Төрийн Соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй

Камертон хамтлаг… Тэр тусмаа “18 нас”-ыг хэн ч үгүйсгэхгүй. Дууны мэдрэмжгүй, ийм тийм гэж ялгадаггүй ч байсан “18 нас”-ыг сонссон хүн болгон гоё дуу шүү хэмээн тэр үеээ дурсан байдаг. Энэ дуу, энэ хамтлаг мэдээж дуучин Д. Болд гэдэг нэрийг тодотгож түүний нэрийн хуудас нь байсаар олон жилийг үджээ. Дуучин Д. Болд гэж дуудуулж бие даан уран бүтээлээ хийж эхлэхэд хөгшин залуугүй түүнрүү анхаарлаа хандуулж байсан нь үнэн. Дуртай ч бай, дургүй ч бай түүний бие хаа, клипэнд нь тоглосон мисс хүүхнүүд, хувцаслалт гээд түүний тухай бүгд л ярицгааж байсан. Ямар ч байсан “яригдаж” чаддаг дуучин Д. Болдтой ярилцсанаа толилуулья.

- Уламжлал ёсоороо таны уран бүтээлийн талаар яриагаа эхлэе.
- Өнгөрсөн жил Монгол поп цомог, монгол поп урсгал дээр ажиллаад мөн соёл урлагийн салбараа төлөөлж анх удаа төрийн ордонд бие даасан том хэмжээний тоглолтоо хийлээ. Гол нь Монгол поп урсгарлаар, монголын язгуур урлаг хөгжим, уртын дуу, морин хуур гээд бүх өв соёлоо цаашид уламжлал болгон ямар ч төрөлд хөгжүүлэх бүрэн бололцоотой юмаа гэдгийг харуулахыг хичээж байгаа. Энэ ажил маань маш амжилттай явагдаж, төр засгаас маш том шагнал авсан байгаа. Мэдээж маш их урам өгсөн үйл явдал болсон. Өнөөдрийн байдлаар гэх юм бол монгол поп цомог үргэлжлээд явж байна. Яг одоо хөгжмийн программын ажил хийгдэж байна. Тавдугаар сараас шинэ дуунууд цацагдаж эхэлнэ, шинэ клипны ажил хийгдэж байгаа. Хоёр бие даасан цомог гаргах гээд ажиллаж байна. нэг нь монгол поп урсгал, нөгөөх нь орчин үеийн урсгалаар цомог гаргах гэж байгаа. Ерөнхийдөө бие даасан уран бүтээлийн ажилтай л явна даа.
- Мэдээж Төрийн соёрхолт хэмээх том шагнал өөрийг чинь сайнаар муугаар янз бүрээр л хэлүүлэх шиг боллоо. Энэ бүгдийг яаж хүлээж авсан бэ?
- Манай нийгэм угаасаа бүх зүйл сайнтай муутай байх ёстой, нэг тал нь давамгайлах ёсгүй гэсэн байр суурьтай байгаад байдаг. Гол нь би өөрөө, залуучууд бид нар үндэстэн, язгуур урлаг, өв соёлоо дээдэлж тэрэнтэйгээ хослуулсан шинэ маягийн урсгал гаргаж ирж байгаа нь цаашид маш ирээдүйтэй, үүнийгээ улам сайн хөгжүүлж, Азид цаашлаад дэлхийд сайн сурталчлах хэмжээнд манай урлагынхан рок попынхон сайн ажиллаасай гэсэн үүднээс өгсөн болов уу гэж бодож байгаа. Төрийн соёрхолт гэдэг нь бүтээлд өгдөг шагнал. Тийм учраас “монгол поп”-д өгсөн шагнал гэж ойлгож байгаа. Энэ маань өөрөө маш том гараан дээр маш том дэмжлэг урам зориг өгсөн шагнал байсан. Болд ганцаараа ажилладаггүй юмаа. Хөгжмийн найруулга дээр ажилласан Баярхүү, Сингапур улсын программист Сибастиан, бичлэгийн тал дээр гурван студитэй хамтарч ажилласан, дууны шүлгүүд дээр Ш.Гүрбазар, Ган-Очир, Ш.Дулмаа гуай мөн цомогт орсон дууны аяыг би өөрөө зохиож зармыг нь Балхжав ах маань зохиосон байгаа. Хөгжмийн найруулга тохиргооны ажлуудыг Москвад маш алдартай дууны инженерээр хийлгэсэн гээд маш том бүрэлдэхүүн ажилласан. Тэгэхээр төрийн соёрхолт гэсэн шагнал бол дээрх багт өгсөн шагнал юм. Ганцхан Болд энэ урсгалыг хөгжүүлэх биш, бусад уран бүтээлчид ч гэсэн энэ урсгалыг хөгжүүлж Монголынхоо нэрийг дэлхийн зах зээлд гаргаж, хүч чадлаа сориосой гэж хүсч байгаа. Одоо ч гэсэн монгол попын ажлыг хийгээд явж байна. Нөгөө талаасаа өөртэйгээ холбоотой байдаг уран бүтээлчидтэй энэ талаар хамтарч ажиллаж байна. Тухайлбал “гурван охин” хамтлагийн шинэ цомог дээр ажиллаж байгаа. Монгол поп өнгө аясыг бага зэрэг агуулах байх.
