Жи цэгийг гарцаагүй онодог сексийн байрлалууд

Ямар сексийг гоё гэх вэ? “Бариандаа аль болох удаан орсон” уу? Эрчүүдийн хувьд л тийм байх. Харин бүсгүйчүүд бидний хувьд Жи цэгийг маань удаахан үрж, өдөөсөн секс л хамгийн гоё. Хэдийгээр хайрт чинь үтрээн доторх “хоёр хурууны товшилт”-ыг сайн гүйцэтгэдэг байсан ч, биеэрээ секс хийнгээ давхар тэр хэсгээ оролдмоор санагддаг бол ихэвчлэн энэ байрлалуудыг сонгоорой.

*”Дотно танилцъя секс минь” долоо хоногийн онцлох нийтлэл

Эхлээд Жи цэгийн талаарх ойлголтыг чинь тодорхой болгоё: Жи цэг бол үтрээний дотор талын хананд, амсараас нь дээш 5 орчим см-т байрлах, эмэгтэй хүнийг дур тавилтанд хүргэдэг хоёр дох чухал бүс юм. Яавч хэлүү эсвэл бэлгийн уруул биш юм шүү. Ерөнхий ойлголтоо улам лавшруулмаар байвал G цэгээ яаж олох вэ? нийтлэлийг уншаад, цааш үргэлжлүүлээрэй.

Ихэнх эмэгтэйчүүд хэлүүгээрээ өөрийгөө тавиулж сурсан байдаг. Гэхдээ жинхэнэ сексийн үед хэлүүгээ оролдон, анхаарлаа төвлөрүүлэх тийм ч амархан биш учраас бид бүгдээрээ л үтрээгээрээ тавьдаг азтай эмэгтэй болохыг хүсдэггүй гэж үү? Хэрэв чи доорх байрлалуудыг аль хэдийнэ туршаад үзчихсэн бол, яг ингэж хийх үед оюун ухаан чинь яагаад самуурч орхидгийг уншаад мэдчих. Харин туршиж үзэж байгаагүй бол өнөө оройг үүнд заавал зориул. Ирээдүйд хийх “тавилтгүй” сексийнхээ тоог аль болох цөөрүүлэхийн тулд юм шүү дээ.

Жи цэгийг онох алтан дүрэм бол өгзгөө чадлаараа өргөөд өгөх юм. Тэгж байж л түүний эрхтэн чиний диваажингийн бүсийг алдалгүй онох болно. Үүнд туслах 3 байрлал бол:

1. Дайз
Эхэлж уламжлалт байрлалаар хийж байгаад “тухаа олсныхоо” дараа өгзөгнийхөө доор дэр ивэн, хоёр хөлөө дэлгэн таазаа дээш нь өргөөрэй. Зарим эмэгтэйн хувьд хөлөө дэлгэхээс илүүтэй залуугийнхаа цээжин дээр улаар нь тавих нь илүү эвтэйхэн бас таашаалтай байдаг. Энэ байрлалын үед эрэгтэйн эрхтний үзүүр эмэгтэйн үтрээний дээд ханыг яг зөв өнцгөөс үрж, Жи цэгийг олоод очдог. Цээжин дээр нь хөлөө тавьсан үед чинь чиний хайрт өвдгөн дээр чинь гараараа бага зэрэг даралт өгвөл таашаалын хэмжээ улам нэмэгдэнэ. Бүлэлт бүр нь чамайг “Өө, хайрт минь” гэж орилмоор санагдуулвал битгий гайхаарай.

2. Индүү
Доошоогоо харж хагас өвдөглөн, таазаа жаахан дээш нь өргөх маягаар хэвт. Яг хагас суниалт хийх гэж байгаа юм шиг. Энэ үед хайрт чинь ч бас чиний дээрээс хэвтэх маягаар оруулах хэрэгтэй. Аарцган доороо мөн адил дэр ивж өгөөрэй. Нэг биш хоёр дэр ивбэл чамд бүр ч их таалагдана. Чиний дээрээс “индүүдэнгээ” гуя, үтрээ, өгзөг гурав чинь өөрийнх нь эрхтнийг яаж шат дараалан хавчиж байгааг мэдрэх нь хайртад чинь ч бас таалагдана. Нэг гэм нь тэр жирийн үеэсээ арай хурдан тавьж магадгүй. Учир нь энэ бол жирийнээс илүү таашаал өгдөг байрлал юм.

3. Босоо бар
Араас хийх төрлийн ямар ч байрлал Жи цэгийг оновчтой онилдог. Гэхдээ тэр дундаас та хоёрт хамгийн эвтэйхэн, бага ядраадаг нь эрэгтэй нь босоо, эмэгтэй нь өвдөглөсөн маягтай байрлал юм. Толгойгоо оронд наах аргаар өгзгөө дээш өргөвөл чамд энэ байрлалын ид шид илүү тод мэдрэгдэнэ. Сонгодог “догги” байрлал ч бас удаан хийвэл үтрээгээрээ тавилтанд хүргэх чадвараараа муугүй шүү.

4. Үүнийг 4 дэх нь гэж болох юм. Жи цэгийн байрлалыг хуруугаар олчихвол тодорхой байрлал сурахаас илүү таашаалтай байх болно. Учир нь Жи цэгийнхээ зүй тогтлыг л ойлгож аваад, секс болгоноо зөвхөн өөрсдийнхөө мэдэх шинэ нээлт болгож хувиргавал та хоёрт илүү сонирхолтой.

5. Дээрх бүх байрлалыг төсөөлөөд үзвэл эрэгтэйнх нь боссон эрхтний үзүүр эмэгтэйнхээ үтрээний гүн рүү биш, хана руу нь чиглэсэн байгааг анзаарсан биз дээ? Үүнээс л эхэл.

Жи цэгийг гарцаагүй онодог сексийн байрлалууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.