2023-04-01 15:55
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Урлаг

Хоакин Феникс: ОНЦГОЙ, ӨӨРИЙН ЖОКЕРЫГ гаргахыг хүссэн

munkhzul munkhzul
2020-01-18
0 0
27

joaquin-phoenixs-joker-is-the-most-relatable-version-of-the-character-weve-seen-1570541770

2019 оны намар. “Жокер” дэлхий даяар нээлтээ хийснээс хойш Хоакин Фениксийг энэ цаг үеийн шилдэг жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гурван удаа нэр дэвшсэний эцэст энэ жил Хоакин Феникс аавынхаа амийг хөнөөдөг дүрээр “Оскар” авах нь тодорхой болоод байна.

“Гладиатор” кинонд тоглож байхдаа би сэлмээ хаа сайгүй авч явахыг хүсэж байсан бол “49-р баг: Галт шат” киноны зураг авалтын үеэр гал сөнөөгчийн дүрэмт хувцсаа тайлмааргүй санагдаж, галын утааны үнэр миний ой тойноос хэзээ ч гарахгүй гэж бодож байлаа. Дараагийн дүрээ бүтээхдээ би үргэлж гитар тоглож байсан ч эцэст нь хаясан. Саяхан гитар аваад хамгийн энгийн аяыг ч тоглож чадахгүй болсноо ойлгосон… 

Энэ бол Хоакин Феникс. Тэр дүр бүтээхдээ зөвхөн тэр дүрээр амьсгалж, амьдардаг гайхамшигтай жүжигчин. “Жокер” киноны талаар өгсөн түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна. Өнөөдөр таны уншсан хамгийн шилдэг ярилцлага байна гэдэгт эргэлзэхгүй байна.


-Жокерын дүр танаас сэтгэл зүйн болоод биеийн ихээхэн хүч шаардсан байх?

-Тийм шүү. Жингээ хасах л хамгийн хэцүү байлаа. Маш богино хугацаанд турах шаардлага гарсан. Эндээс л би зураг авалтад бэлтгэж эхэлсэн. Эрс турах нь сэтгэцэд нөлөөлдөг юм байна /инээв/. Зүгээр л галзуурдаг гэж хэлэх үү дээ.

-Та хэдэн кг хаяв?

-Нэг сарын дотор 24 кг. Заримдаа зохиолоо уншиж ч чадахгүйд тулсан. Үсгүүд нь бүрэлзээд л. Тоддтой (”Жокер” киноны найруулагч Тодд Филлипс) ярилцаж байхдаа зүйрмэглээд л8 заримдаа бүр түүн рүү дайрахад ч бэлэн байлаа. Бид их маргалддаг байсан. Гэхдээ зарим үед түүний туйлын зөв байсныг хүлээн зөвшөөрөх ёстой.

Жишээ нь, би түүнд улс төрийн алуурчид, ийм төрлийн гэмт хэрэг сэдсэн ч тодорхой шалтгааны улмаас хийгээгүй хүмүүсийн талаар нэгэн сонирхолтой ном уншсан талаар ярьж өгсөн юм. Миний баатар Артур Флек энэ хүмүүстэй маш төстэй юм шиг санагдаж байлаа. Тодд харин надтай санал нийлээгүй. Би түүнийг мэдэмхийрч, энэ дүрийн талаарх миний бодлыг сонсохыг хүсэхгүй, өөрийн бодлоо тулгаж байна гэж боддог байв. Энэ бүхэн нь дургүй хүргэнэ. Гэхдээ дараа нь зураг авалтын талбай дээр ажиллах үеэр миний биш тэрний зөв байсныг ойлгосон. Хэрэв би Артурыг бодит хүмүүсийн дүрээр төсөөлсөн бол уран бүтээлийн эрх чөлөөг эрс хумих байв. Тэр чинь зохиомол дүр шүү дээ. Тиймээс хэн нэгэн сэтгэл судлаач Жокерт анагаах ухаанд танигдсан сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрүүлэхийг хэзээ ч хүсэхгүй. Тэгсэн бол бүх зүйл хэтэрхий энгийн байх байсан. Артурт эм бичиж өгөөд л бүх зүйл хэвийн болно.

-Та тэгээд Филлипстэй яаж хэл амаа ололцов?