- Камертон-2 шоу нилээд сүр дуулиантай эхэллээ. Энэ шоуг хийх санаа анх хаанаас гарав?
- Миний санаа л даа. Яагаад ийм реалити шоу хийх болсон бэ гэхээр урлагын тавцан ямар их хүнд хэцүү хөдөлмөр, ямар их шалгуураар, гол нь түрүүлээд яг энэ урлагаар явах чин эрмэлзэлтэй, ирээдүйтэй, урлагын алтан тайзан дээр хэн дуртай нь гардаггүй, хэн хүсэл мөрөөдөлтэй нь, хамгийн дайчин хөдөлмөрч хүмүүс энэ тайзан дээр алхаж гардаг гэдгийг энэ шоугаараа үзүүлэхийг гол зорилгоо болгосон. Тэр утгаараа камертон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ шүүж байгаа. Монголын хөвгүүдийн хамтлагийг гаргаж ирэхээр зорин ажиллаж байна. Тиймээс шалгуур өндөртэй шүүхийг бодож байгаа. Гол нь энд түрүүлсэн залуус 150 сая төгрөгийн сурталчилгааны гэрээнд гарын үсэг зурж, цаашдаа бие даасан цомгоо гаргах, хувийн хэрэгцээгээ аваад явах бүрэн бололцоог бий болгох төсөл байгаа. Боловсрол телевиз, music box –той хамтран хийж байна. Маш олон компаниуд залуучуудын ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд дэмжин ажиллаж байгаа.
- Бодож байсан шиг хүн болгон хүсэн хүлээж үздэг шоу болж чадахгүй байна уу даа?
- 1-р шат бол мандат олгох шат гэж хэлж болно. Энэ шат бол миний хувьд ч гэсэн сонирхолгүй шат байгаа. Бид камертон 2 шоунд оролцох мандатыг ямар залуу авсан бэ, өөртөө итгэлтэй хүн яаж дуулдаг, урлаг гэдгийг яаж хүлээж авдаг юм бэ гэдгийг л хүмүүст харуулахын тулд бичлэг болгон хүргэж байгаа. Миний хувьд нэгдүгээр шат бичлэг болгох шат гэж бодохгүй байгаа. Тэгэхдээ мэдээж нэгдүгээр шатанд ямар залуус орж байгааг хүмүүст үзүүлж байгаа учраас сонирхолтой болгох гэж хичээн ажиллаж байгаа.
- Энэ залуусыг ямар шалгуураар шүүж байна?
- Урлагаараа амьдралаа авч явья гэсэн зорилготой, дуулах маш их дуртай, урлагт хайртай, бусдын үзэл бодлыг хүлээж авч чадах сэтгэлгээтэй, гол нь хамтлаг гэдэг 4 хүнээс оршдог учраас нэг нь нийтийнхээ төлөө гэсэн эв найрамдалтай байх ёстой. Эв найрамдалыг бэлэг тэмдгээ болгож чаддаг, хөдөлмөрч, шинийг эрэлхийлсэн сэтгэлгээ авьяас гээд бүх л талыг нь харж байгаа. Хамтлаг гэдэг бол олон жил оршин тогтохын тулд бүх талаа шаардлага өндөртэй байх ёстой.
- Камертон 2 шоунаас шалгарсан дөрвөн залуу камертон хамтлагийн залгамжлагч гэж ойлгож болох уу? Та нарын хэмжээнд хүрч чадах болов уу?
