Памела Андерсон нууцаар хуримаа хийжээ

Tl3Y6okOMAVijBKt9rQ359snWC1CEDcd52 настай жүжигчин Памела Андерсон Бэтмэн, “Од төрсөн нь” киноны продюссер 72 настай Жон Петерстэй хуримаа хийсэн байна. Тэд 30 жилийн өмнө “Playboy”-ын харшид болсон баярын үеэр тааралдсан аж.
Тэр үед жүжигчнээр ажиллаж эхлээд байсан Памела Андерсонд Петерс тусалж хөлсөөр жүжиглэх хичээл заадаг байсан гэнэ. Жон Петерс саяхан өгсөн ярилцлагадаа жүжигчинд үргэлж хайртай байснаа зөвшөөрсөн байна.
Тэрээр “Би 19 настай байсан. Гэхдээ бид одоо цуг амьдарч байна.  Мөн Памелаг том од болно гэж мэдэж байсан. Сайхан бүсгүйчүүд бүх оронд байгаа. Сонгож ч болно. Гэхдээ 35 жилийн турш зөвхөн Памелаг хайрласан. Энэ нь надад урам өгдөг. Түүнийг би хамгаалахаас гадна түүнтэй зохих ёсоор нь харьцдаг” гэв. Памела бол их ухаантай, авьяастай бүсгүй гэж ярьсан байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Памела Андерсон нууцаар хуримаа хийжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.