Чи бол Кино (Зурхай)

Наашаа суугаад өөрийнхөө амьдрал, адал явдлаа яг ямар кинотой адилхан болохыг мэдэж аваарай.

1. Хонь – Чи бол “Гэртээ ганцаараа”
Чамайг сайн мэддэггүй хүний нүдээр чи юманд эв хавгүй, бага зэрэг бүтэлгүй харагдаж байж мэдэх л юм. Гэвч үнэн дүр төрхөө чи ганцаараа үлдсэн үедээ л ил гаргадаг. Хэн ч бодож олохооргүй шинэ санаа, арга замыг Хониныхон л бодож олох бөгөөд өөр хүний долоо хоног хийх ажлыг яаж хийсэн нь үл мэдэгдэх тийм нууцлаг аргаар ганцхан шөнийн дотор л бэлэн болгочихсон байдаг. Зул сар, Цагаан сар, төрсөн өдөр гээд ямар ч баяраар ганцааранг нь үлдээж болох дэлхий дээрх цорын ганц “төрөл” бол мөн л Хонины орднынхон юм. Бүр эзгүй арал дээр орхисон ч эцсийн мөч хүртлээ аз жаргалтай амьдарсаар л байх ер бусын чадвар чамд бий. Яагаад гэж үү? Өөрөө өөртэйгөө байхад л хангалттай эрч хүчтэй, урам зоригтой, бие даасан болохоор тэр юм болов уу?

2. Үхэр – Чи бол “Загалмайлсан эцэг”
Бусад бүх ордныхонд татгалзахын аргагүй санал тавьж чадах цорын ганц хүч бол чи. Гаднаа дуугүй, даруу төлөв харагдах ч сүр хүч чинь агаарт тархсан юм шиг л хүмүүст нөлөөлж чаддаг. Чиний нөлөө, “За” гэхгүй байхын аргагүй зөвшөөрүүлэх чадал чинь хаанаас гардаг юм болоо гэж зарим хүмүүс гайхдаг гээд бод доо? Гэхдээ энэ нь дарангуйлна гэсэн үг биш л дээ. Гол нь хүмүүс чамтай хамт байхдаа, чамаас үг сонсохдоо, чиний тусламжийг авч ивээл дор нь байхдаа л хэмжээлшгүй баяртай байдагт учир нь оршдог юм. Юу хийхээ сайн мэддэг, эд баялагт дуртай ч ухаалаг үрж чаддаг, хашир, хэлсэн үгэндээ хүрдэг чиний эзэнт гүрэн яг л Загалмайлсан эцгийнх шиг!

3. Ихэр – Чи бол “Карибын тэнгисийн дээрэмчин”
Ахмад Жек Спарровыг хармагцаа л чамайг нэг тийм хайш яйш, ундуй сундуй кинотой зүйрлэчихлээ гэж бодсон уу? Үгүй шүү, бид чамайг ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө авч гарч чаддаг, хаана ч гэсэн дасан зохицох чадвартай, түүндээ хэнийг ч буруутгадаггүй, өөрийнхөөрөө амьдарсаар л байдаг бодь чадвартай чинь адилтгасан юм. Ихрийн орд учир ихэнх хүмүүс чамайг тогтворгүй, хувирамтгай гэж боддог л байх. Гэхдээ хэн чам шиг доог тохууд ч, шүүмжлэлд ч “тогтвортой” хандаж, тоохгүй байж чадах юм бэ? Хэнээс ч шалтгаалж амьдрахыг хүсдэггүй энэ л чанар чинь чамайг киноны сүүлийн ангид хүртэл гол дүр хэвээр байлгадаг юм шүү дээ. Тиймээс өөрийгөө яасан ч бүү алдаарай.

