Дуучин Крис Брауны шинэ, хачирхалтай шивээс олны сонирхлыг татаж байна. Тэрбээр саяхан хүзүүн дээрээ нэгэн эмэгтэй хүний нүүрний зургийг шивүүлжээ.
Харин үүнийг фенүүд нь дуучин Рианнагийн төрх гэж таамаглаж байна. Крис Браун энэ тухайд “ТМZ” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ Рианнагийнх биш. Зүгээр л Мексикийн Үхэгсдийн өдрийн үеэр хийлгэсэн шивээс” хэмээн тайлбарлажээ
Гэхдээ шивээсийг ажиглахад дуучин Рианнагийн зуйван царай, сэтгэл татам нүдний хэлбэртэй тун төстэй байгаа аж. Тэд багагүй шуугиан тарьж салсан ч өнөөг хүртэл бие биенийхээ тухай ярьсаар байдаг тул энэ сэтгэлийнх нь илэрхийлэл байж магад гэж yahoo.com сайтад бичжээ.
24tsag.mn