Коби, Ванесса Брайант нарын хайрын түүх

712-1580263565Kobe-Bryant-wife-Vanessa-expecting-fourth-daughter

Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч асан сагсчин Коби Брайант нисдэг тэрэг нь осолдсоны улмаас нас барсанд олон хүн харамслаа илэрхийлсэн билээ. Харин алдарт сагсчин хүүхэд байхдаа танилцсан Ванесса Лайнтай гэрлэж дөрвөн охинтой болсон. Коби Брайант нь 18 жил амьдарсан эхнэртэйгээ танилцсан арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг дурсчээ.

Тэрээр цахим орчинд нийтэлсэн зурагныхаа дор “20 жилийн өмнө энэ өдөр миний хамгийн сайн эмэгтэй найз, миний хатан хаан Ванесса Брайантай танилцаж байсан. Тиймээс би түүнийг энэ орой сургуульд байсан шигээ Диснейлэндэд болзоонд урихаар шийдлээ. Би чамайг үргэлж хайрлана” гэж бичжээ.

Тэрээр хэзээ ч нийтийн цахим сүлжээнд эхнэртээ хайраа илэрхийлэх боломжийг алддаггүй байсан юм. Коби Брайант цахим сүлжээнд нийтэлсэн бүх постондоо хайртайгаа бичдэг байв. “Бидний хуримаа хийсэн 18 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Чамайг мөнхөд хайрлана” гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард тэврэлдэн авахуулсан зурагныхаа дор бичжээ. Харин энэ жилийн дөрөвдүгээр сарын 18-нд тэдний хуримаа хийсний 19 жилийн ой болох байсан юм.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Коби, Ванесса Брайант нарын хайрын түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.