Би эрэгтэйчүүд ихтэй байгуулагад дарга хийдэг. Нөхөртэй 2 хүүхэдтэй сайхан амьдардаг нөхөр хартайг эс тооцвол. Энэ байгууллагад бараг 15 жил ажиллахдаа эрэгтэйчүүдтэй холбогдож байгаагүй. Тийм ч учир намайг бүх хүмүүс хүндэлдэг тэдэнтэй ч би сайхан харьцдаг харьцааны тал дээр үнэлдэг гэж боддог. Сүүлийн бараг 3 жил надаас 6 насаар дүү залуу надад сайхан үг хэлж, хайрлаж хүндэлж явдагаа байнга илэрхийлдэг болсон нь яагаад ч юм сайхан санагдаж түүнтэй мессенжерээр харьцдаг. Тэр гэхдээ яг хамт ажилладаггүй хөдөө байдаг тул би түүнтэй уулзаад байж чаддаггүй юм.
Хаа нэг ажил шалгах далимаар түүн дээр очсон ч нөгөө сайхан үгнүүдийг амьдрал дэрээ хэлүүлэх боломж гарахгүй олны нүдэнд бие биедээ сайн байгааг мэдэгдэхгүйг хичээгээд л албаны харьцаа гаргаад салчихдаг. Нөхөр маань харин намайг ажил дээрээ ангалзаж олон эрчүүдтэй явалдаж эрчүүдийн татаасаар өдий зэрэгтэй яваа гэж үргэлж доромжилдог. Гэсэн ч бурхан харж байгаа миний байдлыг гээд би тоодог ч үгүй. Яагаад гэвэл би нарийн мэргэжлийн хүн болохоор дарга болсон байхгүй юу. Түүнээс нээх эрчүүдээр татагдах шаардлага байхгүй. Энэ бүхнийг нуршсан нь тэр залуугаас сонсож буй магтаал хайрын үг, нөхрийн доромжлолоос илүүтэй санагдаж хуурай хэлэгдэж байхаар… гээд бодогдоод байдаг боллоо.
Тэр залуу хэдийгээр хөдөө байдаг ч энд байгаа надад дуудлагаар өдрийн хоол, баяраар цэцэг хүргүүлэх гээд л романтик сэтгэлийн бэлэг үргэлж барьдаг. Нөхөр маань ажилгүй хүүхдүүд зөөхөөс өөр надад юун бэлэг манатай байдаг л даа. Би нэг ёсондоо гэр бүлээ тэжээж эр хүн шиг амьдардаг тул хааяа ч гэсэн нөхрөөсөө мөнгө авч хүүхнүүд шиг дэлгүүр хэсэх юмсан гэж мөрөөддөг. Хамгийн гол нь тэр залуу намайг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаа болов уу. Ийм тохиолдол таарсан бүсгүйчүүдээ бичээрэй!