Дуучин Солли нас барахаасаа өмнө “online bullying” цахим сүлжээнд бусдыг доромжлох үзэгдлийн бай болж, сэтгэл гутралд ороод байв. Тэрээр энэ тухайгаа өөрийн харьяалагддаг компанидаа мэдэгдэж, арга хэмжээ авч өгөхийг гуйж байсан ч түүнийг авч хэлэлцээгүй байна. Сүүлдээ тэр өөрийн сэтгэл санааны байдлын талаар цахим сүлжээнд нээлттэй хуваалцаж, олон сая хүмүүсээс ирж буй доромжлол, үзэн ядалт түүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсан ч нөлөөлсөнгүй. Ингээд эцэст нь тэр өөрийнхөө амийг егүүтгэх хүнд шийдвэрийг гаргасан байгаа юм.
Тэр нэгэн удаа шүтэн бишрэгчидтэйгээ шууд лайваар уулзахдаа хөхөвч өмсөлгүй цамц өмссөн байсан нь олон хүнийг бухимдуулж, хэдэн зуун үзэн ядсан сэтгэгдлээр “булуулж” байв. Мөн өөр нэг өдөр ойр дотны найзуудтайгаа уулзан согтууруулах ундаа хэрэглэсэн нь түүний гэм болсон байна. Яагаад ч юм хүний ёсноос гажууд үйлдэл хийсэнгүй, хүний нийдэг үйлдлийг л хийснийхээ төлөө тэр олон сая үзэн ядагчтай болжээ.

Нийгмийн сөрөг үзэгдлүүд, сэтгэл санааны хямрал, шоу ертөнцийн адармаатай амьдралын золиос нь зөвхөн эмэгтэйчүүд байсангүй. 2017 онд тухайн үедээ ид шуугиулж байсан хөвгүүдийн Shinee хамтлагийн дуучин Ким жон Хюн амиа хорлолоо гэсэн мэдээлэл өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийг донсолгосон юм.
Талийгаачийн дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болгосон юм.
Захидал дээр “Би дотроосоо үхэж байсан. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгиж байна. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь. Олны танил хүн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Би бүх чадлаараа хичээсэн ч чадсангүй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай” хэмээн бичсэн байв.

Харин түүний дотны найз Кү Харагийн хувьд үерхэж байсан залуу нь салахдаа дотно харилцаанд орж буй бичлэгээ цахим сүлжээнд цацаж, урлагийн карьерийг нь дуусгана хэмээн сүрдүүлснээр түүний амьдрал сүүдэртэж эхэлжээ. Удалгүй экс найз залуугийнхаа өмнө сөхрөн суугаад бичлэгийг тараахгүй байхыг гуйж буй Харагийн бичлэг цацагдаж шуугиан тарив.
Түүний цогцсыг гэрээс нь олохоос өмнө инстаграм дээрх зургууд дээр нь түүнийг бичлэг дээр ямар гутамшигтай, ичгүүртэй харагдаж байгаа талаар болон хуучин найз залуутай нь холбоотой таагүй дурсамжуудыг нь сөхсөн сэтгэгдлүүд хөвөрч байсан юм. Гэтэл энэ бүхний гол буруутан экс найз залуу нь бусдыг сүрдүүлсэн хэргээр тэнсэн харгалзах ял аваад өнгөрөв. Кү Хара энэ бүхнээс болж өнгөрсөн тавдугаар сард амиа егүүтгэх гэж оролдоод сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан аж. Ингээд эмчилгээ нь ч дуусч, нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө бүх хар бараан дурсамжаа мартаад урлагийн тайзнаа эргэн ирж байгаагаа зарлаж байжээ.

Одоогоос 10 жилийн өмнө жүжигчин Жан Жа Ёныг мөн л амиа хорлосон байдалтайгаар гэрээс нь олсон юм. Түүний үхэл тухайн үед Өмнөд Солонгосын нийгмийн тэр чигт нь донсолгож байлаа. Учир нь тэрээр амиа хорлохоосоос өмнө гэрээслэл бичиж, шоу ертөнцийн амьдралын хамаг бузар булайг дэлгээд хорвоогоос явсан юм. Тэрээр өөрийн гэр бүл болон ойр дотны найзууддаа 50 орчим захиа бичсэн байсан ба менежер нь түүнийг 100 гаруй удаа дарамталж, янз бүрийн үдэшлэг, зугаа цэнгээний газар очиж нөлөө бүхий эрчүүдтэй дотно харьцаанд орохыг шаарддаг байсан тухайгаа бичсэн байв. Түүний захидал дээр улс төр, сэтгүүл зүй, урлагийн салбарын нөлөө бүхий 31 эрэгтэйн нэрсийн жагсаалт байжээ.Ингээд “Open World Entertainment”-ийн захирал Жан Сок Ву гэгч талийгаач бүсгүй болон өөрийн компанид харьяалагддаг өөр 11 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хоригдсон ч хэрэгт холбогдсон 31 эр одоо ч эрх чөлөөтэй яваа юм. Энэ хэргээс хойш түүний хэргийг дахин шалгахыг шаардсан 600,000 орчим хүний гарын үсэг цугларч, өнгөрсөн гуравдугаар сард талийгаач бүсгүйн найз эмэгтэйчүүдийг уриалан шударга ёсыг шаардан жагссан билээ.