За, тийм ч эвдэрхий биш дээ.Зүгээр л сүүлийн үеийн өөрийгөө “эвдэж” байгаа мэт боловч анхных шиг халуун дулаанаар нь гаргаж ирж байна гэсэн үг. Орондоо ороод биесээ оролдох биш утсаа “оролдсоор” унтдаг хосууд олон бий. Эсвэл хүүхдүүдээ ямар сургуульд оруулах, ерөнхий шалгалтын давтлагаа сайн хийж байгаа эсэхт нь санаа зовсоор “Сайхан амраарай” гэж хэлэхийн оронд “Маргааш цалин буухаар зээлээ төлөхөө мартав аа” гэж арайхийн сануулчихаад нам “үсэрдэг” тохиолдлууд ч байна. Өглөө нь сэрээд яаж унтсанаа, хайртыгаа тэвэрсэн үү, халуун дотноор үнссэн үү гэдгээ ч санахгүй гэхээр танил дотно дүр зураг байна уу? Тэгвэл наашаа!
Гал халуун сексийг хүсэмжилсэн эсвэл сексийн идэвхтэй амьдралаа сэрээхийг хүссэн хосуудад нийгэм эдгээрийг зөвлөдөг!
• Групп секс /Шинэ мэдрэмж/
• Секс баар /Шинэ орчин/
• Анал секс /Шинэ байрлал/
• Секс тоглоом /Шинэ уур амьсгал/
Дэлхий нийтийн шалгарсан аргуудын гол зорилго нь угтаа хосуудыг ямар нэгэн зүйлээ шинэчлэхэд л чиглэгдэж байна. Тэр нь торон, үдээстэй дотуур хувцас, гинж, ташуур байсан ч хамаагүй. Гэхдээ шинэ гэдэг мартагдсан хуучин зүйлийг хэлдэг дээ? Анхны шөнө шиг, анх түүнтэй хөнжил нөмрөн хамт хэвтэж байсан үеийнх шиг, анх түүнд эхээс төрсөн биеэ харуулсан үеийнх шиг тэдгээр зүйлс та хоёрт угаас л байсан. Түр мартчихсан л болохоос. Тиймээс би нэг л зүйлийг хэлье. Та хоёр бие биенээсээ уйдаагүй! Тийм болохоор та хоёрт заавал огт танихгүй хүнтэй унтах, хаа хамаагүй секс хийх шаардлага байхгүй юм шүү. Оронд нь хуучирсан ч гэсэн сүүлийн жилүүдэд хийгээгүй дараах “шинэ” зүйлсийг л секстээ аваад ир.
1. Биеэ хайрла. Чи хүүхэд гаргасан ч, хөгширсөн ч халуухан, тачаангуй эмэгтэй хэвээрээ байгаа. Эмэгтэй хүний эрчүүдийг татаж, урин дууддаг байгалийн “эмэгчин чанар” дотор нь оршдог болохоос хэзээ ч ил харагддаггүй юм. Секс бол эрх чөлөөн дээр суурилж хийгддэг “ардчилсан” зүйл учир өөрийнхөө биенээс санаа зовдоггүй, сэтгэл хангалуун эмэгтэй л үүнийг санасандаа хүртэл хийж чадна. Тиймээс өөртөө дурла. Түүний биенд ч бас дурла.
2. Түүнийг хар. Секс хийж байхдаа тааз, өрөөний чимэглэл харж обойгоо солих тухай бодохын оронд яг одооны үйл явцад л анхаарлаа хандуул. Тэр хүссэн шиг чинь хийхгүй байж болно л доо. Гэхдээ нүд рүү нь удаанаар харахад, хэмнэлийг нь мэдрэхээр хичээхэд секс арай л өөр болох болно. Яагаад гээч? Чи хичээж байгаа учраас.
3. Үнсэлц. Секс хийхэд үнсэлцэхгүй нь их байдаг ч та хоёрын хувьд үнсэлт маш чухал. Биедээ ойртуулж байгаад үнсэлцэнгээ хий. Анх жаахан хүүхдүүд байхдаа учраад яаж яарч, догдолж үнсэлцдэг байсан, яг адилханаар түүнийг үнс. Холбогдож болох бүхий л зүйлээрээ холбоо тогтоо.
4. Хүрэлц. Бид хоёр дандаа л хүрэлцдэг гэж үү? Тэгвэл үүнийгээ ямар ч шалтгаангүй болго. Зурагт үзээд сууж байхдаа зүгээр л гарт нь хүр. Аяархан ил. Хамт байхдаа мөрийг нь түш. Секс хийж байхдаа өгзгөнд нь, гуянд нь, цээжинд нь хүр. Анхны шөнийнх шиг юм бүхэн шинэ байсан сониуч зангаа эргүүлэн авчир. Түүнд нээж дуусаагүй, үзэж ханаагүй гайхамшиг, ид шид бий юм шиг л мэдрүүл. Хурдан таашаал авахыг хичээх бус үйл явцаасаа л таашаалыг мэдрэхийг хичээгээрэй. Бүү оромд, бүү яар. Хүрэлцээд л бай.
5. Ярилц. Сексийн дараа унтахаар яараад хэрэггүй. Давсанд явах гээд байгаа нөхрийнхөө энгэрт нь наалдаж хэвтээд ирээдүйгээ ярилц. “Жижигхэн” төлөвлөгөө, зорилго, мөрөөдөл чамд бий шүү дээ. Эхний удаа тэр ядраад унтчихаж магадгүй ч чамайг үргэлжлүүлээд л байвал нойроо хойш тавиад дараа дараагийн ярианд оролцдог болно гэдэгт итгэлтэй байна.
6. Бүжиглэ. Бүжиглэхээр олон зүйлийг илэрхийлж болно. Та хоёр инээлдэж байна, нөхөрлөж байна, хөдөлгөөн хийж байна, хамтдаа цагийг өнгөрөөхдөө дуртай байна. Эдгээр байвал секс ч гэсэн хөгжилтэй, таатай, сэтгэл ханамжаар дүүрэн байх болно. Тиймээс гал тогоондоо, гадаа алхахдаа, аялалд явахдаа ч бүжиглээд л бай.
Чи “За үгүй байлгүй дээ, ийм амархан байхдаа яадаг юм” гэж бодож байна уу? Тэгвэл яг өнөөдрөөс хийгээд үз л дээ. Баригдмал болчихоод байсан сексийн амьдралаа арай хүүхдэрхэг бас тэмүүлэлтэй болгоод өг.