-Бид бие биенийгээ сонсож сурсан. Энэ нь зөвхөн зураг авалтын талбай дээр ч бус, амьдралд чухал зүйл. Байдаг л зүйл шиг сонсогдож байгаа ч энэ нь үнэхээр тийм.

Эхний давтлага дээр Тодд надад өдрийн тэмдэглэл хөтлөхийг санал болгосон. Яах гэж байгааг нь би эхлээд ойлгоогүй. Юу ч бичих юм? Түүний хэлснийг дурамжхан хэдэн хоног хийв. Гэтэл нэг өдөр Тодд миний уурыг галзууртал хүргэж, түүний зөвлөгөөг дагахаас татгалзсан. Яг энэ мөчид ямар нэг зүйл миний толгойд зурсхийсэн. Би өдрийн тэмдэглэл дээрээ юу бичихээ ойлгосон. Найруулагч болон туслахуудынх нь талаар ёжтой хошигнол бичих санаа төрсөн. Тэгээд л гайхамшиг.

Ёжилсон үгсийг цаасанд буулгасан нь надад тусалсан гэх үү дээ. Ойлгож байна уу. Артур бол азгүй хүн.

Тэр хошин шогийн жүжигчин болохыг хүссэн ч үзэгчид хүлээж аваагүй. Түүний хошигнолыг үзэгчид ойлгоогүй. Хошигнол нь улам зэвүүн шинжтэй болж байсан ба зөвхөн Артур өөрөө л шоолж инээдэг.

-Инээд. Таны инээд айдас төрүүлж, тарнидаж байгаа ч юм шиг. Та ингэж инээх санааг яаж олов?

-Надад бүтэн зохиолоо өгөхөөс өмнө Тодд Жокерын инээд дээр ажиллах хэрэгтэй гэсэн. Түүнд нэг тийм онцгой, хүний ой тархинд үлдсэн инээд хэрэгтэй байсан.

Би санаа авах гэж олон бичлэг үзсэн. Гэтэл бүр төвөгтэй болж орхисон. Хэн нэгний инээдийг хуулбарлах нь зохимжгүй. Тэгээд Жокерын хувьд инээд гэдэг нь ямар утгатай болох талаар бодож эхэлсэн дээ. Түүний дотор үргэлж оршсон тэр шаналал тэгж л гарах ёстой гэж ойлгосон. Тиймээс түүний инээд үзэгчдийн санаанаас гарахгүй дагаж, тайван бус байдал, бүр айдсыг төрүүлэх ёстой. Тодд миний удаан бодож, боловсруулсан инээдийг сонссон анхны хүн. Түүнийг гэртээ урьж, буйдан дээр тухтай суусных нь дараа би инээсэн. Тэр шууд л буйдан руу шигдчихсэн.

-Олон жүжигчин Жокерын дүр бүтээхийг хүсдэг. Жүжигчний карьерыг өөрчилж чадах тийм дүр. Жек Николсон, Хит Лежер, Жаред Лето нар энэ дүрд тоглосон. Та тэдний туршлагаас ашигласан уу?

-Бидний кино өмнөх Жокерын дүр гардаг кинонуудаас эрс ялгардаг гэж хэлмээр байна. Тиймээс мэргэжил нэгт нөхдийн маань уран бүтээлийн олз миний сонирхлыг татаагүй. Зураг авалтад бэлтгэж байхдаа Жокер гардаг ямар ч кино үзээгүй.

Онцгой, өөрийн Жокерыг гаргахыг хүссэн. Энэ л чухал байсан.

-Энэ дүр хараагдсан гэж ярилцдаг. Магадгүй Хит Лежерийн үхэлтэй холбоотой болохоор тэр байх. Та Жокерт тоглохоос айгаагүй юу?

-Энэ бол миний мөрөөдлийн дүр. Анх 2014 онд би энэ боломжийн талаар бодож эхэлсэн. Тийм болохоор Тодд надад санал тавингуут нь л зөвшөөрсөн. Жокерийн дүрийг бүтээж байхдаа би маш их таашаал авсан. Юу гээч, ийм дүр тун ховор байдаг.

