Ардын жүжигчин Н.Сувд “Анна Каренина”-гийн дүрд тоглоно

74525502_2511410912415909_2843632893891182592_n

Б.БАЯРЖАВХЛАН

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх удаа тавигдах “Анна Каренина” жүжиг нь хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар хоёрдугаар сарын 15-наас эхэлж худалдаалагдах юм байна. Тэгвэл энэхүү жүжгийн гол дүрийг улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмаа бүтээхээр болсон бол Аннагийн дүрд тус театрын ахмад жүжигчин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг сонгосон байна. Үзэгчдийн таамаглаж байгаагаар алдарт “Анна Каренина” сонгодог жүжгийн нас, насны гол дүрүүдийг олон нийтэд зарлаад байгаа бололтой.

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа билээ.

Харин түүний нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ. Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ.

Эх сурвалж: www.polit.mn


Ардын жүжигчин Н.Сувд “Анна Каренина”-гийн дүрд тоглоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.