Шинээр дэгдсэн корона вирусний талаар таны мэдэх ёстой зүйлс

06-4Шалтгаан нь үл мэдэгдэх вирусний хатгалгаа арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадад дэгдэж, нэгдүгээр дундуур анхны үхлийн тохиолдол нь  бүртгэгдлээ. Өвчний шинж тэмдэг одоо Хятад төдийгүй Сингапур, Өмнөд Солонгос, Тайландад илрээд байна.

Юу тохиолдов

Хубэй мужийн засаг захиргааны төвийн Ухань хотын удирдлага арванхоёрдугаар сарын 31-нд хатгааны үл танигдах төрөл дэгдсэн тухай мэдээлсэн билээ. Тэр үед өвчний 27 тохиолдол бүртгэгдэв. Хотын загасны захын ажилчид голчлон өвчилсөн тул шинэ вирус далайн бүтээгдэхүүнээс үүдэлтэй гэж үзэн захыг хаагаад байгаа юм.

Нэгдүгээр сарын 11-нд хатгааны шинэ төрлөөр анхны хүн мөнх бусыг үзүүлэв. Өвчлөгчдийн тоо 41 болсон ба тэдний долоогийн биеийн байдалд хүнд байна. Бусад улс орнуудадч өвчлөл бүртгэгдэж эхэллээ. Хонконгт 38 хүн өвчлөн эмнэлэгт хэвсэний 21 нь эдгэрчээ. Сингапурт нэгдүгээр сарын 5-нд гурван настай охиныг эмнэлэгт тусгаарлав. Өмнөд Солонгост нэгдүгээр сарын 9-нд 36 настай хятад эмэгтэйг тусгаарлажээ. Тайландад энэ сарын 12-нд 61 настай хятад эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлжээ. Эдгээр хүмүүс бүгд Ухань хотоос ирсэн байжээ. Одоо эмч нарын хяналтад өвчтөнүүдтэй ямар нэгэн хэмжээгээр  холбоотой байсан 739 хүн байгаа гэнэ.

Өвчний өдөөгч ба шинж тэмдгийн талаар ямар мэдээлэл байна вэ?

Өвчлөлтийн шинж тэмдгээр бүх тохиолдлууд нь вирусын хатгалгаа болж таарлаа. Шинж тэмдэг нь халуурч, бүх биеэр хүндүүрлэх, зарим тохиолдолд вирус нь уушгийг өвчлүүлснээс амьсгаа тасалдах байдлаар илэрч байна. Хятадын халдварт өвчин судлаачид нэгдүгээр сарын 9 гэхэд л Ухань хотын хатгааг титэм вирусын шинэ төрөл гэж тогтоов. Лабораторийн шинжилгээний явцад вирусын бүх геномыг тогтоож чадсан байна.

Шинэ вирус ямар аюул дагуулах вэ?

Шинэ төрлийн титэм вирус ноцтойгоор өвчлүүлж чадна, гэхдээ хүнээс хүнд дамжина гэж үзэх үндэслэлгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байгаа. ДЭМБ одоогоор Хятадын жуучлалд хориг арга хэмжээ тавихыг зөвлөөгүй ч аялах, худалдаа наймаа хийхдээ сэрэмжтэй байхыг санууллаа. Тус байгууллага өвчинтэй тэмцэх Хятадын өндөр чадварыг тэмдэглэжээ. “Өвчний голомтыг илрүүлэх, халдварын зам, тархалтын эрчим ба түүний эсрэг авах арга хэмжээ зэргийг тогтоохын тулд шинжилгээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэж ДЭМБ онцолжээ.

81365138_2593646487400489_5247926389004304384_o Шинээр дэгдсэн корона вирусний талаар таны мэдэх ёстой зүйлс

Эх сурвалж:eagle


Шинээр дэгдсэн корона вирусний талаар таны мэдэх ёстой зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.