Хосуудын харилцаа шат ахиж буйн шинжүүд

6xcf5hb4fx4hfХүн гэдэг нийгмийн амьтан учраас өдөр тутам бусадтай харилцаж, хэн нэгэнтэй ойр дотно байхыг хүсдэг. Зарим харилцаа ганцхан өдөр үргэлжилж байхад зарим нь удаан хугацаанд тогтвортой байдаг. Хайр дурлал, нөхөрлөлийн харилцаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч таамаглаж хэлж чадахгүй. Гэхдээ таны хайрттайгаа харилцах харилцаанд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол энэ харилцаа тань дараагийн шат руу шилжиж байна гэсэн үг юм.

ОРОН ЗАЙГ НЬ ҮГҮЙЛЭХ

Хамтдаа хөгжилтэйгөөр цагийг өнгөрүүлдэг хамтрагч тань хэсэг хугацаанд хол явахад л түүний орон зай үгүйлэгддэг үү? Ямар нэг зүйл дутуу ч юм шиг мэдрэмж төрж байвал та хоёрын харилцаа үнэхээр дотно бөгөөд магадгүй амьдралынхаа туршид ч хамт байж мэдэх хүмүүс юм!

Судалгаанаас үзэхэд хоногийн ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг хосууд хэсэг хугацаанд бие биенээсээ тусдаа байхад л сэтгэл санаа нь тайван бус болж шаналдаг. Улмаар нойргүйдэл, сэтгэл санааны хямрал ч бий болох боломжтой байдаг гэнэ.

ДУУСАШГҮЙ ЯРИАНЫ СЭДЭВ

Түүнтэй удаан хугацааг өнгөрүүлсэн ч та хоёрын ярих зүйл ундарсаар л байвал сайны дохио. Өөрөөр хэлбэл заавал улс төр, эдийн засгийн тухай байх албагүй ч ан амьтад, ой мод, хайр дурлал, гэр бүлийн амьдрал, хоол унд гээд ямар ч сэдвийн хүрээнд санал бодлоо чөлөөтэй солилцож чаддаг бол энэ харилцаа удаан үргэлжлэх төлөвтэй гэсэн үг.

НАРГИА ХИЙДЭГ

Жижиг зүйл дээр наргиа хийж нэг нэгэндээ инээд бэлэглэж байгаа бол энэ харилцаа чин сэтгэлийнх гэдэг нь гарцаагүй. Ванкуверийн их сургуулийн багийнхны хийсэн нэгэн судалгаагаар эхнэр нөхөр хоёр бие биенээ дурлалт хосууд шиг гэхээсээ илүү сайн найзууд шиг харилцаатай бол уг харилцаа аз жаргалаар дүүрэн байдаг гэдгийг тогтоосон байна.

ЯДАРГААТАЙ ЗУРШИЛ НЬ ЭГДҮҮТЭЙ САНАГДАХ

Хүн бүрд их бага хэмжээгээр муу зуршил байдаг. Ихэнх хүмүүсийн таагүй зуршил шууд ажиглагдахгүй ба удаан хугацаанд хамт байж, биесээ таньж мэдсэний дараа аажмаар анзаарагдах болно. Жишээ нь зарим хүмүүс дуу чимээнд дургүй болохоор утасныхаа дууг хаачихдаг. Зарим нь маш тэвчээргүй, яаруу гэх мэт янз бүрийн л таагүй зуршилтай байдаг. Харин харилцагчийн чинь энэ байдал танд таагүй санагдахаа больсон бол та хоёрын харилцаа үнэхээр эвтэй, удаан үргэлжлэх боломжтой харилцаа юм.

БИ БИШ “БИД”

Ямар ч хүн амьдралынхаа ихэнх цагийг ажлынхан, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд л олон нийт дунд өнгөрүүлж байдаг. Гэхдээ энэ бүх харилцаанаас таны хайртай хүн та хоёрын харилцаа илүү онцгой санагдах бөгөөд нэг л мэдэхэд “бид” гэж ярьдаг болсон байна. Тухайлбал, “бид хоёр хамт кино үзсэн”, “бид хоёр найзуудтайгаа уулзлаа”, “энэ зоогийн газарт бид хоёр тийм ч дуртай биш ээ” гэх мэтээр “би” гэж ярьдаг байсан зүйлс чинь нэг л мэдэхэд “бид” болсон байвал та хоёрын харилцаа үнэхээр онцгой гэсэн үг.

НЭГНИЙХЭЭ ГЭРТ ЭД ЗҮЙЛЭЭ ҮЛДЭЭЖ ЯВАХ

Найзынхаа гэрт сойзоо үлдээж явах нь орчин үед тийм ч ноцтой асуудал биш ээ. Энэ нь бас заавал хамт амьдарна гэсэн үг ч биш. Харин та хоёрыг олон цагийг хамт өнгөрөөдөг гэдгийг л илтгэж байгаа юм.

БУСАД ХҮМҮҮСТ ТҮҮНИЙ ТУХАЙ ЯРИХ

Үерхлийн эхэн үед хосууд нэгнийхээ тухай найз нөхдөдөө ярих нь хэвийн л зүйл. Энэ нь тэд бие биендээ дурлаж, байнга хоёр биенээ бодож буйн илрэл. Харин удаан үерхсэн хосуудын хувьд харилцан ярианы дунд санаандгүй нэгнийхээ талаар дурдах нь сайны дохио. Учир нь тэд амьдралынхаа ихэнх цагийг хамт өнгөрөөдөг төдийгүй, хамтрагчаа өөрийнхөө нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

МАРГАЛДАХ

Маргалдана гэхээр л нэгнийгээ харааж зүхэж, зодолдоно гэсэн үг биш шүү! Харилцан биенээ хүндэлдэг хосууд бол хэзээ ч нэгнийхээ хувийн орон зай руу халдаж, янз бүрийн байдлаар гомдоох үг хэлдэггүй. Мэдээж хосуудын маргаан юунаас ч бий болж болно. Гагцхүү нэгнийгээ сонсож, ойлголцох нь л чухал байдаг. Ихэнх сэтгэл зүйчдийн хувьд хосуудын дундах бага зэргийн маргаан нь нэгнийгээ илүү их таньж мэдэх боломж олгодог төдийгүй “эрүүл” зүйл гэж үздэг байна.

Эх сурвалж: Bright Side


Хосуудын харилцаа шат ахиж буйн шинжүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.