Өглөөний нойрыг хэрхэн ялах вэ?

84737bb4c67820e9f36e34151c28b98e

“Нойрыг унтаад барахгүй. Нойрыг сэрээд барахгүй. Нойрыг ер нь яагаад ч барахгүй. Нойр хамгийн мундаг нь!” гэж үү? Тэгвэл тэр мундаг нойрыг чинь ялах арга бидэнд байна!

Амттай өглөөний цай төлөвлө
Өглөө огло харайн босдоггүй шалтгаан гал тогоо чинь байж мэдэх нь. Өчигдрийн хоносон хоол, хатчихсан талх сонирхол татна гэж үү? Үгүй л болов уу. Тиймээс өглөө нүдээ нээгээд л хөргөгчинд байгаа зүйлсийн талаар бодохоор тийм гоё амттай зүйлсийг орой нь авч хадгал. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, банана, шоколадтай сүү гээд ходоодыг чинь ажиллуулахаар, тархинд “Хурдан босооч” гэдэг мэдээлэл өгөхүйц хүнс цаана чинь дүүрэн бий.

Тас харанхуйд унт
Холливүүдийн кинонд унтаж байгаа хүнийг өрөөнийх нь хөшгийг хоёр тийш хуу ярж сэрээдэг үзэгдэлтэй бид олон таардаг. Энэ нь зүгээр ч нэг “загвартаж” буй үзэгдэл биш аж. Биднийг тас харанхуйд унтаж байхад өнчин тархинаас хөгшрөлтийн эсрэг гормон болох мелатонин ялгардаг. Унтаж байхад хурц гэрэл 15 секунд асахад л мелатонин дарангуйлагдах учир цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж, унтлагын өрөөндөө зузаан материалтай хөшиг авч, орой бүр түүнийгээ хааж аль болох харанхуйд унтаарай. Тэгвэл чи гүн нойронд автаж илүү сайн амрана.

Дулаан хөнжил нөмөр
Зун болсон ч гэлээ хөнжлөө яаран бүү нимгэл. Нэгэнт цонхоо онгорхой унтаж байгаагаас хойш чамайг дулаахан хонуулах хөнжил нөмөрч унтаарай. Унтахын өмнө өрөөнд дулаан байсан ч шөнө дунд гадаа хүйтэрч, чийгшдэгийг дагаад өрөөний температур ч багасдаг. Тэгэхээр чи дулаан хөнжилтэй унтвал шөнө дунд сэрж шкавнаас “нэмэлт хүч” авчрахгүй, босохоос залхууран даараад л унтаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Дээр хэлсэн дээ? Гүн нойр чамайг илүү сайн амраана аа гэж.

Унтахаасаа өмнө бас өглөө сэрээд тал аяга ус уу
Тал аяга ус чамайг орой унтахад тайвшруулж, өглөө сэрэхэд чинь эрч хүчээр дэмжинэ. Түүгээр ч зогсохгүй ариун цэврийн өрөө явахад хүргэж, гарцаагүй цагтаа сэрэхэд нь тусалж ч магадгүй.

Сэрүүлгээ хол тавь
Дуугарангуут нь ганц дараад л унтрааж болох зайнд сэрүүлгээ бүү тавь. Болж өгвөл өрөөний голд, заавал орноосоо босож байж олж харах тийм газар л сэрүүлэг, сэрүүлэгтэй утсаа орхиорой.

Хамгийн сайхан ажлыг өглөөд үлдээ
Орой унтахдаа л “Өглөө хурдан болоосой” гэж бодогдуулах, чамайг догдлоох ажлуудыг өдрийн эхэнд тавь. Хийхэд дэндүү зугаатай учир яаж ийж байгаад л орноосоо өндиймөөр, өөрийгөө хүчилмээр санагдана гэж мэд.

Дээрх аргууд чамд туслана. Гэхдээ чи өөрийнхөө чадалд итгэвэл, зориод өглөө нь сэрүүлгэндээ сэрэхийг хүсвэл эднээс ч илүүгээр өөртөө тусалж байгаа хэрэг. Одоо харин хэн нь мундаг байна даа?


Өглөөний нойрыг хэрхэн ялах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.