Экс Ерөнхийлөгчийн бэр Б.Янжиндулам шинэ брэнд гаргажээ

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугартай дурлалын романс үүсгэж, тус гэр бүлийн бэрээр нэрлэгдэж байсан жүжигчин Б.Янжиндулам бизнесийн ертөнцөд хүч үзэх болсон.

Түүний “Adore Boutique” дэлгүүр бүсгүйчүүдийн талархлыг ихээр хүлээдэг. Харин дэлгүүрээ өргөжүүлэн “Adore Flower Studio”-гоо нээсэн тэрбээр сүүлийн жилүүдэд трэнд болоод байгаа эко шубыг худалдаанд гаргажээ.

Дэлхий нийтээрээ амьтны үсэн эдлэлээс татгалзаж байгаа энэ цагт олон хүмүүс нэрийн эко шуб гаргаж байгаа. Харин түүний “Adore Brand”-ын “Adore Coat”-ын загвар яг л жинхэнэ үслэг мэт сор сайтай гарсан нь олны талархлыг ихэд хүлээсэн гэнэ. Монголд төдийгүй Өмнөд Солонгос улсад худалдаанд гарсан тус шуба хэдийнэ дуусч, шинэ захиалга авч эхэлжээ.


Экс Ерөнхийлөгчийн бэр Б.Янжиндулам шинэ брэнд гаргажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.