Олимпод амжилттай оролцсон тамирчдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас шагналаа. Лондонгийн олимпоос мөнгөн медаль эх орондоо авчирсан боксчин МУГТ Н.Төгсцогт, чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль аван С.Батцэцэг нарыг тус аймгийн энэ жилийн спортын алдартнаар тодруулсан байна. Тэдэнд засаг даргын хүндэт жуух бичиг олгосноос гадна тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Мөн энэ жилийн Үндэсний баяр наадамд үзүүрлэсэн улсын гарьд Д.Рагчаад ч 10 сая төгрөг, шинээр начин цол хүртсэн Р.Пүрэвдагвад 5 сая төгрөг өгсөн байна. МУГТ Н.Төгсцогт Батцэнгэл сумынх, С.Батцэцэг Хашаат сумынх бол Д.Рагчаа, Р.Пүрэвдагва нар Булган сумын уугуул юм.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=61247