Домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт ослоор хорвоог орхилоо

250190-27012020-1580083361-441906099-cobeNBA-ийн од, домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор хорвоог орхижээ.  Түүнтэй хамт нисэж явсан 13 настай охин Жианна болон долоон хүн мөн амиа алдсан байна.

Нисдэг тэрэг Лос-Анжелесаас холгүй Калабасас хотын ойролцоо осолдсон бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Брайнт ихэвчлэн хувийн нисдэг тэргээр зорчдог байсан аж. Лос-Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр нисдэг тэрэгт нийт есөн хүн байсан ба нэг нь ч амьд гараагүй гэнэ.

41 настай алдарт сагсан бөмбөгч бүхий л амьдралынхаа турш Лейкерс багт тоглосон юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.

Брайнт 20 улирлын турш нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багт тоглохдоо хоёр удаа Олимпийн аварга болсон юм.  Түүнчлэн NBA-ийн  MVP /хамгийн үнэ цэнтэй тоглогч/шагналыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц тамирчин билээ.

Брайант түүнчлэн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ. Тэрхүү анимейшнийг Брайнтын 2015 онд сагсан бөмбөгт зориулан бичсэн шүлэгт үндэслэн бүтээсэн юм.

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Хоёр сарын өмнө тэд гэрлэснийхээ 20 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой.

Дэлхий дахин түүний араас гашуудаж байна

Сагсан бөмбөгч Кевин Лав “Үгүй ээ, гуйж байна, үгүй. Байж болшгүй юм” хэмээн Твиттертээ бичсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Аймшигтай мэдээ” хэмээжээ. Алдарт хөл бөмбөгч Лионель Месси “Хэлэх ч үг алга. Түүнтэй танилцсандаа, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаараа бахархаж байна. Чи ховор тохиолдох суут хүн байсан юм шүү” хэмээжээ.

Ерөнхийлөгч асан Барак Обама “талбайн домог” хэмээсэн бол найман удаагийн Олимпийн аварга Усэйн Болт итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ. Рэппер Канье Уэст  “Коби бид чамд хайртай” хэмээн бичжээ.

Брайнтын шүтэн бишрэгчид Лос Анжелес дахь Стейплс Центр спорт цогцолборын өмнө ирж цэцэг тавьж эмгэнэл илэрхийлж байна.

Эх сурвалж: BBC


Домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт ослоор хорвоог орхилоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.