Солонгосын биш дэлхийн од PSY өөрийн брэнд бүжгээ алдарт дуучин Бритни Спирс, хөтлөгч Эллен нарт заасан байна. Эллений өчигдрийн ток шоунд Бритни Спирс, Саймон Коуль, PSY нар оролцсон юм.
Эллений ток шоуны үеэр PSY-ийг орж ирэхэд Бритни Спирс шүтээнээ харсан мэт баярлаж байв. Араасаа олон фень дагуулдаг түүнийг ингэж ”далдаганах”-ыг харах эвгүй л санагдлаа. Эллен PSY-аас шууд л бүжгээ зааж өгөхийг хүсэхэд PSY хариуд нь “Шууд ганнам биш, эхлээд өөрийгөө танилцуулъя. Би Өмнөд Солонгосоос ирсэн дуучин PSY байна” хэмээн хэлсэн юм. Ингээд тэрээр морины бүжгээ заалаа.
Хэрийн зүйлд сэтгэл нь хөдөлдөггүй Саймон Коуль хүртэл ”гайхалтай” гэсэн үгийг амнаасаа унагаад авав. PSY ч сурчихсан, ганнам бүжгээ сайн заалаа. Бритни Спирс даашинз дотроо бандаганаж байхад, шаргуу Эллен тун ч сайн сурсан шүү. Тэдний бичлэгийн энд дарж үзнэ үү.
Д.Идэр /24tsag.mn/