Жокер бол яах аргагүй орчин үеийн урлагийн суут дүр. Хоёр дүрд нэгэн зэрэг тоглож байгаа юм шиг. Надад Артураас илүү Жокер таалагддаг.

-Яагаад?

-Артур бол дарамтад орсон, баригдмал, гутрангуй дүр. Сэтгэлийн шархтай. Юм бүхнээс айж, байнга тухгүй байдаг. Бүр хөдөлгөөн нь хүртэл. Артурт тоглох нь таалагддаггүй байсан. Харин Жокер бол өөр хэрэг. Бүрэн эрх чөлөө. Жүжигчний хувьд зураг авалтын талбай дээр хүссэнээ хийж болно. Зураг авалт долоон долоо хоног үргэлжилсэн. Таван өдөр дараалж Жокерыг тоглосон. Дараа нь таван өдөр Артур гэх мэтээр. Жокерыг тоглосны дараа өөр дүрд шилжихийг үнэхээр хүсээгүй.

Би дотоод ертөнцдөө Артуртай тэмцэлдэж байсан.

-Та Артурын дүрийг ямар өнгөөр дүрслэх вэ. Саарал уу?

-Үгүй л болов уу. Анх харахад тэр тэгж санагддаг. Олон өнгөний хослол болсон Жокер биш л дээ. Гэхдээ Артурыг саарал гэж хэлбэл алдаа болно. Тэр ч гэсэн өнгө сүүдрийн хувьд баян. Жокер бол огт өөр. Өөрийнхөө дүрээс өдөр бүр шинэ зүйл олж нээх нь надад их сонирхолтой байсан гэж хэлэх ёстой. Тодд намайг дэмжиж, урам зориг өгдөг байв.

-Хоакин, Жокерт хамтран тоглосон партнёрууд тань танд нэг бус удаа гомдож байсан гэдэг?

-Уучлаарай, яагаад тэр вэ?

-Зураг авалтын үеэр таныг гэнэт хэнд ч, юу ч хэлж, тайлбарлалгүйгээр яваад өгдөг байсан гэсэн. Бүгд л бусад жүжигчдийн тоглож буй нь таалагдахгүй байгаагаа ингэж илэрхийлдэг гэдэг юм байна лээ. Энэ үнэн үү?

-Явдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ нь миний партнёруудад огт хамаагүй. Би өөрөө өөртөө таалагддаггүй байсан.

Сэтгэлийн дарамт заримдаа тэсэхийн аргагүй болж байсан.

Хүчээ сэлгэх цаг хугацаа хэрэгтэй байсан юм. Энэ харин үнэн шүү. Ийм өдрүүдэд намайг ойлгож байсан цорын ганц хүн бол Роберт де Ниро. Жүжигчин дүрдээ бүрэн орно гэдгийг тэр л мэднэ шүү дээ.

-Та дүрээсээ хэр хурдан гарсан бэ?

-Гараагүй. Би тэгж чаддаггүй юм. Гэртээ ирэхдээ л Артур эсвэл Жокер хэвээр байсан. Зураг авалттай холбоогүй бусад хүмүүстэй аль болох баг харьцахыг хичээж байлаа. Хийж буй зүйлээ хэн нэгэнтэй байнга ярилцахыг хүсдэг байв. Ганц Тодд хангалттай биш. Долоон долоо хоногийн туршид Жокер миний ертөнц болсон.

-Энэ чинь сэтгэл зүйн хувьд маш хүнд шүү дээ?

-Би ингэж ажиллах дуртай. Хэрэв үүнийг хөлбөмбөгтэй зүйрлэх юм бол би бөмбөг авсан тоглогч шиг л. Чи эсвэл тоглоомыг гартаа авна, эсвэл бөмбөгийг бусдад хурдан бөгөөд оновчтой дамжуулна. Бөмбөгөө бусдад дамжуулаад талбай дээр үлддэг л биз дээ? Тэгээд дахин бөмбөг авахад бэлэн байх ёстой.

-Баатрыгаа та ойлгосон уу. Үнэнээ хэлээрэй?

