Нөсөөний дайсан буюу бидний сайн нөхөр

Нөсөө толбо бол ерөөсөө л бидний дайсан. Ижил дайсантай бол нөхөрлөдөг гэдэг байх аа. Хэсэгтээ л хөтлөлцөөд нөсөөтэй дайтах “сайн нөхөр” – үүдийг чинь энд жагсааж байна. Уншаад тэмдэглээд аваарай.

Арьсан дээрх хар цэг, нөсөө толбонууд нь дааврын нөлөөлөл, биеийн хэлбэлзлийн улмаас тохиолддог ба жирэмсэн болон цэвэршилтийн үед нилээд түгээмэл ажиглагддаг. Мөн нарны хэт ягаан туяанаас ялгарах меланинаас хамгаалаагүйгээс мөн батга, арьсны үрэвсэлт өвчин, элэг, генетикийн өвчлөлөөс шалтгаалдаг.

Арьсан дээр нөсөө толбо үүсэхээс сэргийлэх хамгийн баталгаатай арга бол урьдчилан сэргийлэх юм. Үүний тулд наад зах нь SPF 30 үзүүлэлттэй нарнаас хамгаалах тос байнга хэрэглэж байх хэрэгтэй. Цайрын болон титаны давхар исэл нь арьсыг нарнаас маш сайн хамгаалдаг. Гадуур гарахаасаа 30 минутын өмнө нарнаас хамгаалах тосоо түрхэж, усанд сэлсэн эсвэл их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд марталгүй сэргээж байхыг зөвлөе.

Нэгэнт арьсан дээр чинь нөсөө толбонууд үзэгдээд эхэлсэн бол хамгийн хурдан (хамгийн шүү хамгийн) арилгах арга бол гадна талаас нь аппаратаар эмчлэх. Гэхдээ энэ нь тийм ч эрүүл бөгөөд байгалийн жамаараа явагдаж байгаа зүйл биш болохоор эмзэг мэдрэмтгий арьсанд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тэгэхээр гэрийн нөхцөлд цэвэр байгалийн гаралтай эмчилгээг хэрхэн хийх вэ?

1.Нимбэгний шүүс:
Нимбгэнд ихээр агуулагддаг C витамин нь арьсан дээрх толбыг бүдэгрүүлэхэд тусалдаг. Хөвөнд шингээж байгаад дор хаяж өдөрт хоёр удаа толботой хэсэгээ зөөлөн дарж арчина. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд алимны цуу, зөгийн балтай хольж хамгийн багадаа хоёр долоо хоногийн турш тасралтгүй хэрэглээрэй.

2.Ногоон цайны ханд:
Байгалийн антиоксидантаар хангаж, арьсыг өвчлүүлдэг гадны биетүүдтэй тэмцэхэд тусална.

3.Зандан модны нунтаг:
Зандан модны нунтагийг глицерин эсвэл сарнайн устай холиод хэдэн минутын турш хар толбонууд дээрээ түрхэнэ. Дараа нь арьсаа тайвшруулахын тулд сүү зөгийн балтай маск тавиарай.

4.Сүү:
Сүүн хүчил нь арьсыг цайруулах нөлөө үзүүлдэг. Наад зах нь 6 долоо хоногийн турш өдөрт 2 удаа нүүрэндээ сүү түрхэж 8-10 минутын турш байлгаад усаар зайлж арчаарай.

5.Улаан сонгины шүүс:
Хөвөнд шингээж аваад хар толботой хэсгүүдээ арчаад хаттал нь хүлээгээрэй. Энэ эмчилгээг дор хаяж 2 долоо хоног өдөрт 2 удаа тасралтгүй хийгээрэй.

6.Е амин дэм:
Арьсаа сайтар цэвэрлээд капсултайгаа зарагддаг Е амин дэмийг хагалж толботой хэсэгтээ түрхээд хэдэн минутын турш иллэг хийнэ.

7.Зуун наст:
Өдөрт хоёр удаа цэвэр зуун настын шүүсийг нүүрнийхээ арьсанд түрхэж өгснөөр толбо арилахаас гадна арьсны нийт өнгийг засдаг. Сайн үр дүнд хүрэхийн тулд гел болон шүүс хэлбэрийнхийг нь аль алиныг нь хэрэглээрэй.

8.Тараг:
Жимсгүй, савлаагүй цэвэр тараг арьсыг маш сайн цайруулдаг шүү дээ. Нэг хоолны халбага тарган дээр нэг цайны халбага нимбэгний шүүс мөн нэг цайны халбага овъёос хийж хутгаад нүүрэндээ маск болгон тавьж 10- 15 минут байлгаад хүйтэн усааж аваарай. Бүх эмчилгээний дараа чийгшүүлэгч бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй.


Нөсөөний дайсан буюу бидний сайн нөхөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.