4. Мэлхий – Чи бол “Twilight”
“Twilight”-аас өөр чиний эмзэг, мөрөөдөмтгий, мэдрэмтгий чанаруудыг илэрхийлж чадах кино бий гэж бодохгүй л байна. Анх уулзахад хачирхалтай, ойлгомжгүй хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг ч ойртож, таньж мэдэх тусам чамаас дөлөх нь битгий хэл үргэлж хамт байх ёстой юм байна гэдгийг хүмүүс ойлгодог. Гайхамшигтай хүч чадалтай боловч түүнийгээ бусад шиг зарлан тунхаглаж, эргэн тойрныхноо цочроохыг хүсдэггүй. Тэглээ гээд үргэлж даруухан байна гэсэн үг биш л дээ. Гаднаа тайван, хөгжилтэй харагддаг ч тэд хурлын дундуур сансарт нисэх тухай мөрөөдөөд “буцалж” л суудаг. Зөгнөлт кинонд заавал байдаг далд чадвар Мэлхийнхний хувьд юу гээч? Зөн совин. Бусдын оюун санааг дураараа “нэгждэг” гүнзгий мэдрэхүйтэйгээс гадна зөгнөсөн зүйл нь үргэлж л биелэж байдаг.

5. Арслан – Чи бол “Оддын дайн”
“Scooby-Doo”, “Casablanca” –г үзээгүй нэгэн хүртэл яаж ийж байгаад “Оддын дайн”-ыг үзсэн л байдаг. Чи тийм л сонгодог бас хүсэмжит! Улиг болсон гэмт хэрэг эсвэл гэрийн эзэгтэй нарт зориулсан цуврал ангиудаас хол тасарч 1977 оныг гэрэлтүүлсэн “Оддын дайн” хүмүүст цоо шинэ боломжийн тухай эргэцүүлэхэд тусалсан юм. Яг л тусламж хэрэгтэй үед гараа нэгмөсөн сайтар сунгаж тусалсан шиг тусалдагтай чинь адилхан. Түүнээс гадна чиний кинонд адал явдал, романтик дурлал, амжилт гурав ижил тэнцүү хэмжээгээр “тоглох” дуртай. Хэдийгээр гаднаа хэнд ч захирагдахыг хүсдэггүй, дэндүү өөрийнхөөрөө мэт харагддаг ч дотор чинь үргэлж л сайхан сэтгэлтэй “жаахан хүүхэд” оршдог. Тиймээс энэ чанарыг чинь олж харахыг хүссэн хүмүүст “Намайг магтаад бай” гэж хэлээрэй.

6. Охин – Чи бол “Бөгжний эзэн”
“Бөгжний эзэн” бөгж хайхаас эхэлдэг бол чиний эрэл төгс төгөлдөрт хүрэх гэсэн тэмүүллээс эхтэй. Хамгийн сонин нь энэ ганцхан чиний л эрэл байх ёстой атал эргэн тойрныхон чинь яг л бөгжний ахан дүүс шиг бүгд хүслээрээ татагдан орно. Учир нь чи итгэл хүлээж, үүгээрээ эрэлт үүсгэдэг онцгой чадвартай нэгэн. Яагаад Охиныхныг хамгийн хэцүү орд гэж нэрлэдгийг одоо ойлгосон биз дээ? Чиний бүх зүйлийг төгс байлгах гэсэн хүсэл бөгжийг Доомын галт ууланд хүргэхтэй адил хэцүү, бартаат замыг туулж байж л сая биеллээ олдог болохоор тэр. Хүмүүс “Ямар хэцүү юм бэ? Замд чинь үрэгдлээ” гэцгээсэн ч чиний мөн чанар, бас утга учрыг илэрхийлдэг энэ чанараа л гээж болохгүй шүү.

