Нойр, хоол, дасгал хөдөлгөөн – Амжилтын үндэс

empreendedorasХүн өөртөө хэрхэн анхаарал хандуулж, биеэ хэрхэн арчлах нь тухайн хүний ажлын бүтээмжид чухал нөлөө үзүүлдэг. Та өөртөө цаг зав байхгүй гэж бодоод дасгал хийхээ алгасвал эерэг сэтгэл хөдлөлийг тань замхарч сөрөг зуршлууд бий болох болно. Үүний нэгэн адил өдрийн хоолоо өөрөө бэлдэн авч явахаас төвөгшөөн гадуур түргэн хоол идэх ч бас биед муу. Тэгвэл өндөр үр бүтээмжтэй байхад тань нөлөөлөх гурван чухал хүчин зүйлийг танилцуулъя.

ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС НЬ БИЕ МАХБОД БОЛОН ОЮУН УХААНЫГ ДЭМЖДЭГ

Таныг ямар хоол хүнс илүү ухаантай болгодог гэдгийг та мэдэх үү? Уургаар баялаг хүнс, нишингэ, жимс, хушга, самар зэрэг нь тархинд маш сайн тэжээл болдог. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бидний анхаарал төвлөрөлт, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг нь илт мэдэгдэхүйц сайжирдаг. Та нойрондоо муу бол унтахынхаа өмнө зөгийн балтай сүү ууж хэвшээрэй.

Мөн хооллох цаг их чухал шүү. Судалгаанаас харахад өглөөний цайгаа уух хамгийн тохиромжтой цаг нь өглөөний 07:00-07:30, өдрийн хоолоо идэх тохиромжтой цаг нь 12:30-13:00 бол оройн хоолоо 18:00-18:30 цагийн хооронд идэх нь хамгийн тохиромжтой байдаг байна. Хичээл, ажил, уулзалт зэргээс шалтгаалаад хоолны дэглэмээ чанд сахих амаргүй хэдий ч та хичээж чадвал ажлын бүтээмж тань эрс сайжрах юм.

НОЙРГҮЙ АЖИЛЛАХ НЬ ҮР БҮТЭЭМЖИЙГ БУУРУУЛДАГ

Нойр муутай явах нь эрүүл мэндэд хэмжээлшгүй их сөрөг үр дагаврыг авч ирдгийг эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Таван ажилтан тутмын гурав нь нойрны дутагдалд орсон байдаг талаарх судалгаа бий. Хэт олон цагаар, нойр дутуу, амралтгүй ажилладаг хүмүүсийн ажлын бүтээмж тогтмол цагаар ажиллаж, тогтмол цагаар амардаг хүмүүстэй харьцуулахад илүү бага байдаг. Тийм ч учраас ихэнх амжилттай яваа эрхмүүд шөнийн нойрыг чухалд тооцдог билээ.

Харвардын Анагаах Ухааны сургуулиас мэдээлж буйгаар:

- “Нойр дутуу байх нь таны эрүүл мэнд болон ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг. Удаан хугацааны турш нойргүйдэх нь ирээдүйд таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, тэр дундаа нас барах зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг учруулах үндэс болдог” хэмээв.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТАРХИЙГ СЭРГЭЭДЭГ

Бизнесийн магнат Richard Branson нэгэн ярилцлагадаа “Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр тархины үйл ажиллагаа сайжирч, ажлын үр бүтээмж дасгал хийгээгүй үеийнхээс хоёр дахин нэмэгддэг” гэж хэлсэн байдаг. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн бол урт хугацааны амжилтын үндэс. Чухамдаа ерөнхийлөгч Barack Obama, Bill Gates, Mark Cuban нарын амжилттай яваагийн шалтгаан нь ердөө л дасгал хөдөлгөөн юм.

Та дасгал хийх завгүй байдаг бол аажим аажмаар, тууштай дасгал хийж сурах хэд хэдэн арга бий. Өдөрт цахилгаан шатанд суухын оронд шатаар алхах, ажилруугаа алхаж очих зэрэг бага ч гэсэн өөрчлөлтийг өөртөө хийгээд үзээрэй. Улмаар эдгээр дасгал хөдөлгөөнийг нэг их цааргалалгүй хийдэг болсон тохиолдолд дасгалын хэмжээг илүү хүндрүүлж болох юм. Ямартай ч дасгал хөдөлгөөн хийснээр стресснээс ангижирч, өөртөө итгэх итгэлтэй болж, эрч хүч нэмэгдэх зэрэг дурдаад ч дуусамгүй давуу талтай билээ.

Эх сурвалж: Fortune


Нойр, хоол, дасгал хөдөлгөөн – Амжилтын үндэс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.