2023-03-21 12:37
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Спорт

Н.Төгсцогт: Намайг дэмжсэн Монголчууддаа баярлалаа

munkhzul munkhzul
2020-02-10
0 0
9
712-1581294443russell-nyambayar-1
Мэргэжлийн боксын WBC холбооны 57 кг-ын жингийн аваргын бүсний төлөөх тулаан өчигдөр боллоо. АНУ-ын Пенсильвани мужийн Аллентаун хотын “РРL Сenter” спортын ордны рингэн дээр IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогт, WBC холбооны дэлхийн аварга, “Мистер” хочит Гари Рассель нар анх удаа нүүр тулж, нударга зөрүүлсэн нь энэ юм. Эхний үеүдэд Г.Рассель давамгайлсан боловч Н.Төгсцогт  тулааны сүүлийн хэсэгт илүүрхсэн. Тухайлбал, Рассель 1, 2, 3, 4, 7, 8, 11 дүгээр үеийг 10 оноотой илүүрхэж, Н.Төгсцогт 5, 6, 9, 10, 12 дугаар үеийг мөн 10 онооны давуугаар өндөрлүүлсэн. Ийнхүү эн тэнцүү өрсөлдсөн тулааны эцэст манай тамирчин 115:113- аар буюу ердөө хоёрхон онооны зөрүүгээр ялагдал хүлээв.
КАРЬЕР
Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Гари Рассель өмнө нь 30 ялж, нэг ялагдсан бөгөөд үүний 18-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байжээ. Тэрбээр Н.Төгсцогтыг буулгаж авснаар карьерынхаа 31 дэх ялалтыг авчээ. Аллентауны дэвжээн дээр өчигдөр анхны ялагдлаа амссан Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэн дээрх 11 тулаандаа нэг ч ялагдал хүлээлгүй есөн удаагийнхад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан амжилттай явсан юм.
Тэрбээр Г.Рассельд ялагдсаныхаа дараа тулааны талаарх сэтгэгдлийг нь асуусан сэтгүүлчид “Бүх зүйлээ гаргаж чадсангүй” гэсэн товчхон хариулт өгчээ. Мөн тэрбээр “Энд ирж намайг дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Монгол мандтугай” гэсэн юм.
ГАРАА
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт эдүгээ 27 настай. Түүнийг мэргэжлийн боксын дэвжээн дээр 2004 онд WBA-ийн аваргын бүсийг эзэмшиж байсан Гавьяат тамирчин Д.Лхагваагийн шийрийг хатаах нэгэн гэж Монголчууд итгэл хүлээлгэдэг билээ. 17-хон насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн Н Төгсцогт 2014 онд сонирхогчдын боксыг орхиж, багын хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэн мэргэжлийн боксын дэвжээнд хөл тавихаар АНУ-ыг зорьсон юм.
ЗАМНАЛ
Тэрбээр “King Tug” нэрээр мэргэжлийн боксын рингэнд гарч, анхны өрсөлдөгч АНУ-ын тулаанч 30 настай Габриэл Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараагийн, тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан байна. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг буулгаж авсан бол 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклиний “Barclays Center”-т хийсэн. Тэдний хэн ялсан нь IВО холбооны дэлхийн аварга болох байв. Мөн ялагч нь WBC холбооны 57.2 кг жингийн аварга АНУ-ын Гари Рассельтай тулалдах болзолтой байсан юм. Н.Төгсцогт К.Маррейротой 12 раунд хүч үзэн илт илүүрхэн ялснаар IВО холбооны дэлхийн аваргын бүсний эзэн болж шилдгийн шилдэг гэдгээ харуулсан билээ.
Г.Хангарди
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй
Хүмүүс

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

munkhzul
2023-03-21
“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ
Гадаад мэдээ

“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ

munkhzul
2023-03-20
Байт харваан Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорино
Мэдээ

Байт харваан Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорино

munkhzul
2023-03-17
Дүрвэгчийн амьдралаас Холливудад гялалзсан Куан: Мөрөөдлөө битгий орхи
Хүмүүс

Дүрвэгчийн амьдралаас Холливудад гялалзсан Куан: Мөрөөдлөө битгий орхи

munkhzul
2023-03-17
Жүжигчин А.Баярцэцэгийн дүр бүтээсэн The Power цуврал нээлтээ хийлээ
Урлаг

Жүжигчин А.Баярцэцэгийн дүр бүтээсэн The Power цуврал нээлтээ хийлээ

munkhzul
2023-03-17

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв
СКАНДАЛ

Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв

munkhzul
2023-03-21
0

Супер модель Наоми Кэмпбелл 95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэгт авахуулсан зурагнуудаа олон нийтийн сүлжээнд байршуулахдаа багагүй...

Цааш унших
Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

2023-03-21
Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

2023-03-20
Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна

Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна

2023-03-20
“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ

“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ

2023-03-20

Санал болгож байна

Б.Амарсайхан: Бид монголоороо байх ёстой
Ярилцлага

Б.Амарсайхан: Бид монголоороо байх ёстой

2014-06-15
Энэтхэг бүсгүйчүүдийн урт, намирсан үсний 7 нууц
Зөвлөгөө

Энэтхэг бүсгүйчүүдийн урт, намирсан үсний 7 нууц

2016-10-03
“The Hu” алтан сертификатын эзэд боллоо
Оддын амьдрал

“The Hu” алтан сертификатын эзэд боллоо

2021-04-05
Б.Амархүү загварын тайзан дээр гэргийдээ гэнэтийн бэлэг барив
Хүмүүс

Б.Амархүү загварын тайзан дээр гэргийдээ гэнэтийн бэлэг барив

2016-11-15
Сексийн хэрэгцээ наснаас шалтгаалдаг
Хайр&секс

Сексийн хэрэгцээ наснаас шалтгаалдаг

2015-08-19
Тамхи татахад учир бий
Зөвлөгөө

Тамхи татахад учир бий

2015-04-17
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In