2023-06-04 12:22
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Чамайг дур тавиулах дасгал

munkhzul munkhzul
2020-01-20
0 0
209

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164

Чамайг дур тавиулах дасгал буюу “домогт” кегелийн дасгалын тухай доорх 5 асуултанд хариулах нийтлэл энд бий.

1. Кегелийн дасгал гэж юу вэ?
2. Кегелийн дасгал хийснээр сунасан үтрээ чангарах уу?
3. Ер нь үтрээний булчин яагаад сулардаг юм?
4. Кегелийн дасгалыг яаж хийх вэ?
5. Энэ чинь зөвхөн секс хийхэд л хэрэгтэй дасгал хэрэг үү?

Кегелийн дасгал гэж юу вэ?
Кегелийн дасгал нь үтрээний булчинг чангалах үүрэгтэй. Тиймээс энэ дасгалын талаар судлахаасаа өмнө бүгдээрээ өөрсдийн үтрээний булчингийн талаар мэдэх хэрэгтэй байгаа биз? Энэ булчин нь угтаа шээсний гаралтыг зохицуулж, аарцагны эрхтнүүдийг байранд нь барих зориулалттай юм. Энэ дасгалыг анх 1900-аад оны дундуур Арнольд Кегел нэртэй эмч эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчнийг эмчлэх зорилгоор боловсруулжээ. Гэтэл юу болсон гэж санана? Цуврал үзлэгийн үеэр эмчлүүлж байсан эмэгтэйчүүд энэ дасгал өөрсдөд нь маш гайхалтай “харш нөлөө”-г үзүүлж байгаа тухай эмчид хэлж гэнэ. “Бидний үтрээ сексийн үеэр илүү мэдрэмтгий болсон”. Цааш лавшруулан судлаад үзтэл кегелийн дасгал нь дур тавих үед оролцдог “pubococcygeal (PC)” булчинг ч бас ажиллуулдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлвэл биднийг тэнгэр дээгүүр дүүлэн нисэх хооронд үтрээний булчингаас гадна энэ булчин агших үйлдэл үзүүлдэг аж.

Кегелийн дасгал хийснээр сунасан үтрээ чангарах уу?
Ямар ч булчинг дасгал хөдөлгөөний аргаар чангалж, хүчтэй хэвээр нь хадгалах боломжтой байдаг. Хэрэв дасгал хийхгүй бол тухайн хэсгийн булчин суларч, өсөлт хөгжил нь зогсдог. Тиймээс сексийн үеэр үтрээний мэдрэмтгий байдал алдагдах нь ихэвчлэн хэлбэр нь алдагдаж суларсан үтрээний булчингаас үүдэлтэй байдаг. Азаар, кегелийн дасгалыг өдөр бүр тогтмол хийвэл энэ асуудал арилж, бэлгийн харьцаанд орсон анхны хэдэн жилийнх шигээ мэдрэмжийг үргэлж авах боломжтой. Хэдийгээр кегел нь шууд үтрээний хэмжээг жижигсгэж, нарийсгахгүй боловч бүсэлхийнээс доогуурх хэсэгт очих цусан хангамжийг сайжруулж, булчинг нь чангалснаар үтрээ чинь илүү бариу болсон мэт мэдрэмж төрүүлж, сэрлийг улам хүчтэй хөдөлгөдөг.

Ер нь үтрээний булчин яагаад сулардаг юм?
Том эрхтэнтэй эртэй бэлгийн харьцаанд ороход сулардаг гэсэн буруу ойлголт бидэнд байдаг. Гэхдээ үтрээ нь агшиж сунахдаа хангалттай чадварлаг эрхтэн юм. Харин хүүхэд төрүүлэх, хэт их жин нэмэх, хөгшрөлт зэргээс үүдэн булчин сулрах явдал тохиолддог.

