Өөрийг өмс буюу өөрчлөлтөөс бүү ай!

7ad8f2b2050b5151b3f3c3cb78f66762

“Old fashioned” буюу “Хоцрогдсон” нэгэн байх нь чамд төрөлхөөс заяасан зүйл огт биш бөгөөд зүгээр л чамайг бага зэрэг залхуу байгааг чинь илтгэдэг. Яагаад гэвэл чамд дараах зургаан шинж байна.

• Шүүгээндээ дүүрэн хувцастай мөртлөө “Надад өмсөх юу ч алга” гэж хэлдэг. Гэсэн хэрнээ шүүгээгээ шинэчлэх талаар бодохыг ч хүсдэггүй.
• Харин хэн нэгэн өөрийнх нь шүүгээндээ хэдэн жил хадгалсан хувцсыг нь гаргаж өмсвөл харчихаад “Надад ийм аятайхан хувцас байсан билүү?” гэж боддог.
• Трендийг хэрэгжүүлэхээс айдаг. Яагаад гэвэл өөрт нь зохихгүй гэж боддог. Туршиж үзээ ч үгүй мөртлөө шүү.
• “Хүмүүс ийм хөөрхөн хөөрхөн хувцас хаанаас олдог юм бэ? Надад яагаад тааралддаггүй юм бол?” гэж гайхдаг.
• Дэлгүүрээр жаахан явмагц л цухалдаж цагаа илүү хэрэгтэй зүйлд зарцуулна гэж яардаг.

Хувцас загварын хурдыг хөөн шинээр гарсан загвар бүрийг авч өмсөх, хамаг мөнгөө үүнд зарцуулах тухай биш л дээ. Харин эрин үетэйгээ хөл нийлүүлж, илүү гоё харагдах талаар л хэдхэн зөвлөгөө юм./Хонгор минь, чи одоо ч үзэсгэлэнтэй харагдаж байна.

1. Биеийнхээ онцлогийг нуух биш ил гарга
Ондгор өгзөгтэйгөөсөө болоод би багадаа ямар их ичдэг байсан гээч? Сургуулийнхан маань намайг “Пингвин”, нэг бол “Хотгор, гүдгэр” гэж хочилдог байсан тул аль болох сул, далбагар хувцас өмсөн бөгтийж явдаг байлаа. Гэтэл их сургуульд ортол ямар гайхамшиг болсон гэж санана? Өнөөх биеийн маань ганц өө сэв, “илүүдэл” нь төгс давуу тал болон хувираад хамаг л хүмүүс атаархаж явдгаа нуулгүй хэлдэг болсон юм. Нэг сайн тал нь би тэдгээр үгсийг худал гэж огтхон ч бодоогүй бөгөөд харин ч эергээр хүлээн авч хүссэнээрээ хувцаслаж эхэлсэн. Миний эхний сонголтууд бол том өгзөгтэй охидын сэрэмжилдэг бариу цамц, өндөр суудалтай жийнс байсан юм шүү.

2. Өөрийгөө илэрхийлж байна гэж бод
Хувцас чамайг ярьж эхлэхээс ч өмнө чиний талаарх олон зүйлийг бусдад найртай нь аргагүй хэлээд өгчихдөг. Өөртөө тав тухтай байна гээд үргэлж нэг загварын хувцсаа бүү өмс. Хувцсанд анхаарал, ач холбогдол өгдөггүй эмэгтэй хүн амьдралдаа ч гэсэн хайш яйш ханддаг мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг юм шүү. Тиймээс эргэн тойрондоо ямар бүсгүй гэж ойлгогдохыг хүсдэг, яг түүндээ тохируулж, имижээ цогцлоож хувцаслаарай. Хуучинсаг, өөрчлөлтөөс айдаг, шинэчлэлээс татгалздаг нэгэн баймаар байна гэж үү?

3. Хувцасны бурхантай бол
“Өөрийгөө илэрхийлье”, “Биеийнхээ онцлогийг гаргая”. Гэхдээ яаж? Хувцасны бурхантай бол. Өөрөөр хэлбэл харах бүрт уулга алдуулдаг, гайхшруулдаг, “хөөх” гэж хэлмээр чиглүүлэгч одтой болоорой. Жинхэнэ шүү. Минийх хэн гээч? Загварын блоггер Оливиа Палермо. 25-35 насны эмэгтэйчүүдэд төгс тохирох хувцаслалттайн дээр трендийг хэрхэн өөрийн хэв маягтаа тохируулах вэ гэдгийг дэндүү сайн мэддэг болохоор тэр. Тиймээс чиний биеийн онцлогийг санагдуулдаг жүжигчин, дуучин, хажуу айлын бүсгүй гээд хэнийг ч хамаагүй өөрийн “Гоё жишээ” болгоорой.

4. Хэзээд “сонгодог” хувцаснуудыг сонго
Жижигхэн хар даашинз, цагаан өмд, хар болон биеийн өнгөтэй пигаль, хар пиджак, торгон кофт гээд эмэгтэй хүн бүрт заавал байх ёстой, хэзээ ч хуучирдаггүй хувцаснуудаар шүүгээгээ эхлүүл. Чамайг хаана ч хөөдөхгүйд итгэж болно.


Өөрийг өмс буюу өөрчлөлтөөс бүү ай!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.