- Тэр хамтлаг биднээс тэс өөр байх ёстой. Гол нь камертон хамтлаг буюу бидний өрсөлдөгч байх ёстой. Яагаад гэхээр камертон хамтлан уран бүтээлдээ орж байгаа. Тэр залуус өөрсдийн гэсэн ертөнцтэй, өөрсдийн гэсэн дуутай, үзэл бодолтой хамтлаг байх ёстой. Тйим учраас залуучууд маань өөрсдөө нэрээ өгч болно, өөрсдөө дуугаа зохиож болно, өөрсдөө ирээдүйгээ авч явах учраас бид тэр тал дээр нийлж, хамтарч, эв нэгдлийг бий болгох, үзэл бодол гээд бүхий л талаас нь харж, шүүж байгаа.
- Камертон хамтлаг уран бүтээлээ хийнэ гэж хэллээ. Цаашдаа байнга камертон хамтлагийн шинэ уран бүтээлүүдийг хүлээн авч байна гэсэн үг үү?
- Тэгэлгүй яахав. Бид шинэ цомгийнхоо ажлыг эхэлсэн байгаа. Удахгүй Камертон хамтлагийн дуунд дуртай залуус хүлээн авч сонсох болно.
- Сайхан амьдрал, эд хөрөнгө, энэ бүхнийг цогцлоохын тулд яах ёстой юм бэ? Мэдээж та хамгийн түрүүнд хөдөлмөр гэх байх үүнээс гадна?
- Бүх л залуус хамгийн гол нь зорилготой мөрөөдөлтэй байх ёстой. Би өөрийнхөө амьдралыг өөрөө авч явна гэдэг хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэрнээс биш бусдаас янз бүрийн юм харах, бусдаас өөрийнхөө амьдралыг шаардах, бусдад өөрийнхөө амьдралыг даатгана гэдэг маш буруу. Ялангуяа манай залуус яагаа ч үгүй улс төрждөг болчихож. Миний амьдрал улс орноос болоод болохгүй байна ч гэдэг юмуу, миний амьдрал намуудаас болоод болохгүй байна гэсэн зүйл харагдаж байна. Энэ бол маш буруу. Залуу хүн өөрөө энэ нийгэмд өөрийнхөө байр суурийг хадгалаад, ажил мэргэжилдээ үнэнч байгаад хийж бүтээж чадах юм бол бүх юм нээлттэй нийгэм гэж ойлгож байгаа. Хамгийн гол мэргэжилтэй, тэр мэргэжилдээ хайртай, сайн эзэмшсэн, хүсэл мөрөөдөлтэй л байх юм бол бүх залуусын өмнө сайхан амьдрал нээлттэй байна.
- Болд дуулахаас өөр ямар нэгэн ажил хийж байна уу?
- Дийлэнх ажил маань шоу энтертаймент чиглэлээрээ л ажиллаж байна. Миний гэр бүл гэдэг урлагын элит гэр бүлийн үргэлжлэл болж байгаа учраас хатуу тангараг бий. Манай өвөөгийн бүтээсэн энэ гэр бүл урлагт хийсэн бүтээсэн зүйл нь үндэсний хөгжмийг олон улсад таниулахад маш их зүйлийг хийлээ шүү дээ. Тийм учраас энэ гэр бүлийг авч явж байгаа хүний хувьд энийгээ цаашдаа үргэлжлүүлье гэхдээ зүгээр нэг дуу дуулаад явах биш, бүтээл талаас нь ажиллая, энэ рок поп урлагт ямар шинэчлэл авчирвал зүгээр вэ, Болд гэдэг хүн хүч чадлаа шавхаад юу гарах вэ гэдэг талаас нь илүү сорьж байгаа. Тэр утгаараа монгол поп урсгал дээрээ нилээд ажиллаж энэ маань ирээдүйд амжилт олох байхаа гэж найдаж итгэж байгаа. Сонин хэвлэлүүд дээр сайлж муулах нь чөлөөт ертөнцөд байдаг л зүйл. Үүнийг гол нь эр хүн давж гардаг сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Гол нь ярих биш хийж байгаа зүйлээрээ л харуулж байвал болно гэж боддог.
- Камертон хамтлагийн Мээдээ, Ганаа гээд л шоудаж байгаа харагддаг. Таны хувьд хаагуур шоудаад байна?
- Би шоудах дургүй. Яагаад ч юм зүгээр л дургуй. Найз нөхөдтэйгээ чимээгүй орчинд юм ярьж суух их дуртай. Тэрнээс биш чанга хөгжимд бүжиглээд байх сонирхол үнэндээ л байдаггүй юм. Хүмүүс ч бас мэдэх байх. Бааранд орох туйлын дургуй. Хүмүүстэй юм яриад суух л сайхан байдаг даа.
