Галын өрөөний бяцхан залиуд

Галыг өрөөг “эзэгнэдэг” эзэгтэй бидэнд ажлаа хөнгөвчлөх, хялбарчлах хэд хэдэн боломж бий. Яаралтай зочин ирэх үед, хоол хийж байхдаа зарим нэг зүйлээ мартсан тохиолдолд, илүү гарсан хүнсний бүтээгдэхүүнийг дараа нь хэрхэн ашиглах гэх мэт бяцхан залиудыг бид шивнэж байна.

1.Том ууттай зайрмаг хуваах
Хүүхдийнхээ төрсөн өдрөөр ирсэн бяцхан зочдод том ууттай хөлдүү зайрмагийг халбагаар авах гэж байгаад халбагаа хугалчихсан юм биш биз. Дараагийн удаад халуун усанд дүрсэн хутгаар зүсч байгаарай. Харин том савтай зайрмаг бол сайтар таглаж байгаад халуун усанд 15-30секунд барина. Гаргаж ирээд жимс зүсдэг модон дээрээ тавиад зүсэхэд л болно.

2.Бялуу зүсэх
Бялуугаа зүсэх бүртээ маш халуун усанд хутгаа дүрээд хуурай алчуураар арчаад бялуугаа зүсээрэй. Энэ тохиолдолд жижиг, том, зузаан бялуу бүгд цэвэрхэн, өө сэвгүй хэрчигддэг.

3.Шилэн савтай хүнсний бүтээгдэхүүн онгойлгох
Шар айраг, ундааны шил онгойлгогчоор шилэн савтай бүтээгдэхүүний тагны хэсгийг бага зэрэг дээш татаж өгнө. “Поп” гэсэн чимээ гарангуут гараараа онгойлгоход амар болдог.

4.Жигнэмэг бэлдэх
Жигнэмэг хийхдээ их хэмжээний зуурмаг бэлдчихсэн бол хагасыг нь хөлдөөгчиндөө хадгалчих. Гэнэтийн зочин ирсэн үед 10 минутын дотор жигнэмэг бэлдээд өгчихнө.

5.Бор элсэн чихэр хадгалах
Бор элсэн чихрийг анх онгойлгоход байсан шиг шинэ, зөөлнөөр нь хадгалахад талх тусална. Элсэн чихэр хадгалдаг саван дотроо нэг зүсэм талх хийвэл анх задалсан юм шиг шинээрээ хадгалагдана.

6.Юүлүүр байхгүй тохиолдолд
Хамгийн хялбархан арга бол бичгийн цаасыг тойрог хэлбэрт оруулахад л болно.

7.Дарс үлдэх
Ирсэн зочид буцаж, ширээгээ цэвэрлэж байхад дарс үлдсэн байгааг анзаардаг. Тэр тусмаа таглаа нь олдохгүй тохиолдолд зориулалтын хүнсний зузаан уутанд хийгээд хөлдөөнө. Дараа нь дарстай бялуу, дарстай жигнэмэг гэх мэт зүйлсийг хийхдээ ашиглаарай.

8.Халуун шоколад бэлдэх
Халуун шоколад уумаар байвч авч амжаагүй бол энэ аргыг туршаад үзээрэй. Ойролцоогоор 250 мл сүүг печэнд 2 минут халаагаад, 3-4 труфле чихэр нэмээд сайтар хутгаад л халуун шоколад бэлэн боллоо.

9.Майонез авахаа мартчихсан бол
Зочид ирэх гээд байхад салатны гол орцоо мартчихсан байдаг. Гэхдээ хөргөгчинд чинь өндөг, тос хоёр байгаа бол энэ тийм ч санаа зовних асуудал биш. Орцонд орж буй хоёр бүтээгдэхүүн тасалгааны температуртай буюу хөргөгчнөөс нэг цагийн өмнө гаргасан байх ёстой. 230 мл оливын тосон дээр өндөгөө бүтнээр нэмээд майонез бий болтол блендэрдэнэ. Амтлахын тулд бага зэрэг нимбэгний шүүс нэмж болно.


Галын өрөөний бяцхан залиуд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.