Меган Марклаас хааны үнэт эдлэлүүдийг эргүүлэн өгөхийг шаарджээ

5e27db0cdd8af

МОСКВА. /Радио Sputnik/. Хааны үнэт эдлэлүүдийг нь буцаан өгөхийг Их Британийн хатан хаан II Елизавета Сассекскийн гүнгийн авхай Меган Марклаас хүсжээ.

“Радио Sputnik” цахим хуудасны мэдээлснээр,  Хунтайж Харригийн гэргий Меган Маркл дахин хааны эрдэнэсийн санд нэвтрэх боломжгүй аж. Хатан хаан II Елизавета гүнгийн авхайд бэлэглэсэн цэнхэр өнгийн үнэт чулуутай хүзүүний зүүлт зэрэг үнэт эдлэлүүдийг Меган Марклаас нэхжээ. Харин Меган Марклд өмнө нь Диана гүнжийнх байсан алмаазан шигтгээтэй сүйн бөгж л үлдэх боломжтой юм гэнэ.

Хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргасан тухайгаа Хунтайж Харри, түүний гэргий Америкийн жүжигчин Меган Маркл нар 1 дүгээр сарын 8-нд мэдэгдсэн билээ.

Монцамэ агентлаг


Меган Марклаас хааны үнэт эдлэлүүдийг эргүүлэн өгөхийг шаарджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.