Димаш Кудайберген солонгос продюсертой боллоо

1562572991_4930

Казахстаны дуучин Димаш Кудайберген Instagram хуудсандаа Өмнөд Солонгосын алдарт хөгжимчин, продюсер Сон Кван Сиктэй авхуулсан зургаа тавьж, ьүүнтэй хамтран ажиллах болсноо мэдэгдсэн нь нэлээд шуугиан тарилаа.


Цахим ертөнцөөр түүнийг Оросын алдарт хөгжмийн зохиолч Игорь Крутойтой харилцаагаа тасаллаа, гэрээгээ цуцаллаа гэж бичиж эхэлсэн ч Димаш Крутойтой хамтран ажилласан хэвээр байх бололтой.

Сон Кван Сик бол “SM Entertainment” агентлагт ажилладаг. К-Поп-ын маш олон дуучныг амжилтын тавцанд гаргасан эрхэм.

Димаш түүнтэй хамтран ажиллах болсон нь магадгүй шинэ цомог гаргах, солонгос хэл дээр уран бүтээл туурвих хүсэл байж болох юм. Эсвэл “SM Entertainment”-тэй гэрээ байгуулж, Япон, БНСУ зэрэг Азийн том зах зээлд нэвтрэх зорилготой байх гэж шинжээчид үзэж байна.

Zindaa.mn


Димаш Кудайберген солонгос продюсертой боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.