Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийнхан цэрэгт явснаас хойш эргэн ирэлтээ хийгээгүй байгаа билээ. Тэгвэл тус хамтлаг 2020 онд АНУ-ын Баруун эргийн хамгийн том хөгжмийн наадамд оролцох болсон байна. Тодруулбал, “Coachella 2020” хөгжмийн наадамд оролцож, ирэх дөрөвдүгээр сарын 10, 17-нд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлэх аж.