7. Жинлүүр – Чи бол “Ирээдүй рүү буцсан нь”
“Ирээдүй буцсан нь” кинонд маш олон тэмцэл, өрсөлдөөн явагддаг гэвэл бүх хүн гайхна. Яагаав, Марти Макфлай өнгөрсөн лүү буцаж очоод бодит байдлыг “хөдөлгөснөөс” одоо нь ч, ирээдүй нь бүрнээ өөрчлөгдөх тийм эгзэгтэй байдалд хүрчихдэг шүү дээ. Гэтэл киноны найруулга, үзэл санаанаас болоод тус киноны тэмцэл нь тэмцэл биш ч юм шиг тайван бөгөөд эерэг замаар олонд хүрдэг. Жинлүүрийнхээн, яг л та нартай адилхан байгаа биз дээ? Бусад бүх хүн буу бариад жагсаж байсан ч чи үгээ хэлэх эрхийг л илүүд үзнэ. Бүдүүлэг зан гаргадаггүй, эцсийн мөч хүртэл өөрийгөө тэвчээртэйгээр хадгалж авч үлдэх хүмүүс бол гарцаагүй Жинлүүрийн ордныхон. Гаднаа хашир, баргийн зүйлд сэтгэл хөдөлдөггүй мэт харагдавч эгзгийг нь олсон нэгэнд боломж олгон цаг хугацааны машинд эргэлзэлгүй суугаад л явчих сахилгагүй хүмүүс.

8. Хилэнц – Чи бол “Лара Крофт”
Хамгийн хүчтэй ордуудын нэг Хилэнцийн бүсгүйчүүдэд Анжелина Жоли гол дүрд нь тоглодог “Лара Крофт”-ын цувралууд л яг тохирно. Бэрхшээлийг хайхардаггүй, шийдэмгий, дэндүү ухаалаг, дайнч, эрч хүч нь “Аюултай” гэж тодотгомоор өндөр түвшинд хүрсэн хүмүүс гэдгийг л хэлэх гээд байна л даа. Гэхдээ үргэлж шударга үнэнтэй ойрхон байдагт нь итгэж болно. Харин эргэн тойрныхонд нь хандаж хэлэхэд Хилэнцийнхнийг уурлуулаад дэмий л байх шүү. Юу хийснийг чинь хэзээ ч мартахгүйн дээр чамайг “ангуучлах” өдрийг тоолон хүлээх болно./За, тоглосон юм даа!/ Дээр нь тэдний хайртай залуу болохын тулд маш, маш их зүтгэл шаардагдана. Гэхдээ энэ чинь л Хилэнц байхгүй юу даа! Хайрла эсвэл үзэн яд!

9. Нум – Чи бол “Индиана Жонс”
Эхлээд адал явдлаар дүүрэн “Юрийн галавын цэцэрлэг” илүү тохирох юм шиг санагдсан ч гэнэтхэн Нумынханд харгислал огт байдаггүйг саналаа л даа. Хэнд ч тэгтлээ удаан хорсож гомддоггүй, шулуухан, бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг, хурц ухаантай, зорилгынхоо төлөө бэрхшээлийг давж, хамгийн ашигтай арга замыг бусаддаа санал болгодог чанаруудаараа чи “Индиана Жонс”-той адилхан. Өөр нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бол чиний хөгжилтэй, “хөнгөн” зан юм. Хэчнээн амьдралын шуурганд өртлөө ч өөрийгөө үргэлж 6 настай хүүхэд шиг л цайлган бөгөөд цагаахан чигээр нь авч явдаг тул чамтай байхдаа эргэн тойрныхон чинь эрдэнэс дүүрэн агуй олсон юм шиг л баяртай байдаг.

10. Матар – Чи бол “Resident Evil”
Үнэнийг л хэлье. Тэр анги болгон дээрээ илүү сайжирдаг. Яг чам шиг. Юу чухал вэ гэдгийг мэддэг учир бусад хүн хоорондоо өрсөлдөж байхад чи өчигдрийнхөө өөртэй л “тулаан” хийж суудаг. Ажил хэрэгч, авхаалжтай. Хэний ч арга эвийг олоод байж чадах ч дургүй нь хүрвэл даргатайгаа ч зөрөхөд бэлэн. Ихээхэн тэсвэр хатуужилтайн улмаас биеийн амрыг бус өөрт сонирхолтой, ачаалалтай зүйлс сонгох нь элбэг. Сүүлийн 10 жилийн турш “зомбинууд”-ын арга эвийг олсоор байгаад гаднаасаа хүйтэн харагдаж мэдэх ч дотор нь мөнөөх л уян зөөлөн, эмзэг зүрх нь цохилсоор байдаг.