- Өөрөө хэр сайн гэрийн эзэн бэ?
- Энэ нийгэмд яг л залуучуудынхаа адилаар хөдөлмөрлөөд, үр хүүхдээ сайхан амьдруулахын төлөө явж байна. Ялгаатай нь олны танил. Бүх юм олны өмнө байдаг. Хоёр хүүхэдтэй. Бага нь ирэх жилд сургуульд орно, том нь гуравдугаар анги. Ингээд л амьдрал өрнөж байна. Хуучин Болдоо өөрийгөө л боддог байсан бол одоо маш олон хүн боддог болсон. Илүү их шаардлага өндөртэй амьдарч байна. Гэхдээ миний хувьд амьдралдаа маш их сэтгэл хангалуун байгаа. Дуртай зүйлийнхээ үр шимийг амтлаад явж байгаа учраас сайхан санагддаг. Энэ бүхнийгээ алдахгүйн тулд илүү ихийг хийх ёстой
- Бүх нийтээрээ одоо ер нь залуу гэлтгүй фэйсбүүк ашигладаг болжээ. Энэ олон нийтийн сүлжээний тал дээр ямар бодолтой байна?
- Бие биенийгээ таних, үзэл бодлоо хуваалцах тал дээр маш олон зүйлүүд бий болсон. Жишээ нь миний фен хуудас байдаг. Энд бүх хүмүүс чөлөөтэй холбогдож болно. Яг миний өөрийн хөтөлдөг зүйл бол твитер хуудас байна. Аөр нэг сүүлийн үед нилээд идэвхтэй хөтөлж байгаа зүйл бол instagram байна. Залуучууд намайг дагах юм бол instagram дээр ийм дуу хийж байна, энд ийм студи дээр байна, сая би ийм ярилцлага өглөө гээд бүх зүйлээ оруулдаг. Болд Доржсүрэн нэрээр орж ирээд миний талаар бүх мэдээллийг авч болно.
- “Хайрын хүч” цомгийн нүүр царай булчинлаг Болд байсан. Одоо яагаад тэр байхгүй болчихвоо?
- Байгаа ш дээ. Байнга бэлтгэл хийж байгаа. Монгол поп цомог дээр бол үндэсний дээл хувцасаа харуулья. Ийм гоё хувцастай юм байна, үүнийгээ хэрэглэдэг болцгооё, бренд хувцасаар гангардаг шиг өөрсдийн үнэт зүйлээрээ гоёж байя гэсэн санааг гаргасан юм. Бренд хувцас гэхээр бас л зарим нэг нь бараг л лидрин шахуу юмаар зүгээр нэг машинаар хийчихсэн байхад манайх цэвэр гар урлал, хатгамал, маш гоё уран дэлхийд давтагдашгүй урлаг юм. Тэрийг зауучууд бид нар өөрсдөө бренд болгоод хэрэглээд явна гэдэг бол маш гоё чамин гангараа гэж бодож байгаа. Түүнээс шууд хөдөө очоод гэрт амьдар гэсэн үзэл санаа биш. Залуучууд бид нар орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн зэрэгцээ, өв соёлоо хадгалж авч явья л гэсэн юм. Энэ санаа маань Монгол хувцас “Монгол поп” цомог дээр гарсан юм. Харин нөгөө цомог нь Болдын дуртай орчин үеийн поп r&b урсгалынх байна. Энд өөрийн чинь асууснаар нөгөө булчинлаг зурагнууд тавигдах байх гэж бодож байна.
- Та бол яалт ч үгүй загварлаг, соёлтой боловсон хотын залуу. Хотын соёл гээд их яригдах болжээ. Хотынх, хөдөөнийх гэх ялгаа танд мэдэгддэг үү?
- Надад хөдөө өссөн, бас амьдралынхаа нэг хэсгийг өнгөрүүлсэн найз нар байдаг л даа. Тэдэнтэй яриад суухаар манай найз нар, яагаад хотын залуучууд хөдөөний залуучууд гээд ангилаад байдаг юм бэ гэж асуудаг. Би хариулахдаа яагаад гэхээр би танай гэрт хөдөө очихдоо танай нутгийн ёсыг дагаад хойморьт нь зөв суугаад, цайг нь уугаад тавагтай идээнээс нь амсаад, хонь гаргах ёсыг нь дагаж мөрдөх гээд. Яг түүнтэй адилхан хөдөөнийхөн хотод орж ирээд хотын соёлыг дагаж мөрдөх хэрэгтэй. Яагаад гэвэл хот бол хөгжиж байгаа нийгэм учраас яг л үүнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хамаагүй шүлсээ хаях юмуу, хүнтэй яаж харьцах вэ, хогийн саванд хогоо хаях ёстой гэдгийг хувь хүн өөрөө мэддэг байх хэрэгтэй.
