Ресторанд хоолныхоо зургийг дарах нь тааламжтай үйлдэл биш

-3419736807711136591_900_x_600

  • Ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй

Тансаг зэрэглэлийн үнэтэй ресторанд зоог барихдаа чанга инээж, амандаа хоолтой ярьж болохгүй, инээх, ханиахдаа үргэлж амаа таглаж бай гэх мэт бичигдээгүй дүрмүүд үйлчилдэг. Гэвч бид заримдаа тэдгээр үйлдлийг өөрийн мэдэлгүй хийчихдэг, эсвэл бүр мэдлэггүйгээсээ болж бусдын өмнө эвгүй байдалд орох гээд байдаг шүү дээ. Тиймээс ресторанд хэрхэн биеэ зөв авч явах, юу хийх хориотой байдаг тухай сонирхуулъя. 

Цэвэрхэн хувцаслах

Дээд зэрэглэлийн тансаг ресторанд үйлчлүүлэхдээ аль болох албаны, цэмцгэр хувцаслах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бүсгүйчүүд илүү дутуу ээмэг зүүлт, этгээд хувцаслах нь зохимжгүй. Харин түүний оронд энгийн хэрнээ цэмцгэр даашинз өмсөх, эсвэл өөрт тохирсон банзал, цамцыг сонгох нь зохимжтой байдаг. Эрчүүдийн хувьд чөлөөт хувцсаас илүү сонгодог хэв маягийн хослол тохиромжтой.

Гар утас, түлхүүрээ ширээн дээр тавихгүй байх

Ресторанд орохдоо аль болох саглайсан эд зүйлс авч орохгүй байсан нь дээр. Учир нь үүдэнд таны гар ачаа, хувцас зэргийг өлгүүрт үлдээдэг тул зөвхөн гар утас, мөнгө гэх мэт зүйлсээ биедээ авч явах нь тохиромжтой. Мөн тэдгээр зүйлсийг ширээн дээр ил тавих нь зохимжгүй харагдуулдаг.

Эхлээд урьсан зочноосоо хоолны захиалгыг авах

Ялангуяа эрчүүдийн хувьд бүсгүй хүнийг хоолонд урихаар зэхэж байгаа, эсвэл нэгэнт урьсан бол эхлээд түүнээс хоолны захиалгыг асуух нь боловсон зан юм. Түүнчлэн бүсгүйдээ сандлыг нь татаж өгөх, гарахад нь хаалгыг нь нээж өгөх гэх мэт наад захын соёлыг баримтлах нь болзоог гайхалтай болгож, тухайн хүндээ өндөр сэтгэгдэл төрүүлдэг.

Урьсан хүн нь тооцоогоо төлнө

Ресторанд хэн түүнийг хоолонд урина, тэр тооцоог төлдөг ёс хаана ч үйлчилнэ. Мэдээж хэрвээ та хоёр биенээ сайн таньдаг бол тооцоогоо хувааж төлж болно. Гэвч эрчүүдийн хувьд болзоонд урьсан бүсгүйгээ тооцоонд даах нь боловсон зан юм. Хэдийгээр бүсгүй хүн өөрөө эхэлж эр хүнийг хоолонд урьсан тохиолдолд ч хуваалцан төлөх нь боловсон зангийн нэг хэлбэр юм.

Хундаганд дүүртэл нь дарс хийдэггүй

Та анзаарсан бол рестораны зөөгчид дарсыг хундаганы гуравны нэгт хийж үйлчилдэг. Дарсыг шимж уух нь зохистой бөгөөд ингэснээр амтыг илүү мэдэрч, тааламжтай мэдрэмж төрүүлдэг учир ундаа ууж байгаа мэт ихээр залгилан уух нь зохимжгүй байдаг.

Нэгэнт захиалсан дарсаа буцааж болохгүй

Хэрвээ та ресторанд дарс захиалаад тэр нь сэтгэлд тань нийцэхгүй байсан ч түүнийгээ буцаах боломжгүй юм. Учир нь үйлчлэгч таны захиалгыг авчирсан даруйдаа задлан хундагалж өгдөг тул задлахаас нь өмнө хэлэх хэрэгтэй.

Хоолныхоо зургийг авах хориотой

Инстаграм, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ эрчээ авснаас хойш байгаа газартаа өөрийнхөө зургийг дарах, хувцас, хоолныхоо зургийг авах гэх мэт “моод” түгээмэл дэлгэрсэн. Гэвч ямар нэгэн ресторанд ороод, идэх хоолныхоо зургийг дарах нь тийм ч тааламжтай үйлдэл биш шүү. Учир нь энэ нь тухайн рестораны хувийн нууцлал, зохион байгуулалттай холбоотой байдаг төдийгүй таныг бүдүүлэг нэгэн мэт харагдуулна.

Өөр хүний тавагнаас хоол зөөхгүй байх

Бид заримдаа хажууд хооллож байгаа сайн таньдаг хүнтэйгээ хоолоо хуваалцаж, сольж иддэг. Тэгвэл ресторанд ингэх нь зохимжгүй, бүдүүлэг үйлдлийн тоонд ордог. Мэдээж бид гэртээ, энгийн нэгэн цайны газарт энэ олон дүрмийг баримтлахгүй ч, дээд зэрэглэлийн ресторанд ингэх нь бүдүүлэг үйлдэлд яах аргагүй тооцогдоно.

Аяга таваг харшуулж дуугаргах, дуугаа өндөрсгөхийг хориглоно

Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. Хэрэв та дундаж болон дунджаас дээгүүр ресторанаар үйлчлүүлж байгаа бол тэндхийн ёс дүрмээр үйлчлүүлэх ёстой. Мэдээж ямар ч газраар үйлчлүүлж байсан аяга тавгаа тачигнуулах, чанга дуу чимээ гаргах нь бусад хүний тав тухыг алдагдуулах учраас энэ тал дээр анхаарах нь зүйтэй.

Хооллож дуусаад сэрээ, тавгаа нэг дор тавьж болохгүй

Эмээ, өвөө маань тогоо шанага угсруулж тавьж болохгүй гэдэг байсан. Түүнтэй адил ресторанд хооллож дууссаны дараа сэрээ, хутгаа тавган дээрээ бус, тавагныхаа хажууд, амны цаасан дээр эгнүүлэн тавих хэрэгтэй. Хэрвээ хооллож дууссан бол хутганыхаа ирийг дотогш нь харуулж, цагийн зүү 17:00 цагийг зааж байгаа мэт тавиарай.

Засгийн газрын мэдээ


Ресторанд хоолныхоо зургийг дарах нь тааламжтай үйлдэл биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.