2023-02-02 18:59
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонжоо

Танд атаархаж явдаг хүний НАЙМАН шинж

munkhzul munkhzul
2020-02-05
0 0
2

Envy-jealous-women-animatedАлдарт зохиолч Уильям Пенн “Бусдад атаархах нь тэдэнд төвөг учруулахын зэрэгцээ өөрийн тань ч зовоодог” гэж хэлсэн байдаг. Таныг зорилгоо биелүүлж амжилтад хүрэх замд тань нэг л мэдэхэд дэмжигчид, шүтэн бишрэгчид, атаархагчид гээд бүхий л төрлийн хүмүүс цугласан байх болно.

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид танд атаархаж явдаг хүнийг хэрхэн таних болон тэд нараас ангижрах нь зөв үү, буруу юу гэдэг талаар зөвлөгөө өгөх болно.

ТАНЫГ ХЭТРҮҮЛЖ МАГТДАГ

Атаархагчид таныг ямарваа нэгэн шагнал урамшуулал авах үед хамгийн түрүүнд нялуун халуун үгсээр магтаж сайшаадаг нь хачирхалтай. Мөн тэд энэ үед танд огт атаархаагүй мэт дүр эсгэх нь гарцаагүй.

Клиникийн сэтгэл судлаач Доктор Леон Ф. Селтцер:

– “Өөрийнхөө амжилтыг хүн бүрд зарлахгүйгээр хэт их магтаал сайшаалаас холуур байх нь таныг атаархлаас ангид байхад тусална” хэмээн хэлсэн байдаг.

ТАНЫ АМЖИЛТЫГ ДООШ НЬ ХИЙДЭГ

Таныг хэчнээн их хэмжээний хүчин чармайлт гаргаж, ямар ч үр дүнд хүрсэн үүнийг тань алдаа мэт харагдуулж доош нь хийдэг төрлийн атаархагчид ч бий.

Сэтгэл судлаач Магистр М.Фарук Радван “Атаархагчид бол танд хамгийн их хэрэгтэй хүмүүс юм” гэж хэлсэн байдаг. Магадгүй тэд байгаагүй бол та улам илүү хурцлагдаж, одоогийн энэ амжилтад хүрч чадахгүй ч байх байсан юм билүү?

ТЭД ТАНД АМЖИЛТАА ГАЙХУУЛДАГ

Таныг амжилтад хүрсний дараа тэд ч бас өөрсдийн амжилтаа танд гайхуулна. Тэдний хамгийн их анхаардаг зүйл бол таны дээр гарч, танаас илүү амжилттай явах.

Гэвч тэд хэзээ ч таны дээр гарч чадахгүй. Яагаад гээч? Яагаад гэвэл тэд зөвхөн таны гаргасан амжилт, танд байдаг зүйлсийг л хүсдэг. Өөрөөр хэлбэл танаас илүү сэтгэдэггүй гэсэн үг.

ТЭД ТАНЫГ ДУУРАЙДАГ

Дээр дурдсанчлан атаархагчид тантай адилхан, эсвэл танаас илүү байхыг хүсдэг. Яг тан шиг болохын тулд таны үйл хөдлөл, үг хэллэг тэр ч бүү хэл өмссөн хувцсыг чинь ч дуурайж магадгүй юм.

ТЭД ТАНТАЙ ӨРСӨЛДДӨГ

Атаархагчдыг өрсөлдөөнгүйгээр төсөөлөх боломжгүй. Сэтгэл судлаач Мелиниа Гринбергийн хэлсэнчлэн атаархагчид нь атаархдаг хүнийхээ ямагт өрсөлдөгч нь байж чаддаг. Та тэдний хувьд өрсөлдөгч байж болох ч тэднийг дайснаа гэж бүү бодоорой. Харин ч тэднээс хамааралгүй амьдарч анзааралгүй өнгөрч сураарай.

ТАНЫ АЛДАА ТЭДНИЙ ХУВЬД БОЛОМЖ

Тэд таныг алдаа гаргах үед өөрсдөд нь ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон мэт баярлацгаадаг. Алдаа бол амьдралд суралцах нэгэн хичээл бөгөөд дахиж алдаа гаргалгүйгээр алдаанаасаа суралцаж, атаархагчдадаа боломж бүү олгоорой.

ТЭД ТАНЫ АРДУУР МУУЛЦГААДАГ

Араар муулах бол танд атаархаж буй хүмүүсийн хамгийн түгээмэл бөгөөд наад захын үйлдэл. Тэд үүнийгээ сайн ч хийдэг.

