Болзсон болгон найз залуу болох албагүй

e7a7c0fe1d756e41f44552271647003c

Хэрвээ болзсон эр хүн болгоноо найз залуу болгох албан журам байсан бол бид хэзээ ч хангалттай хэмжээнд /Дор хаяж 10/ болзоо тогтоож үзэхгүй байсан байх. Ядаж л эрэгтэй хүнийг жаахан ч, хумсын толион чинээ ч таньж мэдэж чадахгүй. Энэ үнэнийг мэддэг мөртлөө л болзсон болгоноо найз залуу чинь болох ёстой гэж бодоод байгаа юм биш биз?

1. Тэр зүгээр л болзохыг хүсч байна
Манайд л болзоо гэдгийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биедээ дурлаж хайрлахын тулд хийдэг үйлдэл мэтээр харах нь элбэг байдаг. Тэгээд хоёр танил хүнийхээ болзож буй тухай сонсвол шуудхан л хуримын урилга хэдэн сарын дараа ирэх бол хэмээн болоогүй таамаг дэвшүүлж суудаг шүү дээ. Гэтэл болзоо гэдэг нь зүгээр л хоёр хүн цагийг үр ашигтай, хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд хийж буй тусгай уулзалт юм. Гудамжинд тааралдаж уулзахаас төлөвлөж байгаагаараа л ялгаатай. Тиймээс хүссэнээрээ болз. Хэн ч чамайг хориглох ёсгүй.

2. Тэр хорвоог, эсрэг хүйстнээ танин мэдэхийг хүсч байна
Бид бүгд л хүсдэг шүү дээ. Харин болзоо бол түүнд хүрэх арга зам юм. Заавал найз залуу, хайрлах эр хүн гэж хяналт тогтоохын оронд түүнд, бие биендээ боломж олгоод хамтдаа хорвоог таньж мэд л дээ. Хөгжилтэй биш гэж үү?

3. Түүнд сонголт хийх эрх бий
Бүтэнсайны өглөө хонхыг чинь хэн нэгэн хүчтэй, ойр ойрхон, их л яарсан байдалтай дарна. Хаалгаа тайлтал өчигдөр үерхэхээр зөвшөөрсөн залуу чинь өвдөг дээрээ сөхрөн гартаа бөгж барьсан нь харагдана. Тэгээд тэр ингэж хэлнэ. “Бүх юм дэндүү хурдан байгааг мэднэ л дээ. Гэхдээ би эхлээд чамтай гэрлээд амьдрал ямар байхыг хармаар байна. Бие биенээ хайрлах цаг дараа нь хангалттай олдоно, амлая” гэнэ. Чамайг толгойгоо сэгсрэхээр зэхэхэд “Байзаарай. Тэгвэл ядаж сүйн бөгжийг маань авчих. Чамайг надтай гэрлэж магадгүй гэсэн бат бодолтой болчихвол үерхэхэд амар байна” гэвэл чи зөвшөөрөх үү? Эрэгтэй хүн өмнө нь сул дорой харагдахаас таашаал авдаг байсан ч хамаагүй, ямар ч бүсгүйд энэ нь эрүүл бус үзэгдэл мэт санагдана гэдэгт итгэлтэй байна. Болзсон болгон найз залуу болно, болгоно гэх бодол үүнтэй яг адилхан. Чи уулзсан залуу бүрээ таалдаг, дурладаг тохиргоотой биш шүү дээ. Сонголт хийх хэрэгцээ чамд заавал гарах ёстой. Түүнд ч гэсэн. Ойлгож болохоор байгаа биз?

4. Чамд ч гэсэн
Таалагдахгүй байсан ч яахав дээ, нэг удаа ч гэсэн болзож, хамтдаа цагийг өнгөрөөгөөд үз. Магадгүй түүний ертөнцийг үзэх үзэл чинийхтэй гайхалтайгаар нийлэх ч юм билүү? Хэрвээ түүнийг хүсвэл сэтгэл санаа маш сайн нийцдэг найзаа болгочихож ч болно шүү дээ. Мэдээж түүнд чи эмэгтэй хүнийхээ хувьд ямар нэг талаараа таалагдсан болоод л чамтай болзож байгаа нь ойлгомжтой л доо. Гэхдээ уулзаж танилцаад дотноссон ч тохирхооргүй байж болох болохоор тухайн хүнээсээ хэтэрхий өндөр хүлээлт үүсгэх хэрэггүй.

5. Тэр шударга байхыг хүсч байна
Анхны болзоон дээрээ л хананд наан ухаан жолоогүй барьж авч үнсдэг “тэнэг” залуус бий бий. Бие биендээ таалагдаж буй эсэхээ ч тодорхой мэдээгүй атлаа юунд найдаж тийм итгэлтэй байдаг нь сонин шүү. /Нэг шөнө, зөвхөн нэг шөнө/ Тиймээс зарим талаар эрчүүдийг хүлээцтэй, “жолоо цулбууртай” байгаад нь талархах хэрэгтэй. Ядаж л чамд “Миний найз залуу яагаад болохгүй байна?” гэж бодох боломжийг хүртэл олгож байна шүү дээ. Харин тэр юуг хүлээгээд азнаад байгаа гээч? Бүхнийг байгалийн жамаараа явагдахыг. Ассан очийг гал болгон дүрэлзүүлэхийн тулд салхинаас хамгаалж, жижигхэн модны үйрмэг хийх зэргээр арчилж тордож, цаг авдагтай л ижил.


Болзсон болгон найз залуу болох албагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.