.

1.АЕРОБЕК
Шатаах калорийн хэмжээ: 800 ккал
Гол ачааллыг хөл, өгзөг, тааз хэсгээр өгдөг учраас энэ хэсгүүдээ чангалахыг хүссэн хүмүүст тохиромжтой. Өдөрт нэг цаг хийгээд байвал 14 хоногийн дараа үр дүн нь илт мэдрэгдэж эхэлнэ. Аеробекийн дасгалыг хийхдээ 30, 30 минутаар хуваагаад дунд нь түр амрахгүй бол биед хэт их ачаалал өгдөг.

2.УНАДАГ ДУГУЙ
Шатаах калорийн хэмжээ: 500 – 1000 ккал
Хэр хурдан явахаас шалтгаалаад хэдий хэмжээний калори шатаах нь тодорхойлогддог. Гадуур явахдаа унадаг дугуйтай явах нь илүү үр дүнтэй ч боломжгүй тохиолдолд дасгалын дугуй аваад гэртээ эсвэл фитнесс зааланд хийж болно. Тусгай дасгал хийлгүй зүгээр л жийх учраас энэ аргыг бүсгүйчүүд их сонгодог. Гэрт байрлуулдаг дасгалын дугуйтай бол зурагт үзэж ажлаа амжуулангаа давхар амжуулах боломжтой.

3.УСАНД СЭЛЭХ
Шатаах калорийн хэмжээ: 800 ккал
Зун цагийн халуунд усанд сэлэх гэдэг сайхан биш гэж үү? Тэр тусмаа ийм хэмжээний калори шатааж байхад. Нэг цагийн туршид дээш, доош, урагшаа, хойшоо сэлвэл 800 ккал калори шатааж биен дээх өөхөө амжилттай хайлуулж чадна.

4.ГАЗРЫН ТЕННИС
Шатаах калорийн хэмжээ: 800 ккал
Бөмбөгөө алдахгүйн тулд хоёр тийш олон удаа гүйхэд энэ калориуд шатахгүй гээд яах билээ? Тэр тусмаа гуя, шилбэ хэсгийн арьс булчинг чангаруулна. Яг одооноос хичээллэж эхлэх спорт чинь энэ ч юм билүү?

5.БУЛЧИН ЧАНГАРУУЛАХ ДАСГАЛЫН ТӨХӨӨРӨМЖ
Шатаах калорийн хэмжээ: 600 ккал
Энэ дасгалын төхөөрөмжийг хэрэглэснээр бүх биеийн булчин болон арьс чангардаг ба хэвлий болон гуяны булчинд онцгой нөлөөтэй. Өмнө дурдсанчлан зурагт дасгалаа хийж байхдаа бусад зүйлсээ амжуулж болно. Эсвэл дуртай дуугаа чихэвчээр сонсож, эрч хүчтэйгээр хийх ч боломжтой. Ингэж хийвэл цаг өнгөрснийг ч анзаарахгүй.

6.АЛХАХ
Шатаах калорийн хэмжээ: 360 ккал
Хамгийн амархан дасгал байгаа биз. Өгсүүр болон уруу газар алхвал илүү үр дүнтэй. Хөл, хэвлий, тааз хэсгээр ачаалал өгнө. Өдөрт багадаа нэг цаг тогтмол алхвал дээрх хэмжээний калорийг шатааж байх боломжтой.

7.БҮЖИГЛЭХ
Шатаах калорийн хэмжээ: 600 – 800 ккал
Биеийнхээ бүх хэсгийг хөдөлгөж байгаа учраас маш үр дүнтэй. Дээр нь бүр инээгээд л хөгжилтэй, зугаатай байх нэмэлт бонус бий. Заавал тусгай дугуйлан, дамжаанд явахгүйгээр зурагт, интернетээр харж байгаад дуурайж бүжиглэх болно. Хамгийн багадаа нэг цагийн хугацаанд бүх биеэ идэвхитэй хөдөлгөж чадвал 600 – 800 ккал калорийг шатаах боломжтой. Энүүгээрээ далимдуулаад ганц нэг дур булаам хөдөлгөөн сурчихсан байхад хайртад чинь ч бас таалагдана даа!

