Асгараад байгаа нулимсаа
Алган дээрээ тогтоо гэв ү
Алаг зүрхэнд хурах гунигаа
Агаарт шивнэн шингээ гэв ү
Нууцхан сэтгэлдээ гуниглах гунигаа
Нуугаад харцандаа шингээ гэв ү
Нуулгүй урсах нулимсаа
Нууж арчаад шингээ гэв ү
Хайрласан хайрыг
Хариу болгон хайрла гэв ү
Харин зүрхэнд хурах гунигаа
Хааяа тунгаан бод гэв ү
Алгуурхан урсах нулимсаа
Аргадаж тогтоо гэв ү
Гэнэт гуниглах гунигаа
Тэнгэрт шивнэн шингээ гэв ү
Бүсгүй хүний заяагаар
Битүүхэн гуниглах гунигаа
Бүтэн биеэндээ шингээе
Бүрхэж асгарах нулимсаа
Бүхлээр нь залгиж шингээе сэтгэлдээ
2020.1.20.
Б. Янжиндулам