Алдарт Vogue сэтгүүл гуравдугаар сарын цуврал дугаартаа дуучин Билли Айлишийг онцолжээ. Энэ удаа Билли Айлишийг инстаграм дахь хамгийн загварлаг уран бүтээлчээр онцолсон байна. Тэрбээр саяхан Грэмми хөгжмийн наадамд оролцож, хамгийн нэр хүндтэй таван шагналыг хүртээд зогсохгүй, улаан хивсний ёслолд хамгийн өвөрмөц төрхийг бүрдүүлэн оролцож, өөрийн үзүүлбэрээрээ олныг гайхшруулсан юм.
Энэ бүхэн 18 настай Билли Айлишийг маш чадварлаг уран бүтээлч хэмээн дүгнэхэд хүргээд байна. Төрсөн ахтайгаа хамтарч, гэртээ жижигхэн студи бүтээж, өөрийн үг, ая бүхий дуугаараа дэлхийн од болсон түүнийг сонсогч, дэмжигчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.
Сонирхуулахад, дуучин Билли Айлиш ихэвчлэн Louis Vuitton, Gucci, Burberry, Versace, Prada зэрэг брэндийн хувцас, хэрэгсэлийг хэрэглэдэг аж.