8.МОРЬ УНАХ
Шатаах калорийн хэмжээ: 200-600 ккал
Хөдөө явах боломж бүрийг битгий алд. Амрах зуураа өдөрт нэг цаг морь уначихад л дээрх хэмжээний өөхийг биеэсээ зайлуулчихна. Дээр нь өгзөг, хэвлий, гуяны булчинг чангалж өгдөг. Тухайн үедээ байгалийн сайхныг ажиглаж явсаар байтал цаг өнгөрснийг ч анзаарахгүй биз.

9.ХӨНГӨН ГҮЙХ
Шатаах калорийн хэмжээ: 550 ккал
Чихэвчээ зүүгээд, өдрийн турш хийх ажлаа бодох далимаар өдөрт ганцхан цаг гүйчихвэл ч 550 калорит санаа зовних хэрэггүй боллоо гэсэн үг. Амархан байгаа биз.

10.ТРАМПОЛИН ДЭЭР ҮСРЭХ
Шатаах калорийн хэмжээ: 400 ккал
Ийм хөгжилтэй, зугаатай зүйлийг жин хасахад тустай гэж хэн мэдлээ дээ, тийм үү? Трамполин дээр үсрэх нь калори шатаахаас гадна зүрхний дасгал болдог.

11.ЗУМБА
Шатаах калорийн хэмжээ: 500 ккал
Тийм ээ, би ч гэсэн зумба фитнесс хийж байхдаа тийм ч аятайхан харагддаггүй. Гэхдээ хийхээ хэзээ ч болихгүй.

12.КИКБОКС
Шатаах калорийн хэмжээ: 600 ккал
Кикбоксоор хичээллэж байхдаа би өөрийгөө “муу” бүсгүй болчихсон мэтээр төсөөлөх дуртай. Яг л адал явдалт кинон дээр гардаг шиг хөлс дуслаад л дасгалаа хийхэд ямар урамтай гээч. Нэг цаг дуусахад хангалттай хөлс гаргаад, калори шатаачихсан байдаг.

13.ИОГ
Шатаах калорийн хэмжээ: 180 ккал
Уян хатан, амар амгалан байдал минь сайн байна уу? Калори шатааж турахаас гадна уян хатан байдал сайжирч, уур бухимдлаас өөрийгөө чөлөөлж чаддаг болно гээд боддоо. Ялангуяа хөдөлгөөний дутагдалтай, байнгын суугаа ажил хийдэг бол иогоор хичээллэх хэрэгтэй шүү. Нэг цаг дасгалаа хийчихээд багшийн зааврын дагуу 5 минут нүдээ аниад хэвтэхэд хүн маш сайн амардаг.

14.ХӨЛБӨМБӨГ
Шатаах калорийн хэмжээ: 400 ккал
Эрчүүдийн спорт л доо. Гэхдээ бүсгүйчүүдийг бөмбөн хөөж болохгүй гэж хэлсэн юм? Өөрөө хөлбөмбөг тоглох эсвэл тоглож буй хүүхдүүдийн араас хөөцөлдөх нь санаснаас ч илүү сайн нөлөөтэй. Тэгээд ч удахгүй Бразилд дэлхийн аваргын тэмцээн эхэлж дэлхий тэр чигтээ хөлбөмбөгөөр амьсгалах гэж байхад чи ч гэсэн далимдуулаад авахад болохгүй зүйл бий гэж үү?

15.УУЛАНД АВИРАХ
Шатаах калорийн хэмжээ: 350 ккал
Байгалийн сайхныг биширч, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх далимдаа уул руу нэг цаг авирсан байхад 350 калори шатаах боломжтой. Ууланд авиралтын клубууд ч монголд хэд хэдээрээ нээгдээд байна.

 

16.ГЭР ЦЭВЭРЛЭХ
Шатаах калорийн хэмжээ: 200 ккал
Мултитаск гэдэг чинь энэ шүү дээ. Гэрээ ч цэвэрлэчихнэ, жингээ ч хасчихна. Мөлхөж шалаа угаах, өлмий дээрээ зогсож шүүгээний дээд талыг арчих, хогоо шүүрээр шүүрдэх гэх мэт бүгд л нэг төрлийн дасгал болдог. Хэрвээ ганцаараа байгаа бол дуртай цоглог хэмнэлтэй дуугаа тавиад бүжиглэнгээ хийвэл бүр ч илүү калори шатаана.


Калорийг “гашраадаг” спортын төрлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.