Ники Минажийн ах дагавар охиноо хүчиндээд шоронд орлоо

7917342ee5f4327c3c902c0c5c00d85bАмерикийн дуучин Ники Минажийн ах 41 настай Желани Мараж 11 настай дагавар  охиноо хүчиндсэн хэргээр 25 жилийн хорих ял сонслоо. Желани ялаа Нью-Йорк хотын шоронд эдэлнэ.

Хэрэг 2015 онд болсон бөгөөд 2017 онд анхны шүүх хурал болсон. Маражийн өмгөөлөгчид хэргийг үгүйсгэж байсан боловч хохирогчийн найман настай дүү гэрчийн мэдүүлэг өгсний дараа Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцжээ.

Хохирогч одоо 14 настай, хойд аав нь түүнийг долоо хоногт дөрвөн удаа, заримдаа өдөр бүр тогтмол хүчирхийлдэг байсныг ярьжээ.

Ники Минаж шүүх хуралд оролцоогүй ч ахыгаа “эелдэг зөөлөн, сайн хүн” гэж тодорхойлсон захиа Шүүхэд илгээсэн байна.


Ники Минажийн ах дагавар охиноо хүчиндээд шоронд орлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.