Гэрлэх саналаа маш өвөрмөцөөр тавьсан эр интернэтээр “од” болж байна

3e88e89ac2ad96830a8136a5d2412c93b73fa7cc

Ли Лойчлер гэгч эр дунд сургуульд байх үедээ сайн болж, үерхсэн найз бүсгүй Стути Дэвидсондоо гэрлэх санал тавихаар шийджээ. Ингээд маш мэргэн арга болсон нь яг одоо олон нийтийн сүлжээнд хамгийн эрэлттэй сэдэв болж байна. Тэрээр эхлээд Диснейн “Нойрсож буй гоо бүсгүй” хүүхэлдэйн киног өөрийн санаагаар өөрчлөн бүтээлгэж авсан байна. Дараа нь тэрхүү бүтээлээ найз бүсгүйтэйгээ хамт үзэж, яг хэрэгтэй мөчид бичлэгийг зогсоож байгаад гэрлэх саналаа тавьжээ.

Найз бүсгүй нь эхэндээ хүүхэлдэйн киноны үйл явдал эх хувилбараасаа өөрөөр өрнөөд байгааг анзаарч, ихэд гайхсан байдалтай сууж байж. Улмаар найз залуугаа гэрлэх санал тавьж, эргэн тойронд суусан үзэгчид бүгд өөрсдийнх нь сайн найз нөхөд, хамаатнууд байсныг мэдээд сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрчээ. Төгсгөлдөө чимх инээд ч бэлэглээд амжих энэ бичлэг YouTube сүлжээнд тавигдаад тун удалгүй таван сая гаруй хандалт авчээ.

Eagle.mn

Гэрлэх саналаа маш өвөрмөцөөр тавьсан эр интернэтээр “од” болж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.