11. Хумх – Чи бол “Харри Поттер”
Харри Поттерийн зорилго өөр юу ч байж болно, гэвч түүний амьдралыг ухаалаг Хэрмони, эрэлхэг Рон хоёргүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл “Харри Поттер”-ийн үнэ цэнэ нөхөрлөл дээр тогтож байгаа шиг чиний амьдралд ч гэсэн найзуудын үүрэг бараг хамгийн чухал хэсэгт байрладаг шүү дээ. Дээр нь бусадтай адилхан байхыг хүсдэггүй, хүнлэг сэтгэлээрээ хүмүүсийг татдаг, хүн бүрт сайн сайхныг хүсч хэнийг ч ялгалгүй харьцдаг гээд нарийн, торгон зан чанарууд чамд бий. Найзууд чинь чамаас нүүр буруулж байсан ч тэднийг хайрласаар л байх, эцсээ хүртэл нэг ч нөхрөө хаяхыг боддоггүй өгөөмөр зан нь үүрд оршиг!

12. Загас – Чи бол “Бриджит Жонсийн өдрийн тэмдэглэл”
Чи зөөлөн. Гэхдээ шийдвэрээ нэгэнт гаргасан бол яахаас ч буцдаггүй. Бусдыг гомдоосон бол ямар ч үнээр хамаагүй сэтгэлийг нь буцааж авах гэж оролддог. Бриджит Жонс Марк Дарсигийн араас хэрхэн дотуур өмдтэйгээ хүйтэн өвлийн гудамжаар гүйдэг билээ, яг түүн шиг. Хүмүүс чамайг сул дорой, юу ч чадахгүй гэж бодож эхлэх эхний мөчид л чи бодлыг нь амжилтаараа няц цохидог. Амархан сэтгэлээр унадаг ч амьдрал чинь романс, хайр дурлалын асуудлаар ер тасардаггүй. Агуйд нуусан алт гэж чамайг л хэлдэг болохоор тэр шүү дээ!

Чи бол Кино (Зурхай)
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: doctor7online.com Огноо: 14 April 2020 Reply

doctor7online.com

Чи бол Кино (Зурхай) | Miss.mn

Нэр: generic ventolin Огноо: 15 April 2020 Reply

finally wall [url=https://amstyles.com/#]generic ventolin[/url] honest desk slowly reason albuterol inhaler
for sale ultimately habit generic ventolin downtown morning https://amstyles.com/

Нэр: viagra online without prescription Огноо: 18 April 2020 Reply

viagra jelly [url=https://viagenupi.com/#]viagra online without prescription[/url] generic viagra viagra online without prescription viagra
100mg street price https://viagenupi.com/

Нэр: buy hydroxychloroquine Огноо: 30 May 2020 Reply

buy hydroxychloroquine https://hydroxychloroquine1st.com/

Нэр: Affiliate Marketing Огноо: 6 June 2020 Reply

Somebody necessarily assist to make seriously articles I would state. That is the first time I frequented your web page and so far? I amazed with the analysis you made to make this actual submit incredible. Great activity!

https://www.blogexpander.com/

Нэр: Social Media Marketing Огноо: 7 June 2020 Reply

Thank you so much for giving everyone a very nice possiblity to read articles and blog posts from this site. It’s always very amazing and packed with a lot of fun for me and my office mates to visit your website at least three times in a week to see the fresh guidance you have got. And of course, we’re usually satisfied with your striking ideas you give. Some 4 points in this article are undoubtedly the most beneficial I have ever had.

https://www.blogexpander.com/

Нэр: Jamessappy Огноо: 15 June 2020 Reply

Знаете ли вы?
Фиктивно отменить рабство в Камбодже её короля заставили французские колонизаторы.
На идеологию национал-социализма оказали влияние русские эмигранты.
Первый футбольный трофей после начала пандемии коронавируса был разыгран в Таджикистане.
Персонажу французской комедии о Фантомасе советские подростки подражали всерьёз.
Карьера не помешала фарерскому футболисту играть в гандбол, записать три музыкальных альбома, издать пять книг и сняться в восьми фильмах.

http://0pb8hx.com/

Leave a Reply to viagra online without prescription Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.