Хунтайж Харри гаргасан шийдвэртээ “харамсаж” байна

1_bАмерикийн жүжигчин, эхнэр Меган Марклын хамт хатан хааны гэр бүлээс үл хамааралтай байхаар шийдвэр гаргаснаас үүдсэн үр дагаварт харамсаж байгаагаа Британийн Хунтайж Харри ням гаригт Лондон хотноо болсон буяны арга хэмжээн дээр илэрхийлжээ.

“Хатан хаан, үндэстнүүдийн хамтын нөхөрлөл, миний цэргийн холбоо зэрэгт үргэлжлүүлэн зүтгэж, харин төсвөөс мөнгө авахгүй болно гэж бид найдаж байсан. Гэтэл харамсалтай нь энэ нь боломжгүй боллоо” хэмээн Харри мэдэгдсэн байна.

“Бид энэ орны өмнө үүргээ бахархалтайгаар биелүүлж, алдар хүндийг өндөрт өргөн явахын тулд бүхнийг хийнэ. Меган бид хоёр гэрлэсний дараа бид үнэхээр баяртай, итгэл найдвараас дүүрэн, ард түмнийхээ төлөө зүтгэхийн тулд энд байсан. Харин одоо энэ бүхэн дуусгавар болж байгаад би үнэхээр харамсаж байна” хэмээн Харри мэдэгджээ.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын найманд Харри болон түүний эхнэр Инстаграм хуудсаараа дамжуулан хатан хааны гэр бүлийн гишүүний статусаас татгалзан, санхүүгийн хувьд хараат бус болж, Канад, Их Британид амьдрахаар шийдсэн талаараа мэдэгдсэн нь гэнэтийн хэрэг байлаа.

Тэдний энэ шийдвэр хатан хааны гэр бүлийнхнийг цочиролд оруулсны дээр энэ талаар гэр бүлийн хурал хийсэн талаарх мэдээлэл гарч байва.

Улмаар, нэгдүгээр сарын 18-ны өдөр Букингемийн ордноос хийсэн мэдэгдэлд Харри болон түүний гэргээ цаашид албан ёсны айлчлалуудад Их Британийн хатан хаан II Елизаветаг төлөөлөхгүй, бусад ёслолын үүрэг хүлээхгүй мөн “Эрхэм дээдэс” гэсэн хэргэмийг ашиглах боломжгүй болсныг зарласан юм. Мөн хунтайжийн гэр бүл төсвөөс цаашид хөрөнгө авахгүй гэдгийг онцолж байлаа.

Энэ шийдвэртэй холбоотойгоор ойрын үед хунтайж 2017 онд өвөө Эдинбургийн гүн Филипээс уламжлан авсан, Хатан хааны тэнгисийн явган цэргийн ахмад генерал цол зэрэг цэргийн хүндэт цол, давуу эрхээсээ салах юм.

“Өөр гарц байгаагүй “

Шийдвэр хэрхэн гарсан талаар хунтайж Харри тайлбарлахдаа “Хүндрэлтэй олон жилийн дараа энэ талаар хэлэлцэн хэдэн сар болсон. Би аливаа зүйлийг үргэлж зөв хийдэггүй байсан шэдгээ мэднэ, гэхдээ үнэн хэрэгтээ өөр гарц байгаагүй” хэмээжээ.

Хунтайж болон түүний гэргий Меганы дуулиан тарьсан шийдвэрийн шалтгаан өнөө хэр тодорхойгүй, Британийн хэвлэлүүдээр энэ талаар төрөл бүрийн таамаг дэвшүүлж байгаа юм. Харри болон Меган нар өөрсдөдөө ашигтай арилжааны гэрээ байгуулах боломж бий болгохын тулд ийм шийдвэр гаргасан гэж олон тоймч үзсэн бол эхнэрийнх нь тухай хуурамч дуулиан тарьдаг, түүнийг шархлуулдаг шар хэвлэлүүдийн байнгын анхааралд байхаас залхсан тул ийм шийдвэр гаргасан гэж үзэх хүмүүс ч байна.

Энд дуулгахад, өнгөрсөн оны намар Харри болон Меган нар Британийн хэд хэдэн сониныг шүүхэд өгч байлаа. Үүний дараахан хунтайж Харри сэтгүүлчид байнга мөрдөн мөшгиж байсан нь түүний ээж Диана гүнж амиа алдах нэг шалтгаан байсныг сануулж байв.


Хунтайж Харри гаргасан шийдвэртээ “харамсаж” байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.