Хэзээ “Би эмэгтэй хүн” гэдгээрээ түрий барих вэ?

089ad01fee8f270b0268d5bda792ecd2

Дараах тохиолдлуудад чи эмэгтэй хүн гэдгээрээ түрий барих бүрэн эрхтэй. Харин феминистүүдэд хандаж хэлэхэд бид эмэгтэй хүнийг “Ухаан муутай” харагдуулах талаас нь огтхон ч бичээгүй учир санаа зоволтгүй үргэлжлүүлэн уншиж болно шүү.

• Онцгой баярын өдрүүдээр
“Бид хоёр романтик хүмүүс биш л дээ”, “Би нээх сүртэй бэлэг мэлэг гэдэггүй юм өө”, “Манай хүний сэтгэл нь өөрөө бэлэг шүү дээ” гэж үү? Үнэн л дээ, гэхдээ боль доо бүсгүйчүүд ээ! Гэнэтийн сайхан бэлэгнүүдгүй эмэгтэй хүний амьдралыг ямар амьдрал гэх юм. Түүнийг санхүүгийн боломжгүй байгааг нь мэдсэн ч бэлэг авах албан ёсны эрхтэй өдрүүдээрээ “Би эмэгтэй хүн болохоор” гэж онцгойлон түрий барьж болно. Заавал үнэтэй бэлэг гээгүй л санагдах юм, эрчүүд ээ.

• Оройтох үед
Балмад этгээд дайрахад бугуйнаас нь татаад унагах мэхтэй байсан ч дүүрч. Оройтох л юм бол “Би эмэгтэй хүн болохоор” гэж өөрийгөө зоригтойгоор өмгөөл. Чамаас хамгийн сүүлд салж байгаа хүнийг заавал гэртээ хүргэж өгөхийг далдуур тулга гэсэн үг л дээ.

• Даарвал
Би эмэгтэй хүн болохоор доороосоо даарч болохгүй. Ер нь л даарч болохгүй. Тиймээс хамаг байдгаараа яг одоо намайг дулаал. Үгүй бол Монгол улсын хүн ам цөөн хэвээр байгаагийн шалтгааныг чамтай ярина гэж мэдээрэй.

• “Байя” гэтэл шахуулах үед
Эрэгтэй найзууд чинь олон хоногоор явах зугаалганд уруу татах үед, “Уу” гэж тулгах үеийн аль алинд нь “Би эмэгтэй хүн болохоор” гэж түрий бариарай. “Би эмэгтэй хүн болохоор их ууж арчаагүй харагдмааргүй байна”, “Наранд явахаар арьс маань…”. Юу ч гэж үргэлжлүүлж болно.

• Санхүүгийн асуудал дээр
Чи эмэгтэй хүн болохоор хамгийн жижигхэн цэгэн дээр ч санаа тавих “эрхтэй”! Хэрвээ нөхөр чинь гэр бүлийн санхүүг буруу тийш нь /эсвэл чамд буруу санагдаад байвал/ залах гээд байвал яагаад болохгүйг нь тайлбарлаад “Би эмэгтэй хүн учраас ар талаа эрсдэлд оруулж аз туршмааргүй байна л даа” гээрэй. Учиргүй бизнес төлөвлөгөөний талаар яриад эхлэвэл тэр ойлгохгүй байж мэдэх ч ингэж хэлэх юм бол үнэхээр л гэр бүлийнхээ найдвартай санхүүгийн талаар бодох болно. Чи эмэгтэй хүн учраас түүний бодоогүй өнцгийг олж харсан л байж таараа.

• Хүссэнээ авахуулахыг “хүсэх” үед
Би эмэгтэй хүн болохоор бүхэл дэлхийг зөвхөн “Дэлгүүр хэс” гээд өгсөн ч багадна. Өөр шалтгаан хэрэгтэй юу?

• Хар ажил хийлгэх гээд байвал
Мэргэжлийн хүнээр хийлгэж болохоор байхад мөнгөө хэмнэхийн тулд чамайг зарах гээд байвал маникюрт орсон сайхан хумсаа харуулаарай. Тэгээд ч гэрийн засвар, байшин барих, худаг шуудуу гаргах ажлыг тусгай хүмүүс л чанартай хийж чадна шүү дээ.

• Залхуураад байвал
Заримдаа сексийн үеэр зүгээр л дээшээ хараад хэвтэхэд хүртэл ядраад байгаа юм шиг санагддаг шүү!

• Дүрсгүйтмээр санагдвал
Нүцгэн зурагаа авахуулах, кино, клип, рекламанд тоглохыг хүсэхэд чинь эргэн тойрныхон эсэргүүцвэл “Би эмэгтэй хүн болохоор” гэж өөрийгөө өмөөрөөрэй. Эмэгтэй хүн бүр дэлгэцэнд үзэсгэлэн гоогоо мөнхлөхийг хүсдэг, үгүй гэж үү?

• Хэт их мөнгө үрснийхээ дараа
Эмэгтэй хүн болохоор хумсаа, үсээ, арьсаа арчлахад аргагүй л их үнэ зарцуулах юм даа. Уучлаарай, яах ч аргагүй л…

• Сэтгэл санааны гундуу байдлаа
Сарын тэмдэг ирээгүй байсан ч, жирэмсэн биш байсан ч муухай өдрийнхөө адайр аашнуудыг “Би эмэгтэй хүн болохоор” гэж хааяа халхалж болно. Чамайг энэ үгээр түрий барьж, шалтгаангүйгээр бусдад дарамт учруулах хүн биш гэдгийг мэднэ ээ. Зүгээр л заримдаа ёс суртахууны хэм хэмжээний талаар бодолгүй, өөртөө төрөөд байгаа мэдрэмжээ шууд ил гаргамаар үе таардаг шүү дээ. “Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө юу хүсч байгааг ч мэддэггүй” гэж дэлхий нийтэд ойлгуулахдаа энэ үгийг хэлсэн хүн бидэнд ямар давуу тал олгож байгаагаа мэдээ ч гүй байх даа, хихихи.

Мэдээж бид өөрсдийнхөө юу хүсдгийг мэдэлгүй яах вэ! Эмэгтэйчүүдийг бид бүгдийг хүсдэг. Ердөө л энэ. Тийм ч их биш байгаа биз дээ?


Хэзээ “Би эмэгтэй хүн” гэдгээрээ түрий барих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.