VOGUE: Билли Айлиш инстаграм дахь хамгийн загварлаг дуучин

a523e4b8b4c6792f5951eedb3ba58d7cf570028b

Алдарт Vogue сэтгүүл гуравдугаар сарын цуврал дугаартаа дуучин Билли Айлишийг онцолжээ. Энэ удаа Билли Айлишийг инстаграм дахь хамгийн загварлаг уран бүтээлчээр онцолсон байна. Тэрбээр саяхан Грэмми хөгжмийн наадамд оролцож, хамгийн нэр хүндтэй таван шагналыг хүртээд зогсохгүй, улаан хивсний ёслолд хамгийн өвөрмөц төрхийг бүрдүүлэн оролцож, өөрийн үзүүлбэрээрээ олныг гайхшруулсан юм.

Энэ бүхэн 18 настай Билли Айлишийг маш чадварлаг уран бүтээлч хэмээн дүгнэхэд хүргээд байна. Төрсөн ахтайгаа хамтарч, гэртээ жижигхэн студи бүтээж, өөрийн үг, ая бүхий дуугаараа дэлхийн од болсон түүнийг сонсогч, дэмжигчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.

Сонирхуулахад, дуучин Билли Айлиш ихэвчлэн Louis Vuitton, Gucci, Burberry, Versace, Prada зэрэг брэндийн хувцас, хэрэгсэлийг хэрэглэдэг аж.

67900894_950785971935498_7965970868535050680_n


VOGUE: Билли Айлиш инстаграм дахь хамгийн загварлаг дуучин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.