Брэд Питт, Женнифер Энистон нар нууцаар болзжээ

image-20200127113314-1Жүжигчин Брэд Питт, Женнифер Энистон нар дахин олны анхаарлыг татжээ. Экс эхнэр, нөхөр хоёрыг дахин романтик харилцаа үүсгэж эхэлсэн гэж Холливудын хэвлэлүүдэд бичиж байна. 15 жилийн өмнө салсан тэд “SAG Awards”-ын үеэр салснаасаа хойш анх удаагаа халуун дотноор уулзаж, фэнүүд нь тэднийг эргэн нийлэх нь гэж таамаглаж эхэлсэн. Энэ тухай нь асуухад Брэд, Женни нарын хэн нь ч ам нээгээгүй юм.

Тэгвэл жүжигчид хэд хэдэн удаа нууцаар болзсон байна. Сүүлийн үед нэгнийхээ зохиосон үдэшлэгт байнга очих болсон гэгддэг Брэд, Женни нар Зул сарыг хамтдаа өнгөрүүлсэн бололтой. “The Mirror”-т бичсэнээр Брэд Зул сараар Женнифер Энистоныд очсон гэнэ.

Энистоны нэгэн найз нь “Брэд Жолигийн төлөө Женниферийг хаяж сэтгэл зүрхийг нь шархлуулсан ч Женни түүнийг хайрлахаа болиогүй” гэж ярьжээ. Брэдийг уучлахын тулд Женнид их хугацаа шаардагдсан ч тэр одоо экс нөхрөө уучилж чадсан талаар найз нь ярьсан байна. Брэд Питтийн найз ч мөн хоёр жүжигчин харилцаагаа сэргээж байгаа талаар ярьжээ. Тэд жаргалтай бөгөөд романтик байгаа аж.


Брэд Питт, Женнифер Энистон нар нууцаар болзжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.