Гэвч араар мууллаа гээд хов болгоны ардаас мөшгөж, залруулах гэж хичээх хэрэггүй. Танаас илүү гарч чадахгүйдээ л ийм үйлдэл хийж байгаа шүү дээ.

ТЭД ТАНЫГ ҮЗЭН ЯДДАГ

Хэн таныг ямар ч шалтгаангүйгээр эсвэл бусдын үгээр таныг үзэн ядна. Та тэдэнд таалагддаггүйгээ олж мэдсэн бол энэ нөхцөлд хийх хамгийн зөв алхам бол тэднээс зайгаа барих.

Атаархагчид бол үнэндээ тийм ч муу хүмүүс биш. Зүгээр л хувь хүний хувьд өөрийгөө хангалттай хөгжүүлж чадаагүй хүмүүс юм. Зарим тохиолдолд атаархагчидтай байснаар та илүү хурцлагдаж хүчирхэгждэг тул энэ нь сайн зүйл ч байж болох.

Тиймээс тэдэнтэй хэт ойртож нөхөрлөхгүй, хэт үзэн ядахгүй, ярьсан худал зүйлсийг нь тоохгүй өнгөрүүлж байх нь чухал билээ. Мөн өөрт байгаа зүйлсээ хайрлаж, өөрийнхөө төлөө хичээж хөдөлмөрлөж сураарай.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хөлийн хурууны хэлбэрээр хүний зан араншинг шинжих ухаан
Сонжоо

Хөлийн хурууны хэлбэрээр хүний зан араншинг шинжих ухаан

munkhzul
2022-01-12
Дүрсээр тодорхойлох сонжоо
Сонжоо

Дүрсээр тодорхойлох сонжоо

munkhzul
2021-12-10
Шүдний оогоо хэрхэн шахдагаар ямар хүн болохыг тань мэдэж болно
Бусад

Шүдний оогоо хэрхэн шахдагаар ямар хүн болохыг тань мэдэж болно

munkhzul
2021-08-10
Ядуу амьдруулдаг сэтгэлгээ
Сонжоо

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

khulan
2021-07-27
Дуртай өнгөөр тань таныг сонжихуй
Сонжоо

Дуртай өнгөөр тань таныг сонжихуй

munkhzul
2020-09-22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям
Хүмүүс

Амжилтын түүх: “Хогийн цэгийн хатан хаан” Тайландын мисс Анна Суеангам-Ям

munkhzul
2023-02-02
0

Б.ДОЛЖИНЖАВ АНУ-ын Луйзиана мужид зохион байгуулагдсан Орчлонгийн Мисс (Miss Universe) тэмцээний оролцогч Тайландын мисс Анна Суеангам-Ямыг бид энэ удаа “Амжилтын...

Цааш унших
Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

Сун Хе Гё өөрийг нь “хөгшин” гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

2023-02-02
Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээнэ

2023-02-02
Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

Насанд хүрэгчдийн таван хувь нь сэтгэл гутралаар шаналж байна

2023-02-02
Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

Уран гулгалтын дэлхийн шилдгүүд

2023-02-02

Санал болгож байна

Францчууд хамгийн муухай ааштай нь
Сонин хачин

Францчууд хамгийн муухай ааштай нь

2012-04-14
Гурвалжин будааг агшаадаггүй
Зөвлөгөө

Гурвалжин будааг агшаадаггүй

2015-03-09
Дуучин Б.Баярцэцэг, Т.Ганбаатар нар хамтран “Хайр хувирахгүй” дууг амилуулжээ
Видео мэдээ

Дуучин Б.Баярцэцэг, Т.Ганбаатар нар хамтран “Хайр хувирахгүй” дууг амилуулжээ

2015-03-31
Хадмуудтайгаа байдаг хосууд сексээ яаж байна хуваалцаач
Сэтгэлээ нээе

Хадмуудтайгаа байдаг хосууд сексээ яаж байна хуваалцаач

2016-09-03
Мэдээ

To Return Into The Pleased Relationship Wherever Between Christian And His Songs

2022-07-13
Эмэгтэй хүн хэдэн насандаа хүүхэд төрүүлэх нь тохиромжтой вэ?
Зөвлөгөө

Эмэгтэй хүн хэдэн насандаа хүүхэд төрүүлэх нь тохиромжтой вэ?

2016-04-08
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In