Хүүхдийнхээ анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд тус болох дасгал болон тоглоомууд

little-blog-post

Сэтгэл судлаач Светлана Загебайлова ямар төрлийн хүүхдийн тоглоом болон дасгалууд нь хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэхэд тусалдаг талаар зөвлөгөө өгч байна.
Гэртээ тоглож болох тоглоомууд:

1. Хүүхдийнхээ толгой дээр хөнгөн жинтэй ном тавиад унагаахгүйгээр 30 секунд болгох. Харин одоо түүнийг гараа хөдөлгөхийг, өрөөн дотуур явахыг, өлмий дээрээ зогсохыг, нэг хөл дээрээ зогсохыг хүсээрэй.
2. Ширээн дээр машины түлхүүр, чихэр, тоглоом гэх мэт эд зүйлсийг тавиад дараад нь тэдгээрийг хураагаад ямар төрлийн эд зүйлс байсныг таалгах, эсвэл түүнийг нүдээ аньсан хойгуур аль нэг зүйлсийг авч ямар зүйл байхгүй байгааг таалгах.
3. Гэрэлтдэггүй уут аваад түүн дотор хүүхдийнхээ тоглоомноос хийгээрэй. Хүүхэд чинь уутанд гараа оруулаад харахгүйгээр ямар зүйл болохыг нь таах ёстой.

4. Зурагтай ил захидал эсвэл том зурагтай сэтгүүлийн хуудаснаас хэд хэдийг дундуур нь хуваагаад хүүхдээсээ тус зургийг эвлүүлж өгөхийг хүсээрэй.
5. Энэхүү тоглоом нь тэвчээр муутай хүүхдүүдэд их ашигтай. Сонирхол татахуйц хэдэн зураг сонгоод хүүхэддээ тоглоомын дүрмийг тайлбарлаж өгөх. Хүүхэддээ зургийг дарааллаар нь харуулахад хүүхэд зургийг нэрлэнэ, гэхдээ чамайг 3 хүртэл тоолсны дараа хариулах ёстой. Хэрвээ хүүхэд зургийг зөв, хамгийн гол нь хугацаандаа хэлсэн тохиолдолд хүүхдээ урамшуулж шагнах хэрэгтэй. Энэхүү тоглоом нь хүүхдэд хэрхэн тэвчээртэй, тайван болохыг сургадаг.

Гадаа гудамжинд тоглож болох тоглоомууд:
1. Хүүхэд бөмбөгийг дээш шидээд, бөмбөг хөөрч байх тэр агшинд амжиж хэд хэдэн удаа алгаа таших.
2. Хүүхэддээ ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхэд хүүхэд чинь түүнийг давтах ёстой, ингэж давтангуутаа дараагийн хөдөлгөөнийг хийхэд та давтах гэх мэтээр үргэлжилнэ. Хөлөө дэвсэхэд нь та хөлөө дэвсэлж дуурайгаад дуусангуутаа толгойгоо гилжийлгэхэд хүүхэд чинь дуурайх гэх мэтээр.
3. Өнгө өнгийн дарцагууд бэлдээд улааныг өргөхөд хүүхэд чинь суух, цэнхэрийг өргөхөд хөлөө дэвсэх, ногооныг өргөхөд доороо үсрэх, шарыг өргөхөд доошоо суух гэх мэтээр.

4. Гудамжинд алхаж явахдаа хүүхдээсээ 10 улаан машин, 3 ачааны машин, 2 цагдаагийн машиныг олж харахыг хүсч болно. Бас шувуу жиргэх, нохой хуцахыг хүүхэд чинь дуурайж тэдний үйл хөдлөлийг давтаж бас болно шүү.
Анхаарал төвлөрүүлэх чадвар муутай хүүхдүүдэд тусгай дүрэм дээр суурилагдсан, хэм хэмжээг ойлгуулж болох бүх төрлийн тоглоомууд ашигтай. Иймэрхүү тоглоомуудад бүх төрлийн эвлүүлдэг тоглоом, лото, домино зэрэг ордог. Гэхдээ энэ бүгдэд эцэг эхчүүд та бүхэн маш тэвчээртэй хандах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.


Хүүхдийнхээ анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд тус болох дасгал болон тоглоомууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.