- Хар тамхиний тал дээр?
- Би эсрэг байр суурьтай байдаг. Манай залуучууд үүнийг сонирхох цаг нь арай болоогүй. Дэлхий дахиныг харж байхад маш том бүтээн байгуулалтууд хийгдээд, залуучууд нь байр сууриа олчихсон, нийгэм нь өөрөө төлөвшчихсөн хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн байдаг. Хэрэглээд буруутаад байна гэсэн өнөөх алдар нэртэй хүмүүс мөнгө төгрөгтэй болчихсон алдар нэрийн оргилд гарчихсан байдаг. Харин манай нийгэм хүн ам цөөтэй, амьдралын түвшин болоогүй байна. тиймээс дэндүү тийм их юм сонирхож, чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг л юм болж байна. тэрний оронд ажил хөдөлмөр, хичээл сурлагынхаа тал дээр илүү цаг заваа зарцуулсан нь дээр шүү дээ. Завтай байж болохгүй ийм л нийгэм шүү дээ. Зүгээр суух л юм бол гудамжинд гарах гээд байдаг хэцүү үед амьдарч байна. Би өнөөдөр ажиллахаа болиод залхуураад эхлэх л юм бол ганцхан сарын дараа гэхэд траншейнд очиход бэлэн ийм л хариуцлагатай нийгэмд амьдарч байна. Гуйлгачин болох хаалга тогшиж байна гэдэг шиг л аюултай байна. энэ хаалгыг ерөөсөө онгойлгож болохгүй алдаа гаргах эрх бидэнд байхгүй л гэж бодож байна.
- Залуучууддаа хандаж юу гэж уриалах вэ?
- Сүүлийн үед монгол ёслол гээд гарсан байна. би маш их дэмжиж байгаа. Яагаад гэхээр тэр бүл хүндэтгэлийн ёслол юм байна. төрийн дууллаа дуулсны дараа бүгдээрээ ёсолчихдог байх нь таалагдаж байгаа. Арга хэмжээн дээр төрийн дууллаа дуулчихаад зарим хүмүүсийг харж байхад гараа буруу зөрүү тавьчихсан, зарим нь алгаа ташаад зогсч байдаг. Тэрний оронд бид уламлжлалаа, монгол гэдгээ дүрслээд Чингис хаан ч юмуу уулан дээр бүсээ мөрөн дээрээ тавиад мөнх тэнгэртээ ёсолдог тухай гардаг ш дээ . энэ ёслолын хэлбэр нь их гоё юм байна лээ. Бүгдээрээ сэтгэлээсээ төрийн дууллаа дуулаад бүгдээрээ ёсолдог байвал түүнээс “Монгол поп” гэхээр л устөржих гээд л. Нэг нь юм яриахаар энэ яагаад ингээд байна гээд хардаад аягүй зовлонтой. Залуучууд бид нар улс төрийг моодонд оруулаад яах юм, өөрсдийгөө моодонд оруулах хэрэгтэй байна. Монгол ёслол бол бид хичнээн ийм хэцүү байгаа ч гэсэн нэг үзэл бодолтой нэг зүрхтэй юм шүү гэдгээ харуулах зүйл. Энэ бол миний үзэл бодол, танай сонин залуучуудад хүрдэг учраас би уриалж байгаа юм.
- Танд баярлалаа.
 сайтаdeeoпоисковое продвижение сайтоввзломать вай фай программанаклейки для iphoneсрочный экспресс займcasino careers online llcescort dubaimerit otel casinoLive casino william hillaltezza traveсрочно нужны деньги в долг 50000 сегодняотдых в мае ценывзять денег в долг срочно на картудолина реки серенгети одно из величайших месттанзани¤ нгоронгороaltezza в танзаниидать рекламу в гуглепотеря паспорта украинапутевки на кипр в октябре 2015 ценызакон о милиции украиныindian to english translationseo одностраничный сайтхороший полотенцесушитель отзывысамостоятельная оптимизация сайтапроект дома сканди


Төрийн Соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.