Гүзээлзгэнэтэй мөхөөлдөс

Чамайг өөрийн нэрийн “зайрмаг”-тай болгохыг зөвшөөрөх үү? Энэ амархан зайрмагийг хийгээд сурчихвал найзууд чинь нэг хэсэгтээ л танайхаар эргэлдэх болно. Олон орцтой мөртлөө хямд өртөгтэй, дэлгүүрээс авдаг ууттай зайрмагнаас хамаагүй “дээд түвшний” мөхөөлдсийг кофе шоп, зайрмагны кафед очилгүйгээр, гэрээсээ амталдаг болоорой.

1.Найрлага:
450 гр гүзээлзгэнэ (өөр ямар нэг төрлийн жимс)
2 хоолны халбага нунтаг элсэн чихэр
1 хоолны халбага нимбэгний шүүс
150 мл өтгөн кремний бэлдэц (whipping cream)
500 мл ванилийн мөхөөлдөс
4 хоолны халбага хэрчсэн бүйлс самар

2. Гүзээлзгэнийнхээ 180 орчим граммыг нь нимбэгний шүүс, элсэн чихэртэйгээ нийлүүлж блендерт хийн гар аргаар, нэлээд шингэртэл нь нухашлана. Нухшаа шүүлтүүрээр шүүж, бөөм хэсгүүдийг хаяж, үлдсэнийг ашиглана.

3. Кремээ сайтар хутгаарай. Хутгаж байгаад миксернийхээ хутгуурыг дээш нь гаргахад үзүүр дээр нь крем хөөсөрч тогтсон байх хэмжээнд хүртэл өтгөрүүлж хутгах хэрэгтэй. Үлдсэн гүзээлзгэнээ хэрчиж 4 аяганд хувааж хийгээд, дээр нь мөхөөлдсөө тавин халбага дүүрэн кремээр давхарла. Түрүүнд бэлдсэн соусаа аягатай мөхөөлдөс тус бүр дээр асгаж, дээр нь хэрчсэн самраа цацаарай.

4. Найзууд чинь чиний мөхөөлдөс бэлтгэх ур чадварыг гайхна даа!

Гүзээлзгэнэтэй мөхөөлдөс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.