Кегелийн дасгалыг яаж хийх вэ?
Биеийн хөгжлийн бусад дасгал шиг ямар нэг багаж, төхөөрөмж ашигладаггүй учраас үүнийг хийхэд маш амархан. Эхлээд үтрээний булчингаа олж тогтоох хэрэгтэй. Үүний тулд хөнгөнөөр бие засч байхдаа шээсээ дундуур нь 2-3 таслах туршилт хийгээрэй. Яг тэгэх үед агшиж мэдрэгддэг булчин бол үтрээнийх юм. Дараа нь хэвтэж байхдаа эсвэл сууж байхдаа өнөөх булчингаа чангалах гэж оролдоод үз. Хэрвээ чиний хэвлийний, өгзөгний аль нэг булчин чангарч байвал буруу хийж байна аа гэсэн үг. Болохгүй бол нэг хуруугаа ашиглаад үзээрэй.
Үтрээний булчингаа агшаах 3 төрлийн техник байдаг:
1. Чангалж суллах
Булчингаа чангалж 3 секунд бариад, 3 секунд амраа. Энэ дасгалыг нэг дор 10-15 удаа, өдөрт наад зах нь 3 удаа тогтмол хийнэ. 3 секунд тийм ч хэцүү санагдахаа болих үед тодорхой үечлэлийн дагуу, аажмаар хугацааг нь уртасгаж 10 секунд болтол нь барина.
2. Чичирхийлэх
Үтрээгээ аль болох хурдан чангалж суллах үйлдлийг 10 удаа хийнэ. Дараа нь бага зэрэг амраагаад ахин 10-аар 2 удаа хийнэ. Үүнийг хийхдээ хурдан хэмнэлтэй хөгжим сонсоорой.
3. “Мэргэжлийн түвшний” кегел
Хэрвээ дээрх хоёр дасгалыг сайн хийгээд сурчихсан бол одоо үтрээнийхээ булчинг тэр чигт нь агшааж, ханыг нь хооронд нь шүргэлцүүлэн хумих гэж хичээгээрэй. Яг л үтрээндээ хэсэг газрын усыг бүхэлд нь сорж авахаар оролдож байгаа юм шиг. Дараа нь өнөөх усаа тэр чигт нь гаргаж байна гэж төсөөлөөд булчингаа хүчтэй сулла.

Дээрх гурван дасгалыг гурвууланг нь өдөрт 10-аас дээш удаа хийж байж үр дүн нь мэдэгдэнэ. Кегелийн тухай яримагц нүдээ эргэлдүүлж “Нөлөөлдөггүй л юм билээ ш дээ” гэж хэлдэг бүсгүйчүүд ихэвчлэн тууштай, тогтмол хийж үзэлгүй 1-2 долоо хоног л туршиж үзээд хаясан байдаг. Энэ дасгалыг удаан хийх тусам л үр дүнгээ сайн өгч, нэг хурууг ч чанга “атгаж” чадах хүчирхэг, бариу үтрээтэй болно. Тиймээс кегелийн дасгалыг амьдралынхаа хэв маягийн нэг хэсэг болгохоор хичээгээрэй. Өглөө сэрээд, орой унтахынхаа өмнө, утсаар ярьж байхдаа, хурал дээр сууж байхдаа, шүдээ угааж байхдаа гэх мэт хийдэг тогтмол хуваарьтай болго. Хамгийн гол нь “юу ч болоогүй юм шиг” инээмсэглэхээ мартав аа. Анзаарга сайтай хүмүүс чиний юу хийгээд байгааг гадарлачихаж магадгүй.

Энэ чинь зөвхөн секс хийхэд л хэрэгтэй дасгал хэрэг үү?
Зөвхөн сексийн зорилгоор биш, шээс задгайрах, дусагнах өвчнийг анагаахад ч бас энэ дасгал хэрэгтэй. Мөн стрессийг бууруулах, шээс хоорондын зайг холдуулах зорилгоор ч хийж болно. Эрэгтэйчүүд хүртэл кегелийн дасгал хийх хэрэгтэй гээч?

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Сормуусаа зөв будах 6 дүрэм
Гоо сайхан

Сормуусаа зөв будах 6 дүрэм

munkhzul
2023-05-23
“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”
Зөвлөгөө

“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”

munkhzul
2023-05-19
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19
Өглөөний цай уулгүй гарснаар ​​зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг
Зөвлөгөө

Өглөөний цай уулгүй гарснаар ​​зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг

munkhzul
2023-05-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна
Видео мэдээ

Хүүхдийн ертөнц | “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхэд болгоны онцлогт тохирсон аргаар хүүхдийг хөгжүүлж байна

munkhzul
2023-06-02
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл нь хангалтгүй байгаагаас мянга мянган хүүхэд бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдэлж...

Цааш унших
“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

“Big Bang”-ын T.O.P хамтлагаа орхижээ

2023-06-02
Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

Д.Ундраа: Охин хүүхдийнхээ дэргэд бусадтай архидан согтуурах нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн үйлдэл

2023-06-02
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

2023-05-31
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31

Санал болгож байна

Хөл хүндтэй Кейт Миддлтон 31 насны төрсөн өдрөө Уэльст тэмдэглэлээ
Оддын амьдрал

Хөл хүндтэй Кейт Миддлтон 31 насны төрсөн өдрөө Уэльст тэмдэглэлээ

2013-01-09
Зэвүүн яриа – Учиртай урилга нэвтрүүлгийн хөтлөгч Учрал оролцлоо…
Видео мэдээ

Зэвүүн яриа – Учиртай урилга нэвтрүүлгийн хөтлөгч Учрал оролцлоо…

2019-02-25
Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

2022-06-16
Мэдээ

30+ Video Chat Websites Record

2022-08-02
Мэдээ

Select One Of The Best Random Video Chat Apps

2022-07-25
Хэрхэн сайхан хос болох вэ?
Зөвлөгөө

Хэрхэн сайхан хос болох вэ?

2012-03-27
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In