Хүүхэд өсгөхөд таатай орнуудыг нэрлэжээ

 5e200a0599101Хүүхэд өсгөхөд хамгийн таатай улс орнуудын жагсаалтыг Америкийн “U.S. News & World Report” судалгааны байгууллага танилцуулжээ. Уг жагсаалтын эхний байруудад Дани, Швед, Норвеги бичигдсэн байна.

“Эдгээр орон эцэг, эхийн чөлөөг хангалттай олгож, сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй эзэмших боломжоор хангаж, боловсролын системээ сайн хөгжүүлсэн” гэж “U.S. News & World Report” байгууллагын ахлах судлаач Дейдре МакФиллипс хэлжээ.

Энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт Канад бичигдэж, тус улсын араас Нидерланд, Финланд, Швейцар, Шинэ Зеланд, Австрали, Австри жагссан бол Их Британи 11 дүгээрт, АНУ 18 дугаарт тус тус бичигджээ.


Хүүхэд өсгөхөд таатай орнуудыг нэрлэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.