Казахстаны дуучин Димаш Кудайбергены хувьд 2019 он амжилт бүтээлээр өрнүүн жил болж өнгөрсөн билээ.
Тэр өнгөрсөн онд Хятадын Оны шилдэг гадаад дуучны “Internet Bull Ears 2019, “Adagio World” шагнал аван, Казахстан улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.
Гэхдээ түүнд өөр нэгэн том зорилго байгаа юм. АНУ-д хийсэн тоглолтынхоо дараа Димаш “Казахстандаа харьж ирээд их баяртай байна. Гэртээ, нутаг нэгтнүүд дундаа байхад их аз жаргалтай байна. Эх орноороо би бахархдаг. Хэрэв Аллах таалах юм бол би дараагийн удаад “Грэмми” шагналтай эх орондоо харьж ирэх болно” гэж хэлсэн юм.
62 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд АНУ-ын Лос-Анжелесийн Staples Center-т болно.