Н.Цэлмүүн: Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!” хэмээн бичжээ

64433662_2150859991872136_124913730906030518_n

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд ажлаар явж байхдаа өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон. Уг хэргийг хуулийн байгууллага есөн сарын хугацаанд шалгаж байгаа юм.
Харин өнгөрсөн сард Г. Батхүү агсны хүүхдүүд мэдээлэл хийж  аавынхаа үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэж, баримтууд дэлгэсэн.  Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас өчигдөр хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд хүрсэн Г.Батхүү агсны хэрэгт холбоотой 13 секундын бичлэг тогтоогдоогүй хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь түр түдгэлзээд байгаа Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна! Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!” хэмээн бичжээ.


Н.Цэлмүүн: Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!” хэмээн бичжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.