-Чадсан байх гэж бодож байна. Гэхдээ үзэгчдэд өөрийн бодлоо тулгахыг хүсэхгүй байна. Энэ чинь буруу шүү дээ. Дүр болгонд нууцлаг зүйл үлдэх ёстой гэдэгт итгэдэг. Миний хувьд ингэвэл үргэлж сонирхолтой. Кинонд бүх хөзрийг дэлгэх дургүй. Чиний баатар зураг авалтын төгсгөлд бүрэн өөрчлөгддөг бол бүр гайхалтай гэж хэлмээр байна. Чи нэг зүйл бодож дүрээ бүтээдэг. Гэтэл энэ дүрээ илүү гүнзгий, бүхлээр нь таньж төгсгөдөг.

-Та дахин Жокерт тоглохыг зөвшөөрөх үү?

-Намайг өдөж байна уу даа? Бидний кинонд үргэлжлэл байхгүй гэдэгт илтгэлтэй байна. Хошин баатруудын тухай цуврал болохгүй. Үзэгчид үзэх эсэх нь чухал биш. Урьд нь надад супер баатруудын тухай кинонд тоглохыг санал болгож л байсан. Гэхдээ би үргэлж татгалзсан хариу өгсөн. Ийм кино миний хувьд хэтэрхий сүртэй санагддаг.

Zindaa.mn

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Дэлхийн алдарт брэндүүд K-pop оддыг сонирхох болсон шалтгаан
Загвар

Дэлхийн алдарт брэндүүд K-pop оддыг сонирхох болсон шалтгаан

munkhzul
2023-03-31
Mrs M & Miley Cyrus
Урлаг

Mrs M & Miley Cyrus

munkhzul
2023-03-31
Приянка Чопра: Болливуд миний байх ёстой газар биш байсан учраас орхих шийдвэр гаргасан
Оддын амьдрал

Приянка Чопра: Болливуд миний байх ёстой газар биш байсан учраас орхих шийдвэр гаргасан

munkhzul
2023-03-30
Кейтийн амьдралыг өөрчилж, нөхөрлөлийн эхлэлийг тавьсан Леогийн үг
Оддын амьдрал

Кейтийн амьдралыг өөрчилж, нөхөрлөлийн эхлэлийг тавьсан Леогийн үг

munkhzul
2023-03-30
“Мөнгөн мод”-ны эзэн Балетчин Ө. Мөнхжин
Урлаг

“Мөнгөн мод”-ны эзэн Балетчин Ө. Мөнхжин

munkhzul
2023-03-30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна
Гадаад мэдээ

Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

munkhzul
2023-03-31
0

Хятадын ой бэлчээрийн газрын мэдээллээс үзвэл газар нутгийг ойжуулан ногооруулах ажлыг тасралтгүй явуулснаар Хятад улсын ойн сан тасралтгүй өсөн нэмэгдэж, дэлхийд хамгийн...

Цааш унших
Дэлхийн алдарт брэндүүд K-pop оддыг сонирхох болсон шалтгаан

Дэлхийн алдарт брэндүүд K-pop оддыг сонирхох болсон шалтгаан

2023-03-31
Ө.Уянга Киргизийн театрт гоцлоно

Ө.Уянга Киргизийн театрт гоцлоно

2023-03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

2023-03-31
Mrs M & Miley Cyrus

Mrs M & Miley Cyrus

2023-03-31

Санал болгож байна

Мөнгөлөг эрчүүд гэж хэнийг хэлэх вэ?
Зөвлөгөө

Мөнгөлөг эрчүүд гэж хэнийг хэлэх вэ?

2014-08-11
Голомт банк ажлын байрны тоогоо нэмэгдүүллээ
Мэдээ

Голомт банк ажлын байрны тоогоо нэмэгдүүллээ

2023-01-19
Топ модель Д.Болормаа – Нууц дуранд
Мэдээ

Топ модель Д.Болормаа – Нууц дуранд

2012-07-17
Ирина Шейкд дурласан залуу түүний гэрт нь орох гэжээ
Мэдээ

Ирина Шейкд дурласан залуу түүний гэрт нь орох гэжээ

2013-06-20
Богино хөлтэй эмэгтэйчүүд…?
Бусад

Богино хөлтэй эмэгтэйчүүд…?

2014-07-18
Хэмжээгээрээ дэлхийтэй адил шинэ гараг нээжээ
Сонин хачин

Хэмжээгээрээ дэлхийтэй адил шинэ гараг нээжээ

2012-10-19
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In